Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Гаднын хэвлэлд

Монгол, Канад хамтарч 100 тэрбум долларын цахиурын зах зээлд том тоглогч болно

2025/01/30
“Салбарын мэргэжилтнүүдийн тооцоолж буйгаар цахиурын зах зээл ирэх жилүүдэд эрчимтэй тэлж, 2030 он гэхэд 100 тэрбум ам.долларт хүрнэ. Хэрэгцээ өсөж байгаа ч ханган нийлүүлэх тал дээр саатал үүссэн” гэж Трой Минералсийн Ерөнхийлөгч Яннис Цитос “Investing News Network”-д ярьжээ.

Канад төвтэй Трой Минералс нь Монгол Улс дахь Цагаан Залаагийн дээд зэргийн цэвэр цахиурын ордын төслийг хэрэгжүүлэхээр зөвшөөрөл авах хүсэлтээ гаргасан. Ажлын төлөвлөгөөний дагуу уурхайн үйл ажиллагаа 2025 онд эхлэх ёстой аж. Я.Цитос ойрын саруудад зөвшөөрлөө авахаар хөөцөлдөж байгаа гэв.

Ноён Я.Цитос Трой Минералсийн өсөлтийн стратеги дээд зэргийн цэвэр цахиур, ванади зэрэг чухал ашигт малтмал мөн газрын ховор элементэд чиглэж буйг онцолжээ. Ингэснээр ногоон эдийн засаг, дэвшилтэт технологид нэн шаардлагатай түүхий эдийн өсөж буй хэрэгцээ, шаардлагыг капитал болгохыг зорьж буй гэв.

Цагаан Залаагийн орд нь БНХАУ-ын хилд ойр байрлалтай учир дэлхийн хамгийн том цахиурын зах зээлд хугацаа алдалгүй нэвтрэх стратегийн ач холбогдолтой юм. Дэлхий дээр цахиур хангалттай их боловч дээд зэргийн цэвэр нь маш ховор. Монголын Цагаан Залаагийн цахиур 98.99% цэвэр гэсэн үг. Нарны гэрэл хуримтлуулж, цахилгаан, эрчим хүч үйлдвэрлэх хавтан хийхэд хамгийн сайн нь гэж ойлгож болно.

Трой Минералс одоогийн байдлаар Канадын Ширээт Уулын дээд зэргийн цэвэр цахиурын төслөө урагшлуулж байгаа бөгөөд Хойд Америкийн зах зээлийг бүрэн хангах амбицтай ажиллаж байгаа юм байна. Дээрх хоёр төслийг хэрэгжүүлэх нь үйлдвэрлэлийн явц хэд дахин түргэсч гадаадын капиталын хамаарлаас гарах, хувьцаа эзэмшигчдийн итгэлийг бэхжүүлэх чухал стратеги юм гэж Я.Цитос тайлбарлалаа.

Трой Минералс цахиур олборлох ажлаа эхлүүлснээр туршлагатай удирдлага, өндөр чанартай бүтээгдэхүүн богино хугацааны мөнгөн урсгал, урт хугацааны эрчимт өсөлтийг бий болгоно. Иймд 2025 он “гайхамшигт жил” болох нь ойлгомжтой гэж Я.Цитос амлажээ.

Холбоотой мэдээ

Литва улс Беларусьтай хиллэх хилээ хаажээ
Ази тив дэлхийн дунджаас хоёр дахин хурдтай дулаарч байна
Австрали хүнд гэмт хэрэг үйлдсэн ч шүүхийн шийдвэрээр хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Зарим улс орнууд иргэддээ Иранаас гарах анхааруулга өглөө
Мопед, скүүтэрийг 16 нас хүрсэн иргэнд түрээслүүлнэ
Холбоос линк ашиглан иргэдийг залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна
Хөрсний ус, үерийн хамгаалалт төслийг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хэрэгжүүлнэ
Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
Улсын хэмжээнд 131 байгууллагын 50240 мэдүүлэг гаргагч ХАСХОМ бүртгүүлэв
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах талаар мэдээлэл хийнэ
Цасанд боогдсон малчдад эрүүл мэндийн тусламж үзүүлж байна
Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд байгуулсан хэлэлцээрийг Засгийн газар баталжээ
“Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байдалд хийх гүйцэтгэлийн аудитыг эхлүүллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлнэ
Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалыг ашиглалтад орууллаа
Архангай аймагт ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжинэ
Нийт газар нутгийн 72 хувь нь цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан нь 7.5 см байна
Ажилгүйдлийн даатгалын сангийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийснээ хэлэлцлээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он