Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Умард Солонгосын цэргүүд хоцрогдсон тактик ашиглаж, хэдэн зуун хүнээ алджээ

2024/12/18
Хэдийгээр Москва болон Пхеньянаас албан ёсоор мэдэгдээгүй ч Умард Солонгосын цэргүүд Украинийн дайнд оролцож, Куркс мужийн орчимд байлдаж байгаа гэж АНУ, Украин, Өмнөд Солонгосын тагнуулын газраас мэдээллээ. Албан ёсны мэдээллээр 20,000 гаруй умардын цэрэг байлдааны бэлтгэл хийхээр өнгөрсөн аравдугаар сараас эхлэн ОХУ-д байрлаж байсан бол өнөөдрийн байдлаар 11,000 гаруй цэрэг Украинд байлдаж эхэлсэн гэж дээр дурдсан тагнуулын байгууллагууд тайлагнасан байна.

Дэлхийн хамгийн тусгаарлагдсан, нууцлаг орон Умард Солонгосын цэргүүд эх орноосоо асар хол газар, Дэлхийн хоёрдугаар дайнаас хойшх Европын хамгийн том сөргөлдөөнд оролцож явна. Гэвч, Умардын талаас хүн хүчний ихээхэн хохирол амсаж эхэлсэн гэх мэдээллийг барууны хэвлэлүүдээр уламжилж байна. Украинийн цэргийн тагнуулын байгууллагаас зөвхөн өнгөрсөн долоо хоногийн бямба, ням гарагт л гэхэд Умард Солонгосын гучин цэрэг амиа алдаж, шархадсан гэж мэдэгджээ. Умардын цэргүүд орос цэргүүдээс эрс ялгарсан дүрэмт хувцастай учир холын зайнаас ч харахад амархан танигдаж байгаа гэнэ. Мөн тэд аль хэдийн хоцрогдсон, Солонгосын хойгийн дайны үеийн буюу 70 жилийн өмнөх тактик ашиглаж буй учир явган цэргийн довтолгоо нь төдийлөн газар ахиж амжихгүй, амиа алдсан болон шархадсан цэргийн тоо хэдэн зуугаар яригдаж байгаа аж.

Умардын цэргүүд бодит байлдааны туршлага муу, мөн дээр нь үл мэдэх газар нутагт, орчин цагийн байлдааны үйл ажиллагааны ойлголт тааруу гэсэн дүгнэлтийг барууны цэргийн тагнуулынхан хийсэн байна. Буу барьснаас бусдаар цэргийн бүх шатандаа байлдааны ямар ч туршлагагүй учир фронтын шугамд хамгийн түрүүнд Умард Солонгосын цэргүүд галд өртөж, хохирол амсаж байна гэж АНУ-ын цэргийн байлдааны ажиллагаанд үнэлгээ хийх албаны мэргэжилтнүүд дүгнэжээ. Гэхдээ бас Ким Чен Ун өндөр хэмжээнд бэлтгэгдсэн элитийн шилдэг цэргүүдээ илгээсэн учир яаран дорд үзэх хэрэггүй гэдгийг ч анхааруулсан байна. Учир нь, Украинд байлдаж буй Пхеньяны цэргүүд нь 11-р армийн харьяа, Солонгосын дайны үед зэвсэгт хүчин удирдаж байсан, Дэслэгч Генерал Чун Ин Бумын хариуцдаг “Шуурган корпус” хэмээн алдаршсан цэргүүд аж. Тэдгээр цэргүүд нь биеийн хүчний бэлтгэл сайтайн дээр улс төрийн суртал ухуулгад гүн автсан, өгсөн тушаалыг биелүүлэхийн тулд амиа ч хайрлахгүй тулалдах сэтгэл зүйтэйг анхаарууштай гэв.

АНУ-ын Вашингтон дахь Стимсоны төвийн 38-р Умардын хөтөлбөрийн орон тооны бус ажилтан, аналист Майкль Маддений ярьж буйгаар Вьетнамын дайнаас хойш гадаадад хамгийн олон тоогоор байрлуулаад байгаа цэргүүд нь юунд ч үл автах сэтгэлзүйгээр зэвсэглэсэн. Ерөнхийд өө, тэднийг програмчилсан гэсэн үг. 

Холбоотой мэдээ

Орон сууцны барилгад урьдчилсан захиалга өгсөн 260 иргэнийг залилжээ
Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, 9.5 тонн давс, 32.5 тонн бодис цацжээ
Г.Занданшатар: Шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт тусгах замаар хүүхдийн сэтгэхүй, оюуны хөгжлийг дэмжинэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Орон сууцны барилгад урьдчилсан захиалга өгсөн 260 иргэнийг залилжээ
Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, 9.5 тонн давс, 32.5 тонн бодис цацжээ
Г.Занданшатар: Шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт тусгах замаар хүүхдийн сэтгэхүй, оюуны хөгжлийг дэмжинэ
НЕБ-ын сургуулийн 189.600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана
Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална
Цахимаар сугалаанд оролцож 32 сая төгрөг залилуулжээ
2025 оны ХАСХОМ-ийг шинэчлэгдсэн цахим системээр гаргуулж эхэллээ
Төслийн хүрээнд 5 нэр төрлийн 150 иж бүрэн хувцас, хэрэглэлийг хүлээлгэн өглөө
М.Даваабанди сонгомол бөхийн УАШТ-д хоёр жил дараалан түрүүллээ
Гэр хорооллын “Хар цэг”-үүдийг камержуулах хүрээнд нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ын дарга нартай уулзлаа
Ч.Хишигдалай: Шатахууны нөөцөө тогтмол хадгалж чадвал зун, намрын улиралд доголдол үүсэхгүй байхаар төлөвлөж байна
100 ортой хүүхдийн эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулахад тулгарсан асуудлыг шийдвэрлэнэ
Он гарсаар 75604 тонн шатахуун импортлоод байна
Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарлав
Жолооны үнэмлэх гаргана хэмээн иргэдийг залилжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он