Сэтгэгдэл 0
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн бямба гарагт Украинийн Ерөнхийлөгч Володимир Зеленскийн удаа дараагийн хүсэлтийн дагуу мөнхүү албан тушаалаасаа буухын өмнө “Салахын бэлэг” барилаа гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Учир нь, 2022 онд эхэлж, өнөөг хүртэл сунжирч буй Оросын түрэмгийллийн эсрэг дайнд ялалт байгуулахад нь АНУ-ын зүгээс тусламжийн багц олгохоор шийдвэрлэсэн юм. Энэхүү мэдэгдлийг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Калифорни мужид болсон Рейганы үндэсний батлан хамгаалахын форумын үеэр олон нийтэд зарлажээ. Жо Байден ирэх нэгдүгээр сард Ерөнхийлөгчийн албан үүргээ Дональд Трампт хүлээлгэн өгөх бөгөөд түүнээс өмнө хэд хэдэн ажил амжуулахаар хичээж буй нь энэ. Ж.Байден өнгөрсөн долоо хоногт татвар, галт зэвсэгтэй холбоотой хэргээр шүүхийн хаалга татах гэж байсан хүү Хантертаа бүрэн өршөөл үзүүлснийг үүнд дурдаж болох юм. Вашингтон Постод гарсан мэдээллээс үзэхэд Жо Байденийн засаг захиргаанаас Украинд үзүүлэхээр амласан тусламжийн багцын нийт үнийн дүн 988 сая ам.доллартай тэнцэх гэнэ. Уг багцад бэлэн мөнгө, зэр зэвсгээс гадна звсэгт хүчний техник, механизмуудад засвар үйлчилгээ үзүүлэх хөтөлбөр зэрэг багтсан байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.