Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

“Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг үргэлжилж байна

2025/01/28

“Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөгөөн хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.

Энэхүү хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг УИХ-ын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулж байна. Өнөөдрийн зөвлөгөөнийг нээж, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг үг хэллээ.

Тэрбээр, тус хэлэлцүүлэг, зөвлөгөөн нь тамхин бүтээгдэхүүний хэрэглээний эрүүл мэндэд үзүүлж буй хор нөлөөг бууруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, эрх зүйн орчныг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. Мөн тамхины татварын бодлогыг шинэчлэх, Тамхины хяналтын тухай хуулиар зохицуулагдаагүй электрон тамхи, никотин агуулсан бүтээгдэхүүнтэй холбоотой харилцааг хуульчлах, дотоод орчны тамхины тусгай цэгүүд болон тамхи худалдаалахыг хориглосон цэгүүдэд тавих хяналт, хариуцлагыг оновчтой болгох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн олон улсын байгууллага болон бусад орны шилдэг туршлагаас суралцах зорилгыг агуулж байна гэв. Мөн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, О.Саранчулуун нар оролцож, байр сууриа илэрхийлсэн юм. 

ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцын нарийн бичгийн дарга нарын газрын дарга Др.Адриана Бланко “Тамхи үйлдвэрлэгчдийн нөлөөлөл дэлхий дахинд ба Тамхины хяналтын суурь конвенцын 5.3 дугаар зүйл” хэмээх сэдэвт илтгэлдээ, энэхүү конвецод нэгдсэн улс орнууд тамхины хяналтын талаарх нийгмийн эрүүл мэндийн бодлогыг үндэсний хууль тогтоомжийн дагуу тамхины үйлдвэрлэлийн арилжааны болон бусад ашиг сонирхлоос хамгаалахын тулд үйл ажиллагаагаа явуулахын чухлыг онцлоод ,тухайн улс орнуудад тамхины эсрэг хууль тогтоомжийг мөрдүүлэх хүчин чадал, зохион байгуулалт, хүний нөөц хангалтгүй бол электрон тамхийг шууд хориглосон нь оновчтой юм. Тамхийг хор хөнөөлөөр нь их, бага гэж ангилах шаардлагагүй. Гагцхүү тамхины хор хөнөөлийг ойлгуулахад улс орнууд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Монгол Улс нь ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцын (WHO FCTC) гишүүн орны хувьд олон улсын шилдэг туршлагатай нийцсэн, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх үүрэг, боломжийг хослуулан ажиллах шаардлагатай байна” хэмээв.

Тамхигүй орчин бүрдүүлэх чиглэлээр өнөөг хүртэл гаргасан ахиц дэвшлээ хэрхэн бататгаж үр дүнтэй хэрэгжүүлэх талаарх илтгэлүүдээр хэлэлцүүлэг өрнөсөн. Тухайлбал, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн Халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлтийн хэлтсийн зохицуулагч Ши Йин, Монгол Улс тамхигүй орчин бүрдүүлэх бодлогын арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх шаардлагатай байгаа талаар илтгэсэн юм.

Түүний дараа “Тамхины зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэлгийг хориглох асуудлууд ба тамхины савалгаа” сэдвээр ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцын нарийн бичгийн дарга нарын газрын мэргэжилтэн Ти Нтиабан илтгэл танилцуулсан. Тэрбээр тамхины зар сурталчилгааг хэрхэн хориглох, тамхины сав, баглаа, боодол, шошго зэргийг цулгуй савалгаатай хийх зэрэг санаачлагуудын талаар онцолсон. Тамхигүй орчин бүрдүүлэх, тамхины зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэлгийг хориглох ба тамхины цулгуй савалгаа нэвтрүүлсэн Австрали Улсын туршлагыг Австрали Улсын Эрүүл мэндийн яамны Тамхи, электрон тамхины хяналтын албаны туслах, нарийн бичгийн дарга Кэрли Браун цахимаар танилцуулсан. Тус улс тамхины хяналтыг чангатгах талаар олон төрлийн стратеги төлөвлөж ажиллажээ. Нэн тэргүүнд тамхины цулгуй савалгааны бодлогыг хэрэгжүүлж, тамхины эсрэг зар сурталчилгааг далайцтай өрнүүлжээ. Мөн тамхидалтын эсрэг хууль, тогтоомжийг зөрчсөн бол торгууль, шийтгэлийг оновчтой ногдуулж ирсэн аж. Тухайлбал жилд 6,6 сая австрали долларын торгуулийг бүс нутгийн ялгамжтай тогтоож ногдуулж иржээ. Мөн 2025 онд тамхины бүхий л төрлийн ил ба далд сурталчилгааг бүрэн хориглож байна гэв. Хэлэлцүүлэг татварын үр дүнтэй бодлого сэдвээр үргэлжиллээ.

Тамхины татварын асуудлаарх ДЭМБ-ын зөвлөмж болон Филиппин Улсын татварын шинэчлэлийн туршлагыг ДЭМБ-ын Эрүүл мэндийг дэмжих газрын дарга Пол Жеремиас танилцуулсан бол Монгол Улсад тамхины татварыг нэмэгдүүлж, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах талаар Сангийн яамны Татварын бодлогын газрын ахлах мэргэжилтэн Т.Анхбаяр илтгэв. Хэлэлцүүлэг асуулт, хариултаар үргэлжилж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Өнгөрсөн хоногт нийслэлд гал түймрийн 35 дуудлага бүртгэгджээ
Улаанбурхан өвчнөөр 0-4 насны 2446 хүүхэд өвчилжээ
Наадмын зохион байгуулалтад онцгой анхаарч, үер, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг үүрэг болгов

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Долоодугаар сарын 7-9-ний өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
Европын сэргээн босголт, хөгжлийн банк хөрөнгө оруулалтаа нэмнэ
Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
"Дээлтэй Монгол-2025" наадмын үеэр замын хөдөлгөөн түр хязгаарлана
ЦЕГ: Оргодол этгээдийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
Метроны трассын дагуу өртөө орчмын бүтээн байгуулалтын судалгаа үргэлжилж байна
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн өөрчлөлтөөр үндэсний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлнэ
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Тэтгэврийн зээлийн зохицуулалтыг цуцлав
Өнгөрсөн хоногт нийслэлд гал түймрийн 35 дуудлага бүртгэгджээ
Улаанбурхан өвчнөөр 0-4 насны 2446 хүүхэд өвчилжээ
Наадмын зохион байгуулалтад онцгой анхаарч, үер, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг үүрэг болгов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Критэд гарсан ой, хээрийн түймрийн улмаас 5000 хүнийг нүүлгэн шилжүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он