Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Ховд аймгийн Мөст сумын иргэдийн зүгээс Хөшөөтийн уурхайн асуудлыг хөндөж байна

2025/02/05
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нар /2025.02.04/ Ховд аймгийн Булган, Мөст сумын иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь хүлээн авч, ажиллалаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу сонгуулийн холимог тогтолцоогоор 126 гишүүнтэй анхны парламент 76 даргаас 126 төлөөлөгч болж ажиллах зарчмыг баримталж буйг УИХ-ын дарга уулзалтын эхэнд онцлов. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүд иргэдийнхээ дуу хоолойг сонсож, төлөөлөл нь болж ажиллана. Тийм ч учраас УИХ-ын дарга алс хязгаар баруун бүс нутгийн иргэдийн санал хүсэлтийг сонсож байна. Ингэснээр зөвхөн Улаанбаатар хотноо хязгаар нутагт суугаа хөдөө, орон нутгийн иргэдтэй холбоотой шийдвэр гаргаад суух биш тэдний үгийг холбогдох байгууллагуудад уламжилж, батлагдсан хуулиуд бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжиж буйд хяналт тавих боломжтой юм.
Ховд аймгийн Булган суманд Ярантын боомт ажиллаж байна. Харин сумын иргэд боомтоор чөлөөтэй нэвтэрч, аялал жуулчлалыг бий болгох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэд БНХАУ-ын 2, Монгол Улсын 2 автобусаар тус бүр хил гардаг нь хүртээмжгүй бөгөөд нийтийн тээвэр нь бараа бүтээгдэхүүнээр дүүрсэн байдаг учраас зорчигч явахад хүндрэл учирдаг талаар хэлж байна. Тиймээс өөрсдийн автомашинаар хил нэвтрэх боломжийг бий болгож, автобусны үйлчилгээ үзүүлж буй цөөн компанийн монопол байдлыг задлах талаар ярьлаа. УИХ-ын даргын зүгээс Булганы боомт бол дан ганц Ховд аймаг гэлтгүй баруун бүс нутгийн 5 аймгийн 450 мянга орчим иргэн зорчдог боомт болно гэдэг талаас нь БНХАУ-ын талтай Засгийн газар хоорондын яриа хэлэлцээр хийх асуудлыг уламжилна гэлээ. Ингэснээр бүсийн иргэд бараа бүтээгдэхүүнээ чөлөөтэй татан авч, өөрсдийн зах зээлээ хөгжүүлэх боломжтой. Үүнийг дагаад баруун бүсийн эдийн засаг тэлж, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэдгийг онцлов.
Түүнчлэн, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг урьд өмнө “Сайн хувьцаа” хөтөлбөрийн хүрээнд борлуулсан иргэд, нэг сая төгрөгөөр худалдсан ахмадууд хувьцаагаа тухайн үеийн ханшаар эргээд худалдан авах боломж бий эсэх асуудлыг хөндсөөр байна. УИХ-ын даргын хувьд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх хугацаандаа 1072 ширхэг хувьцааг үнэт цаас болгох эхлэлийг тавьж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө төрсөн бүх хүүхэд хувьцаа эзэмшигч болж, 2022, 2023 оны ногдол ашгийг иргэн бүрд тус бүр олгосон. Харин цаашид хувьцаагаа захиран зарцуулах, өвлөх, худалдан авах зэрэг асуудлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэлээ. Иргэн бүр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаатай болж, байгалийн баялгийн үр өгөөжөөс хүртэх боломж нээгдсэнээр компани ашигтай ажиллах тутамдаа ногдол ашгаа заавал өгөх ёстой. Харин төр дур мэдэж иргэдийн ногдол ашгийг захиран зарцуулах эрхгүй гэдгийг тодотгов.
Ховд аймгийн Мөст сумын иргэдийн зүгээс Хөшөөтийн уурхайн асуудлыг хөндөж байна. Уг уурхайг стратегийн орд газарт бүртгэж, өгөөжийг нь ард иргэд хүртэх шаардлагатай талаар дурдлаа. Тус сумын иргэд Хөшөөтийн уурхайн нүүрсийг хэрэгцээнд нь тааруулан нийлүүлдэг байх зэрэг санал дэвшүүлэв. Мөн орон нутгийн төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэн ч нийгмийн даатгалын шимтгэл, татварын хувь хэмжээ их байгаа нь амьдралын чанарт нөлөөлж буйг хэллээ. УИХ-ын даргын зүгээс Ховд аймгийн иргэд Хөшөөтийн уурхайн асуудлыг ихээр хөндөж, стратегийн орд газарт бүртгэн авах саналыг дэвшүүлж буй учраас D-parliament платформоор дамжуулан гарын үсгээ цуглуулж, 30000 болсон тохиолдолд УИХ хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэв.
Малчдын зүгээс нийслэлийн төвлөрлийг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй мал аж ахуйг бий болгох, малчдын амьжиргааг дээшлүүлэх зорилго бүхий “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг улам идэвхтэй өрнүүлэхэд анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Түүнчлэн, гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хүрээнд гурил, малын тэжээлийн импортыг чөлөөлснөөр баруун бүсэд импортын 50 кг гурил 80000 төгрөг, дотоодын гурил 120000 төгрөгөөр борлуулагдаж байгаа учраас уг хуулийг хэвээр үлдээх хүсэлт тавилаа. УИХ-ын дарга алслагдсан бүс буюу баруун хязгаар нутагт үр тарианы тариалалт байхгүй, гурилын үйлдвэргүй, гурилын үнэ тээврийн зардлаасаа хамаарч өндөр үнэтэй хэрэглэгчдэд очдог. Тиймээс импортын гурил орж ирэх боломжийг хэвээр хадгалах бодлого барихын төлөө ажиллана гэдгээ илэрхийлэв.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн орон нутгийн томилолт үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Өнгөрсөн хоногт нийслэлд гал түймрийн 35 дуудлага бүртгэгджээ
Улаанбурхан өвчнөөр 0-4 насны 2446 хүүхэд өвчилжээ
Наадмын зохион байгуулалтад онцгой анхаарч, үер, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг үүрэг болгов

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Долоодугаар сарын 7-9-ний өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
Европын сэргээн босголт, хөгжлийн банк хөрөнгө оруулалтаа нэмнэ
Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
"Дээлтэй Монгол-2025" наадмын үеэр замын хөдөлгөөн түр хязгаарлана
ЦЕГ: Оргодол этгээдийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
Метроны трассын дагуу өртөө орчмын бүтээн байгуулалтын судалгаа үргэлжилж байна
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн өөрчлөлтөөр үндэсний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлнэ
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Тэтгэврийн зээлийн зохицуулалтыг цуцлав
Өнгөрсөн хоногт нийслэлд гал түймрийн 35 дуудлага бүртгэгджээ
Улаанбурхан өвчнөөр 0-4 насны 2446 хүүхэд өвчилжээ
Наадмын зохион байгуулалтад онцгой анхаарч, үер, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг үүрэг болгов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Критэд гарсан ой, хээрийн түймрийн улмаас 5000 хүнийг нүүлгэн шилжүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он