Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Казакстанд эхнэрээ хөнөөсөн Сангийн сайдыг шүүж байна

2024/04/04

Казакстаны Сангийн яамны сайд асан Куандык Бишимбаев өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 09-ний өглөө эхнэр Салтанат Нукеноваг хөнөөсөн хэрэг гарсан бөгөөд энэ хэрэгт холбогдох шүүх хурал өчигдөр тус улсын нийслэл Астана хотод болжээ.

Шүүх хуралдааны үеэр прокурор Айжан Аймаганова гол нотлох баримт болох хэрэг гарсан зоогийн газрын хянах камерийн бичлэгийг үзүүлээд яллагдагч К.Бишимбаев нь хохирогч, өөрийн эхнэр 31 настай Салтанат Нукеноватай ам муруйж эхлэхэд С.Нукенова зайлсхийж, аль болох тайван байхыг хичээсэн нь бичлэгээс харагдана. Гэсэн ч яллагдагч хохирогчийг хананд шахан гар хүрч эхэлснээр энэ эмгэнэлт явдал эхэлсэн. К.Бишимбаев нь хохирогчийн толгойн тус газар хэд хэдэн удаа хүчтэй цохиж, газар унасных нь дараа дэвсэлж, үсдэж дахин босгож ирээд нүүрэн тус газар нь нэг бус удаа хүчтэй цохьсоор байсан. Энэ нь хохирогчийг амиа алдахад хүргэсэн гол шалтгаан болсон гэв.


Уг дүрс бичлэгийг хохирогчийн ах Айтбек Амангельды өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд анх Инстаграм хуудсаараа дамжуулан ил гаргаж байсан юм байна.

Нотлох баримт болон гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр яллагдагч К.Бишимбаев хохирогчийг бүтэн найман цагийн турш зодож, тарчлаасан нь эхний ээлжийн мөрдөн байцаалтаар тогтоогдоод байгаа учир Астана хотын дээд шүүх хэргийг хэлэлцэж байна. 

С.Нукенова амиа алдсанаас хойш олон улсын эмэгтэйчүүдийн болон хүний эрхийн төлөө байгууллагууд анхаарал хандуулж, Казакстан дахь гэр бүлийн хүчирхийлэл хэрээс хэтэрснийг хурцаар шүүмжилж, холбогдох хууль журмыг эргэн харах, улам чангатгах шаардлагатайг тус улсын эрх баригчдад сануулсаар байгаа юм.  

Дэлхийн олон орны мэдээллийн хэрэгслээр дээрх харамсалтай хэргийн талаар тасралтгүй мэдээлж, Казакстаны улс төрд нөлөө бүхий хүн холбогдсон учир хөндлөнгийн нөлөөлөлд авталгүйгээр үнэн шударгаар шийдэхийг Казакстаны Дээд шүүхээс хүсжээ. 

Казакстан улс нь 2017 онд гэр бүлийн хүчирхийллийг эрүүгийн хэргийн тооноос хассан байна. 

Холбоотой мэдээ

ХЗБХ: “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл”-ийг хэлэлцэж, тогтоолын төслийг дэмжив
АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна
Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ХЗБХ: “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл”-ийг хэлэлцэж, тогтоолын төслийг дэмжив
АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна
Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо
Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Элчин сайд Стивен Дауст СОР17 хурлыг дэмжихээ илэрхийллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве-тай уулзлаа
Хуурамч төрсний гэрчилгээ ашиглан 18 жил хүүхдийн мөнгө авсан этгээдийг илрүүлжээ
Баян-Өлгий аймагт хорио цээрийн дэглэм тогтоолоо
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 460 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он