Сэтгэгдэл 0
АНУ-д шувууны ханиадны улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ
![](/uploads/middle/shugeluleegch-mn-img-17362183370.jpg)
АНУ-ын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр тус улсад шувууны ханиадны H5N1 вирусийн халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ. АНУ-ын баруун өмнөд хэсгийн Луизана мужийн харьяат 65 настай нэгэн өвчтөн вирусийн шалтгаант өвчний улмаас нас барсан байна. Тэрбээр оношлогдсоноосоо хойш хэдэн долоо хоногийн дараа амьсгал хураажээ. Түүний биед халдварласан H5N1 вирус мутацид орсон байж болзошгүй байна.
Хэдийгээр нас барсан тохиодол бүртгэгдсэн ч нийтийн дунд тархах эрсдэл бага байгааг Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдэгдэлд дурджээ. Өнгөрсөн оны сүүлээр АНУ-ын Калифорни мужид зэрлэг шувуунаас үүсгэгдсэн халдвар сүүний чиглэлийн үхрийн фермд тархаж эрүүл мэндийн ажилтнуудын анхаарлыг татаад байсан юм. Хэдийгээр шувуунаас амьтанд, шувуунаас хүнд халдах тохиолдол бүртгэгдсэн ч нарийвчилсан судалгаа хийж байгааг мэргэжилтнүүд анхаарууллаа.
ДЭМБ-д сүүлийн 21 жилийн хугацаанд шувууны ханиадны H5N1 вирусийн 950 гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 50 орчим хувь нь нас барсан байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.