Сэтгэгдэл 0
Нийслэл Дамаск хотод босогчдын цэрэг орж ирснээр 13 жил үргэлжилсэн харгислал, хүчирхийлэл дүүрэн иргэний дайн шувтарч, Ерөнхийлөгч Башар Аль Ассадын дэглэм нуран уналаа. Ердөө хагас сар хүрэхгүй хугацаанд цахилгаан мэт довтолгоог жадлан гүйцэтгэсэн хүн бол Абу Мухаммад Аль Жолани. Тэр өнөөдөр Сирид 60 жил ноёрхсон Ассадын гэр бүлийн ноёрхлыг түлхэн унагасан баатар мэт өргөмжлөгдөж байна. Дайны хөлөөс зугтаж, Европ болон бусад орон руу зугтсан сиричүүд гэртээ харихаар яаравчилж эхэлсэн нь Аль Жолани гэх 42 настай залуугийн байгуулсан гавьяаг бататгах шиг болов.
Хаяат Тахрир Аль Шам лалын шашинт бүлэглэлийн толгойлогч Аль Жолани хүчтэй зөрчилдөөн өрнөсөн он жилүүдэд Сирийн баруун хойд нутаг дахь Идлиб мужийн ихэнх хэсгийг хяналтдаа авсан Аль Каидагийн алан хядагчидтай нэгэн цагт холбоотой явсан этгээд аж. Олон улсын хямралын бүлгийн Орчин цагийн мөргөлдөөн болон жихадын үйл ажиллагааг шинжлэх дүгнэх хэсгийн ахлах Жером Древон түүнийг одоогоор Сирийн нутагт гарч ирсэн хамгийн чухал тоглогч хэмээн дүгнэжээ. Учир нь, тэрбээр өнгөрсөн таван жилд Аль Жоланитай хэдэнтээ уулзаж явсан учир энэ талын мэдээлэл сайтай нэгэн юм.
Өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлээр Хаяат Тахрир Аль Шам бүлэглэл Сирийн хамгийн том хот Алеппод гэнэтийн дайралт хийж, мэдэлдээ авснаар Башар Аль Ассадын хувьд сүүлийн арав гаруй жилд тулгараагүй томоохон сорил тулж ирж, олигтой эсэргүүцэл үзүүлж чадалгүй “салганасаар” өнөөдөр Москвад очиж, орогнохдоо тулаад байгаа юм.
1982 онд Саудийн Арабт төрсөн, эцэг эхээс нь Ахмед Хуссейн Аль Шара хэмээх нэр хайрлажээ. Эцэг эх нь улс төрийн хэргээр Сириэс цөлөгдөж, хилийн чанадад төрсөн Аль Жолани 1980-аад оны сүүлээр Сирид гэрийнхнийхээ хамт эргэж ирж, 2003 онд Ирак дахь Аль Каида бүлэглэлд элсэж, АНУ-ын эзлэн түрэмгийллийн эсрэг тулалдаж явсан аж.
АНУ-ын холбогдох албан газрын мэдээллээр Аль Жолани нь Ирак дахь Америкийн шоронд нэлээд хэдэн жил хоригджээ. Түүнээс хойш хэсэг сураггүй байснаа Сирийн иргэний дайн эхлэхэд Аль Каидагийн жигүүр Нусра Фронтыг байгуулж, иргэний дайнд оролцсон нь өнөөгийн Хаяат Тахрир Аль Шамын эхлэл. Иргэний дайны жилүүдэд лалын шашны уламжлалаар дайчны нэр авсан нь дээрх Абу Мухаммад Аль Жолани юм. Гэхдээ Хаяат Тахрир Аль Шамыг толгойлох хугацаандаа олон улсын жихадист хөдөлгөөнөөс зайлсхийж, Сири дахь зохион байгуулалттай засаглал бий болгоход төвлөрөн ажилласан нь түүний олон улсад хүлээн зөвшөөрөгдөх дипломат шийдэл байсан гэж ажиглагчид хожим бичжээ. Магадгүй, ингэж лалын шашны экстремист, террористуудаас зайгаа барьж, нэрээ цэвэрлэснээр Сирийн ард түмний дунд эерэгээр үнэлэгдсэн гэж дүгнэж болох нь.
