Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Ж.Золжаргал: Хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн өмчийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны үр ашгийг сайжруулахад анхаарч ажиллаж байна

2025/01/31

УИХ-ын  Инновац, цахим бодлогын байнгын хороо 2025 оны нэгдүгээр сарын 30-нд  2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулав. Тус байнгын хорооны дарга Ж.Золжаргал мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр, өнгөрсөн хугацаанд инновац, цахим бодлогын салбарын хууль эрх зүйн орчин харьцангуй сайжирч, төрийн үйлчилгээний цахимжилт тодорхой төвшинд хүрсэн байна. Гэхдээ хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн өмчийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны үр ашгийг сайжруулах талаар анхаарч ажиллах нь чухал хэмээн дүгнэсэн.

Манай байнгын хороо намрын чуулганы хугацаанд 7 удаа хуралдаж, нийт 14 асуудлын хүрээнд 3 хуулийн төсөл, байнгын хорооны 3 тогтоолын төсөл, хуулийн хэрэгжилтийн талаарх 8 мэдээллийг хэлэлцэж, Инновац, цахим бодлогын байнгын хорооны тогтоолоор санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий нэг ажлын хэсэг байгуулан, нэг удаа  хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна. Тухайлбал, Хиймэл дагуулын төслийн талаарх Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын мэдээллийг тус тус сонссон. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 29 дүгээр заалтад төрийн үйлчилгээнд зориулан худалдан авсан цахим системүүд давхардаагүй байх, үр ашигтай байх тухай заалтын хэрэгжилт хангалтгүй байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 2 их наяд төгрөгийн цахим системийн худалдан авалт хийсэн талаар  урьдчилсан мэдээлэл байна. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар холбогдох яаманд үүрэг өгсөн. Энэ оны нэгдүгээр улиралд хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар хийсэн ажлын тайлангаа байнгын хорооны хуралдаанд танилцуулах ёстой. Мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль болон Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар Сангийн сайдын мэдээллийг сонссон. Энэхүү мэдээлэлд үндэслэн Монгол Улсын төсвийн гүйцэтгэлийг сараар, улирлаар ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар олон нийтэд мэдээлэх хуулийн заалт хэрэгжихгүй байна гэж үзсэн. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар холбогдох байгууллагад чиглэл өгч ажилласан байна. Түүнээс гадна Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Санхүүгийн зохицуулах хорооны даргын, УИХ-ын 2024 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын, Шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх талаарх Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллүүдийг тус тус сонсч, зохих арга хэмжээ авч ажиллаж байна. Хилийн чанад дахь монгол иргэдийн төрийн цахим үйлчилгээний И-Монгол системийг ашиглах боломж, цахимаар сонгууль өгөх эрхийг хангах талаар Сонгуулийн Ерөнхий хорооны дарга, Үндэсний дата төв болон И-Монгол академийн захирлын мэдээллийг тус тус сонссон.

Үүний үр дүнд ажлын хэсэг байгуулж, гадаад улс оронд ажиллаж, амьдарч буй иргэд төдийгүй албан ёсны оршин суугаа газраасаа хол ажиллаж буй иргэдийг цахим болон бусад хэлбэрээр сонгуульд оролцох боломжийг хангах талаар бодлого, шийдэл гаргахаар ажиллаж байна гээд цаашид боловсруулах хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгөв. Тухайлбал, Мэдээллийн технологи, үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд зохих журмуудыг боловсруулж байгаа ажээ. Мөн Криптовалютын талаар баримтлах эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Соронзонболд ахалж байна. Төрийн үйлчилгээний процессын дахин инженерчлэлийн үйл ажиллагааг эрчимжүүлж, дэмжлэг үзүүлэн уялдуулах талаар санал, дүгнэлт боловсруулах болон Хиймэл оюун ухааныг ашиглан хуулийн давхардлыг арилгах шийдэл боловсруулж нэвтрүүлэх асуудлаар санал, дүгнэлт гаргах хоёр ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Анар ахлан ажиллаж байна. Эдгээр ажлын хэсэгтэй Инновац, цахим бодлогын байнгын хороо хамтран ажиллаж байгаа талаараа онцлоод Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг мөн боловсруулж байна гэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөөр залилуулжээ
“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөөр залилуулжээ
“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...
МИАТ: Маргаашийн зарим нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо
Бүсчилсэн хөгжлийн хороо нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ
Одоогоор хаагдсан зам, даваа байхгүй
Хөнгөн үйлдвэрлэлийн технологийн түвшний үнэлгээ хийх эрх олголоо
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
Улсын хэмжээнд 1169 эх баригч ажиллаж байна
Ханын материал хот орон сууцжуулах төслийн бүтээн байгуулалт эхэлсэн
Монгол Улсын хилээр нийт 438 вагонцистерн газрын тосны бүтээгдэхүүн орж ирээд байна
Хуурамч дардастай өндөг худалдан борлуулсан аж ахуйн нэгжид 20.000.000 төгрөгийн торгууль ногдууллаа
Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна
Яндан зуухыг тогтмол хөөлөх, зуухны ам тагийг сайтар хаах, гал түлэхдээ сойлтоо хаахгүй байхыг зөвлөж байна
Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он