Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Спорт машинтай Наоко эмгэний сонирхолтой түүх

2024/12/25
1999 он. Тухайн үед 55 настай байсан Наоко Нишимото “Mazda RX-7” загварын спорт машин худалдан авч бүтэн 25 жилийн турш унаж, эдэлжээ. Төдийгөөс өдий хүртэл өвөрмөц дугаартай, хайртай унаагаа маш хашир унасаар ирсэн бөгөөд саяхан буюу 2024 оны арванхоёрдугаар сарын 18-нд тохиосон 80 насны төрсөн өдрөөрөө нэгэн өвөрмөц шийдвэр гаргасан нь дэлхий дахины анхаарлыг татаж, хайр бишрэлийг төрүүлээд байна.

Олныг гайхашруулсан тэрхүү өвөрмөц шийдвэр нь жолоочийн эрхийн үнэмлэхээсээ татгалзаж, RX-7 машинаа Мазда компанид сайн дураараа буцаан өгөх гэвэл хэн ч гайхна.

Маздагийн үнэнч үйлчлүүлэгч эмгэний тухай мэдээлэл өнгөрсөн есдүгээр сард Ютүбд орсноор нэгэн сонирхолтой намтар түүх түмний сонорт хүрсэн аж. Маргааш нь л Наоко гуайд аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүссэн 400 гаруй и-мэйл ирсний дотор Мазда компанийн Олон нийттэй харилцах албаны и-мэйл багтжээ.

И-мэйлд бичсэнээр 80 настай Наокогийн тухай нэвтрүүлгийг үзсэн Маздагийн инженерийн сэтгэл хөдөлж, нэн даруй компанийн Олон нийттэй харилцах албаныхантай холбоо барьсан байна.

Наоко Маздагаас ирсэн и-мэйлийг уншиж үзээд “Амьдралдаа сонсож байгаагүй урмын үгс уншиж, хүний чин сэтгэлийг мэдрүүлсэн нь миний хувьд гэгээ туссан баяртай явдал боллоо” хэмээн инээмсэглэн ярьж сууна.

Ингээд тэрбээр 25 жил нөхөрлөсөн итгэлт нөхөртэйгээ салах ёс хийхийн өмнөхөн хүү Макотогоо дагуулан сакура дэлбээлэхийг харахаар замд гарчээ.

Сонирхолтой нь, Наоко, Макото нар “Initial D” нэртэй аним үзэж байгаад анх Маzda RX-7 машиныг хараад худалдаж авах хүсэл төрсөн байна. Наоко тэр даруйдаа хамгийн ойрын Маздагийн салбар дэлгүүрт очиж захиалга өгснөөр шохоорхсон машинаа 3.9 сая иенээр худалдан авч Газрын тээврийн товчооноор машины загварт нийцүүлэн “7” дугаар авснаар арчаатай жолооч, найдвартай төмөр хүлэг хоёрын түүх эхэлсэн юм.

Наоко Нишимотогийн 80 насны төрсөн өдрөөр Нагасаки дахь Маздагийн салбар дэлгүүрт нэгэн гайхамшигтай ёслол зохион байгуулжээ. Наоко гуай 25 жилийн итгэл унааныхаа түлхүүрийг буцаан гардуулж өгөхдөө гүн талархал илэрхийлээд:
“Өнөөдөр би энд ирэхдээ хайртай “Долоо” дугаартаа жолоодож ирсэн ч буцаад ганцаараа харина. Энэ машин миний амьдралын 25 жилийг найдвартай үүр гарсан. Сэтгэл хангалуун байгаа учраас салах ёс хийхдээ харамсах зүйлгүй. Хайртай “Долоо”-доо сүүлчийн нэг л зүйл хэлмээр байна. Баяраллаа. Гайхамшигт 25 жилийг бэлэглэсэнд баярлалаа.” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Наоко гуай энэ хугацаанд RX-7 машинаараа 77,592 км зам туулсан ч бараг л шинээрээ юм шиг арчилж, тордож иржээ. Тэгэхээр уг машиныг Йокохама дахь Маздагийн судалгааны төв рүү илгээхийн өмнө Хирошимад анх удаа автын үзлэгээр оруулах гэнэ. Түүний дараагаар зорьсон газраа хүрээд олон нийтийн харилцааны үзэсгэлэнд тавигдаж, олны хүртээл болж, олон сайхан түүхийг өгүүлэх нь.

Наоко гуай машиныхаа түлхүүрийг гардуулан өгсний дараа орон нутгийн цагдаагийн газарт очиж, жолоодох эрхийн үнэмлэхээ хураалгасан байна.

Энэ түүх нь энгийн нэг машины тухай биш харин жолооч хүний хүсэл эрмэлзлэл, тэмүүлэл, унаагаа хайрлаж, арчилж тордохын тод жишээ боллоо хэмээн Маиничи Шимбунд сайшаан бичсэн байна.
 

Холбоотой мэдээ

Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо
Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо
Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Элчин сайд Стивен Дауст СОР17 хурлыг дэмжихээ илэрхийллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве-тай уулзлаа
Хуурамч төрсний гэрчилгээ ашиглан 18 жил хүүхдийн мөнгө авсан этгээдийг илрүүлжээ
Баян-Өлгий аймагт хорио цээрийн дэглэм тогтоолоо
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 460 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Авто тээврийн хэрэгслийн жилийн татвар төлөх хуулийн хугацаа дуусахад 5 хоног үлдлээ
У.Сүрэнжав тивийн аварга боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он