Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Брэд Питт өрөвч эмэгтэйгээс 700,000 евро луйварджээ

2025/01/15
Дэлхий даяар газар аваад байгаа романсын гэмт хэрэг буюу сошиал сүлжээгээр танилцаж, элдэв арга хэрэглэн эмэгтэйчүүдээс их хэмжээний мөнгө залилж, хохироодог хэргийн сонгодог жишээ саяхан тохиолджээ. Анна гэх 53 настай франц эмэгтэй Инстаграмаар Холливуудын алдарт жүжигчин Брэд Питттэй танилцан дотно харилцсаар дурлаж орхижээ. Гэтэл Брэд Питт хорт хавдар тусаж, эмчилгээний төлбөр төлөх шаардлагатай болсноо дуулгаснаар энэ үйл явдалын оргил үе эхэлсэн байна. Хохирогч эмэгтэйн тайлбарласнаар Брэд Питт эхнэр Анжелина Жолигоос салахаар шүүхдэж байгаа тул дансыг нь битүүмжилсэн. Иймд эмчилгээний төлбөрөө төлж чадахгүй болсон. Гэхдээ асуудал шүүхээр шийдвэрлэгдэж, данс нь нээгдсэний дараа буцааж өгөхөөр түр зээлье гэжээ. Мэдээж, Анна эхэндээ итгээгүй бөгөөд баталгаа болгож, зургаа явуулахыг шаардаж, хариуд нь Б.Питт түүнд эмнэлгийн орон дээр тусгай төхөөрөмж салгуулчихсан хэвтэж буй зургуудаа явуулснаар “тархийг нь эргүүлж” чаджээ. Брэд Питт өөрийгөө гэж итгүүлэхийн тулд Аннатай удаа дараа видео дуудлага хийж, үнэн байдлаа учирласан гэнэ. Нэгэнт хайртай болсон Анна бүсгүй хүнд өвчиндөө шаналж байгаа алдарт жүжигчинд хэд, хэдэн удаагийн гүйлгээгээр нийт 700,000 евро шилжүүлсэн байна. Харамсалтай нь, Брэд Питт нь хиймэл оюуны тусламжтайгаар бүтээсэн хуурамч зураг болохыг мэдсэн хойно Анна мөнгөө эргүүлж олж авахаас нэгэнт оройтсон байв. Хамгийн хачирхалтай нь Брэд Питт түүнд үнэтэй, тансаг зэрэглэлийн бэлэг илгээх гэсэн боловч гаалийн татвар нэрээр 9,000 евро шилжүүлсэн авсан байгаа юм. Мөнгө залилулаад ч зогсохгүй Анна шинэхэн хайрт Брэд Питтийнхээ гэрлэх амлалтанд итгэж, олон жил хамт амьдарсан нөхрөөсөө салжээ. Анна залилуулснаа мэдсэний дараа Францын ТФ1 сувагт өгсөн ярилцлагадаа “Анх Жейн Этта Питт гээд ээжийнхээ нэртэй хаягаар зурвас бичиж, орж ирэхэд нь даан ч жаахан эргэлзээд байсан юм” хэмээн тун харамсангуй ярьж байв.

Холбоотой мэдээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо
Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо
Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Элчин сайд Стивен Дауст СОР17 хурлыг дэмжихээ илэрхийллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве-тай уулзлаа
Хуурамч төрсний гэрчилгээ ашиглан 18 жил хүүхдийн мөнгө авсан этгээдийг илрүүлжээ
Баян-Өлгий аймагт хорио цээрийн дэглэм тогтоолоо
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 460 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Авто тээврийн хэрэгслийн жилийн татвар төлөх хуулийн хугацаа дуусахад 5 хоног үлдлээ
У.Сүрэнжав тивийн аварга боллоо
Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 30 хувьд муу байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он