Түүний муугүй зохион байгуулагч, удирдан чиглүүлэгч, улстөрч болохыг харуулах үйл явдал хэд хэдийг нэрлэж болох юм. Сүүлийн жилүүдэд Аль Жоланигийн бүлэглэлийнхэн мэдэлдээ авсан газар нутагт засаг захиргааны зохион байгуулалт хийж, татвар хураах тогтолцоо бүрдүүлж, хязгаартай ч гэсэн олон нийтийн эрх ашгийн төлөөх үйлчилгээний дэд бүтцийг шинэчилж, оршин суугчдадаа үнэмлэх болон бусад бичиг баримт олгож эхэлэн талаарх мэдээлэл НҮБ-ын тайланд оржээ. Гэвч авторатори тактик ашиглаж, тэрс үзэлтнүүдийг мөрдөж мөшгих, тамлан зовоох, амыг нь барих зэргээр ноцтой зөрчил олноор илэрдэг нь цаагуураа нэгийг бодогдуулам. Зарим хашир ажиглагч Аль Жолани болон түүний шашны суртал номд баригдмал бүлэглэлийнхэн Сирийн засгийн эрхэнд гарвал лалын шашны хатуу хууль хяналт тогтсон улс болж магадгүй гэж сэрэмжлүүлжээ. Мөн тэд Сирид талибууд дахин төрийн эрхэнд гарсан Афганистан шиг болох эрсдэлтэй гэж дүгнэсэн нь бас ч гэж нэгийг бодогдуулам.
Хэдийгээр Башар Аль Ассадын гэр бүл зургаан арваны турш засаг барьж, дарангуйлагч цол гуншин хүртсэн ч гэлээ шашин, хүний эрхийн тал дээр харьцангуй нээлттэй бодлоготой байсныг олон улсын ажиглагчид сануулжээ.
Ерөнхийдөө Сирид ямар Засгийн газар гарч ирж, сиричүүдийн хувьд заяа хааш эргэх вэ гэдэг эргэлзээтэй асуулт сүүлийн үед хамгийн ихээр хариулт хайж байгаа юм.
Учир нь, Идлибийг захирсан Хаяат Тахрир Аль Шам бол консерватив хандлагатай, суннитийн хатуу үзэл сурталтай бүлэглэл юм. Тэгээд ч сөрөг хүчнийхэнтэй хамтарч хийсэн гэнэтийн довтолгоонд оролцсон хүчний ихэнх хувийг шашны сектүүд бүрдүүлж байгааг ч эргэн санууштай. Тэгэхээр Аль Жолани Сирийг нэгтгэж чадсан ч үлдсэн замналаа хэрхэн үргэлжлүүлэх вэ гэдэг асар том сорилттой тулгараад байна.
Ажиглагчдын бас нэгэн сонирхолтой дүгнэтээс хүргэхэд тэд Аль Жоланийг Украинийн Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй зүйрлэж байна. Учир нь, Орос, Украинийн дайны эхэн үед В.Зеленский урлагийн хүн гэдэг утгаараа нэлээд басамжлуулж байсан бол дайны явцад жинхэнэ улстөрч болж өндийсний адилаар Аль Жолани нь алан хядагчаас Сирид бугласан дарангуйллын дэглэмийг түлхэн унагасан баатар болон хувирлаа. Харин Аль Жолани В.Зеленский шиг ардчилсан үзлийг ойлгож, баримталж чадах болов уу?
Дамаск хотыг авсны дараа босогчдын толгойлогчийн хэлсэн үг Сирийн шинэ эриний эхлэлийг тунхаглахын зэрэгцээ гол төлөв Иранд чиглэсэн нь шууд дайн зарласан явдал ч байж мэдэх юм.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.