Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Гаити улсын Ерөнхий сайд таван сарын дараа хөөгдлөө

2024/11/11
Ерөнхий сайдын үүрэгт ажлыг аваад зургаахан сар гаруй болж байсан Гарри Кониллийг Гаити улсын эрх барих зөвлөлийнхөн албан тушаалаас нь хөөсөн байна. Ингээд Г.Кониллийн оронд бизнес эрхлэгч, Гаитийн Сенатад нэр дэвшигч асан Аликс Дидьер Филь-Эймийг томилох тухай гүйцэтгэх тушаалд дээрх зөвлөлийн есөн гишүүний найм нь гарын үсэг зурж, баталгаажуулжээ. Угтаа, НҮБ-ын ажилтан байсан Г.Конилль одоо ч үргэлжилж буй зэвсэгт бүлэглэлүүдийн үүсгэн аюулгүй байдлын хямралыг намжааж, 2016 оноос хойш анх удаа Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулах ажлын замыг засах учиртай хүн байсан юм.

Тэрбээр өнгөрсөн зургаадугаар сарын 03-нд Ерөнхий сайдын тангараг өргөж байв.

Ройтерс агентлагийн дэлгэсэн Г.Кониллийн олон нийтэд хандсан захидлаас үзэхэд экс Ерөнхий сайд тэрбээр албан тушаалаасаа хөөгдсөн явдалыг хууль бус үйлдэл хэмээгээд энэхүү огцом шийдвэрийн улмаас Гаити улсын ирээдүйд санаа зовж байна гэжээ. Гаити улсын үндсэн хуульд зааснаар тус улс нь одоогоор Ерөнхийлөгчгүй, Засгийн газаргүй бөгөөд зөвхөн Засгийн газрын шийдвэрээр л Ерөнхий сайдыг ажлаас нь чөлөөлөх учиртай аж.

Гаитигийн эрх барих зөвлөл буюу Шилжилтийн Ерөнхийлөгчийн Зөвлөлийг өнгөрсөн дөрөвдүгээр сард Г.Кониллийн өмнөх Ерөнхий сайд Арьел Хенри нийслэл Порт О Принс хотын талыг эрхшээлдээ авсан зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг тууштай тэмцэхийн тулд нэгдсэн удирдлага бий болгох зорилгоор байгуулж байсан юм.

Холбоотой мэдээ

Гол, нуурын мөсөнд цөмөрсөн 4 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь 3.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна
“Замын- Үүд- чөлөөт бүс”-ийг цэгцлэх ажлыг Засгийн газар онцгой анхаарна
Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Гол, нуурын мөсөнд цөмөрсөн 4 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь 3.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна
“Замын- Үүд- чөлөөт бүс”-ийг цэгцлэх ажлыг Засгийн газар онцгой анхаарна
Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална
Г.Занданшатар: Замын-Үүд сумыг хотын статустай болгож, хил гааль дахь авлигыг тасдах замаар эх орны үүдэн хэсгээ цэгцэлнэ
Орон сууцны барилгад урьдчилсан захиалга өгсөн 260 иргэнийг залилжээ
Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, 9.5 тонн давс, 32.5 тонн бодис цацжээ
Г.Занданшатар: Шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт тусгах замаар хүүхдийн сэтгэхүй, оюуны хөгжлийг дэмжинэ
НЕБ-ын сургуулийн 189.600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана
Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална
Цахимаар сугалаанд оролцож 32 сая төгрөг залилуулжээ
2025 оны ХАСХОМ-ийг шинэчлэгдсэн цахим системээр гаргуулж эхэллээ
Төслийн хүрээнд 5 нэр төрлийн 150 иж бүрэн хувцас, хэрэглэлийг хүлээлгэн өглөө
М.Даваабанди сонгомол бөхийн УАШТ-д хоёр жил дараалан түрүүллээ
Гэр хорооллын “Хар цэг”-үүдийг камержуулах хүрээнд нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ын дарга нартай уулзлаа
Ч.Хишигдалай: Шатахууны нөөцөө тогтмол хадгалж чадвал зун, намрын улиралд доголдол үүсэхгүй байхаар төлөвлөж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он