Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Уугуул иргэдийг гутаасан хүүхдийн номыг худалдаанаас буцаан татжээ

2024/11/11
Их Британи даяар алдартай тогооч Жейми Оливерийн бичсэн хүүхдийн ном Австралийн уугуул иргэдийн дургүйцлийг төрүүлсэн учраас худалдаанаас буцаан татсан байна. Гвардиан сонины өнгөрсөн бямба гарагийн дугаарт гарсан мэдээллээс үзэхэд Ж.Оливерийн “Жаал хүү ба баатарлаг орголт” ном нь Австралийн уугуул иргэдийн байгаль, сүнслэг ертөнцтэй харилцах харилцааг гутаан хэд, хэдэн маягаар гутаан доромжилсон хэмээн хурцаар шүүмжилж, олон нийтэд түгээн дэлгэрүүлж болохгүй гэж үзэж буйгаа Үндэсний аборгинчүүдийн ба Торрес Стрейт Айлендерийн боловсролын компорациас мэдэгдэж, буцааж татах шаардлага тавьжээ. Тодруулбал, уг уран зөгнөлт номын дэд бүлэгт асрамжийн газар амьдардаг уугуул охины түүхийг өгүүлэхдээ Анхны үндэстнүүдийн ард түмэн хийгээд тэдний аж амьдралыг зэрлэг бүдүүлэг байдлаар дордчилж өгүүлжээ.

Өдгөө 49 настай Ж.Оливер уугуул иргэдийн дургүйцлийг төрүүлсэндээ гүнээ харамсаж, бүх зүрх сэтгэлээрээ уучлалт гуйсан бол түүний хамтрагч Пенгвин Рэндом Хаус нэртэй хэвлэлийн газраас хариуцлага алдсанаа ухаарч шийдэмгий арга хэмжээ авахаар шийдвэрлэж, бусдын нэр төрийг гутаасан номыг худалдаанаас эргүүлэн татахаар болсон гэж мэдэгдэв.

Ж.Оливер нь Австралид шинээр гаргасан хоолны жорын номоо сурталчилж яваа бөгөөд хүүхдийн номын салбарт орсон олон алдартны нэг ч гэлээ хүүхдийн зохиолчдын зүгээс зах зээлийг нь булаацалдаж буйд шүүмжлэлтэй ханддаг юм. Тэрбээр анхны хүүхдийн номоо Билли ба Үлэмж биетний адал явдал нэртэй өнгөрсөн жил гаргасан бөгөөд худалдаанаас буцаан татсан шинэ номоо энэ оны эхээр хэвлүүлсэн юм. Анх 1999 онд Нүцгэн тогооч нэртэй зурагтын нэвтрүүлэг болон хоолны жорын номоор алдаршиж эхэлсэн Ж.Оливер нь 2005 онд Их Британийн дунд сургуулиудын өдрийн хоолны чанарын асуудлыг хөндөж, шим тэжээллэгийг нь сайжруулах хөдөлгөөн өрнүүлж, олонд улам танигдсан нэгэн аж.

Холбоотой мэдээ

Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо
Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо
Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Элчин сайд Стивен Дауст СОР17 хурлыг дэмжихээ илэрхийллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве-тай уулзлаа
Хуурамч төрсний гэрчилгээ ашиглан 18 жил хүүхдийн мөнгө авсан этгээдийг илрүүлжээ
Баян-Өлгий аймагт хорио цээрийн дэглэм тогтоолоо
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 460 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Авто тээврийн хэрэгслийн жилийн татвар төлөх хуулийн хугацаа дуусахад 5 хоног үлдлээ
У.Сүрэнжав тивийн аварга боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он