Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Алтан тасалбар атгаж авсан ч мартагдаж орхигдсон алдартан

2024/12/19
“Вилли Вонка, Чарли, Умпа лумпа” зэрэг нэрийг сонсоод хөгжилтэй, сургамжтай, ухаарал хайрласан, хөгжимт нэгэн кино хүн бүрийн санаанд орж ирнэ. Харин Питер Острумын нэрийг хэлэхэд түүнийг мэдэх, таних хүн бараг гарч ирэхгүй болов уу.

Өдгөөгөөс 53 жилийн өмнө Питер Острум гэх 13 настай хүү алдарт жүжигчин Жин Уайльдерийн хамт ид шидээр дүүрэн Вилли Вонкагийн шоколадны ертөнцөд алхан орж, басхүү үзэгчдийг тийш хөтөлж байлаа. Энэ аялал сая, сая үзэгчийн оюун төсөөлөлд мартагдахааргүй бууж, сэтгэл зүрхэнд бүдгэршгүй хоногшин үлдэж, цаглашгүй түүхийг ирээдүйд ч өгүүлсээр байх кино урлагийн сонгодог бүтээл гэж үнэлэгддэг юм.

Харамсалтай нь, өнөөдөр төлөв даруу, хүмүүжил сайтай Чарли Баккет гэх алтан тасалбар атгаж авсан азтай хүүг бүгд санахаас Питер Острум гэдэг хүнийг мэдэх нь бараг үгүй. Жүжигчин Жин Уайльдерийн амьдрал, намтарыг өгүүлсэн “Жин Уайльдерийг санагалзахуй” нэрт баримтат кинон дээр Питерийг зурвасхан дурдаад өнгөрөхөөс бусдаар түүнийг нэхэн санах өөр дурсамж ч үгүй.

“Вилли Вонка ба шоколадны үйлдвэр” киног 1964 онд хэвлэгдэн гарсан зохиолч Роальд Далийн “Чарли ба шоколадны үйлдвэр” хүүхдийн зохиолоос сэдэвлэж, Мел Стьюарт найруулан анх удаа цэнхэр дэлгэцээр үзэгчдийн хүртээл болгосноос азтай боловч азгүй Питерийн даруухан мөртлөө сонирхолтой түүх эхэлжээ. Хэдийгээр зохиолч Роальд Даль өөрөө кино зохиолыг бичсэн ч түүний хүслийг үл харгалзан засвар оруулсан Девид Сельцер кино урлагийн нэгэн сод бүтээл төрсөн гавьяаг хүртдэг аж. Хэрэв Девид Сельцер киноны төгсгөлийг өөрчилж, хөгжимт үзүүлбэрүүд нэмж оруулаагүй бол та, бидний мэдэх өвөрмөц басхүү нууцлаг Вилли Вонка, умпа лумпанууд, төлөв даруухан Чарлигийн дүр амилахгүй байсан гэдэг.

Холливуудад ид хүчээ авсан Парамаунт пикчерзийн бүтээлд тоглоно гэдэг жүжигчний замналаар замнах хүсэлтэй хэнд ч алтан тасалбар атгахтай адил. Харин азтай Питерийн хувьд киноны гол дүр Чарли Баккет жаалын дүрд бараг л автоматаар сонгогдсон гэлтэй. Учир нь, түүнийг Кливландын Хүүхдийн драмын театрын жүжигт тоглож байхад Парамаунтын төлөөлөгчид анзаарч, поларойд аппаратаар зургийг нь авч, эх зохиолоос нь багахан хэсгийг уншуулж, бичлэг хийж, найруулагчдаа танилцуулахад Мел Стьюартад таалагдсанаар 1970 онд 12 настай Питер Германы Мьюнхен хотноо зургийн талбайд ирж, алдарын оргилд хүргэх ажилдаа оржээ.

