Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Казахстан Улс стартапуудыг дэмжих хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө зарлалаа

2024/12/24

Казахстан Улсын Засгийн газар 2025 онд бүс нутгийн стартапуудыг дэмжих, дэвшилтэт технологийн үйлдвэрлэлийг дэмжих венчур хөрөнгө оруулалтын нэгдсэн сан байгуулна.

Энэ хүрээнд 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөгөө зарлалаа. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 19-нд Ерөнхий сайд Олжас Бектенов болон венчур капиталын тэргүүлэх мэргэжилтнүүд, Казахстаны бизнесийн салбарын төлөөлөгчид болон олон улсын түншүүдийн уулзалтын үеэр мэдээлсэн юм.

Ерөнхий сайдын хэвлэлийн албанаас мэдээлснээр, эдгээр хувийн хөрөнгө оруулалтыг дэлхийн, бүс нутгийн болон Казахстаны тэргүүлэх венчур санд чиглүүлж, үр ашигтай төрөлжилтийг хангах, дэлхийн чадавхи, эдийн засгийг өөрчлөхөд шаардлагатай чухал технологиудыг ашиглах боломжийг хангах болно. Өнөөдрийг хүртэл Казахстаны томоохон бизнес эрхлэгчдийн өргөдлийн дагуу 100 гаруй сая ам.долларыг үндсэн хөрөнгө болгоно гэдгийг онцлов.

Дижитал хөгжил, инноваци, сансрын аж үйлдвэрийн сайд Жаслан Мадиев “Казахстан Улс Төв Азид тэргүүлж байгаа”г онцоллоо. Тус бүс нутгийн венчур хэлцлийн 70 гаруй хувийг Казахстан Улс бүрдүүлж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд тус улсын венчур хөрөнгийн хэмжээ зургаа дахин нэмэгдэж, 80 сая ам.долларт хүрчээ.

Энэхүү сан нь хиймэл оюун (AI), дижитал эрүүл мэнд, бусад чухал технологи зэрэг ирээдүйтэй салбаруудад анхаарлаа хандуулах юм. Дэлхийн хиймэл оюуны зах зээл 2030 он гэхэд 827 тэрбум ам.долларт хүрч өсөх төлөвтэй байгаа нь тус салбарыг хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэл болгоход чухал нөлөөтэй.

“Бидний гол үүрэг бол өөрсдийн ур чадвараа хадгалж үлдэх, шинэ авьяас чадвараа татах нөхцөлийг бүрдүүлэх, стартапуудыг хөгжлийн бүх шатанд нь дэмжих, дэлхийн чадавхийг Казахстанд татах явдал юм” гэж Ерөнхий сайд Олжас Бектенов хэлэв.

Харин Монгол Улс стратапууддаа эдийн засгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг өнгөрөгч зургадугаар сард баталсан. Энэ хүрээнд виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчид татварын болон татварын бус 8 дэмжлэг үзүүлэхээ зарласан билээ гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо
Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо
Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Элчин сайд Стивен Дауст СОР17 хурлыг дэмжихээ илэрхийллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве-тай уулзлаа
Хуурамч төрсний гэрчилгээ ашиглан 18 жил хүүхдийн мөнгө авсан этгээдийг илрүүлжээ
Баян-Өлгий аймагт хорио цээрийн дэглэм тогтоолоо
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 460 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Авто тээврийн хэрэгслийн жилийн татвар төлөх хуулийн хугацаа дуусахад 5 хоног үлдлээ
У.Сүрэнжав тивийн аварга боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он