Киноны зураг авалт дуусаж, 1971 оны долоодугаар сарын 30-нд дэлгэцнээ гарснаар “Вилли Вонка ба шоколадны үйлдвэр” шууд л ашиг орлогоороо тэргүүлж, сая, сая үзэгчдийн сэтгэлд хоношиж, домогт уран бүтээл болон мөнхрөх нь тодорхой болжээ. Сайн ч, чанартай ч уран бүтээл гэсэн магтаал сайшаалыг кино шүүмжлэгчдээс ихээр авав. Киноны амжилт дэлхий даяар цуурайтаж, Оскарын шагналын Шилдэг эх зохиол, Алтан бөмбөрцөгийн Шилдэг эрэгтэй дүрийн номинацид нэр дэвшихээс өгсүүлээд олон, олон наадмуудын шилдэг шагналыг түүсээр байлаа.

Гэхдээ Питер Острумын хувьд алтан тасалбар атган авсан ч даруу төлөв амьдралыг сонгосон Чарли Баккетийн дүртэйгээ адилхан шийдвэр гаргажээ. 70-аад оны томоохон найруулагчдын нэг Девид Уолперийн гурван ч киноны саналд татгалзсанаас гадна “Вилли Вонка” дээр диалогийн багшаар ажилласан Фроули Беккерийн тавьсан “өөрийн хүсэлтээр тоглох киногоо сонгох, ингэхдээ өөрийн дураар хэрхэн тоглохоо шийдэх” давуу эрхтэй татгалзжээ. Эндээс алтан тасалбар атгасан Питерийн “азгүй” намтар эхэлнэ. Учир нь, ямар ч дархан эрх олгосон санал орж ирсэн татгалзаад байсан учир яваандаа түүнийг хамтран ажиллая гэж гуйх ступи, продакшн улам цөөрчээ. Товчоор бол хэдэн арван кинонд тоглож, улам алдаршиж болох байсан Чарли Баккетийг кино компаниуд тоохоо больж эхэлжээ. Хожим нь хүү их сургуульд орж мал эмнэлгийн чиглэлээр суралцаж, төгсөөд Холливуудыг бүр мөсөн орхиж, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах замдаа эргэлт буцалтгүйгээр гарсан байна.

Питер Острум жүжигчний замналаа мал эмчээр сольсноос хойш кино урлагтаа эргэж орох бодол хэдэнтээ төрсөн ч Холливууд түүнийг аль хэдийн мартаж, тоохоо ч байсан байв. Нэгэнт оройтжээ. “Хааяа, киногоо санах юм аа” хэмээн жаахан гомдол мэдүүлсхийгээд малын эмчийн ажлаа хийсээр өнөөг хүрсэн байна. Нью-Йоркт жижгэвтэр мал эмнэлэг ажиллуулдаг түүнд гурван сар тутамд нэг удаа “Вилли Вонка”-гаас 10-11 долларын рояальти чек ирсээр байгаа нь бүр ч сонирхолтой. Энэ төлбөрийн чек кино дэлгэцэнд гарсан цагаас хойш түүнд ирсээр байгаад бөгөөд нэлээд хэдэн жил болоод мөнгөн дүн нь нэмэгддэг байна. Жишээ нь, 2018 онд 5-8 доллар ирдэг байсан бол 2023 оноос хойш дахин нэмэгдэж ирдэг болсон нь тэр аж. 

Сүүлийн үед түүний талаарх мэдээлэл онлайн ертөнцөөр цацагдах болсон бөгөөд киноны салбарынхан хоромхон зуур алдаршаад алга болсон Питерийн энэ даруухан амьдралыг өөрөөсөө болж, “өвдөг шороодсон” харамсалтай амьдрал гэж халаглаж байна.

Холбоотой мэдээ

Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо
Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо
Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Элчин сайд Стивен Дауст СОР17 хурлыг дэмжихээ илэрхийллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве-тай уулзлаа
Хуурамч төрсний гэрчилгээ ашиглан 18 жил хүүхдийн мөнгө авсан этгээдийг илрүүлжээ
Баян-Өлгий аймагт хорио цээрийн дэглэм тогтоолоо
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 460 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Авто тээврийн хэрэгслийн жилийн татвар төлөх хуулийн хугацаа дуусахад 5 хоног үлдлээ
У.Сүрэнжав тивийн аварга боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он