Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Сармагчин хэзээ ч Шекспирийг хуулан бичиж сурахгүйг эрдэмтэд нотоллоо

2024/11/01
Австралийн хоёр математикч хуучны нэгэн асуултын хариуг олохоор судалгаа хийжээ. Тэрхүү асуудал нь бичгийн машины товчлуур дээр дарж суугаа сармагчинд хязгааргүй их цаг хугацаа өгвөл Виллиам Шекспирийн бүрэн бүтээлүүдийг хуулбарлан бичиж чаддаг болох юм. Үүнийг “хязгааргүй сармагчингийн теорем” гэх ба магадлал, боломжийн хуулийн зарчмыг тайлбарлахдаа ашиглаж ирсэн томоохон жишээ.

Гэтэл Сидней хотод ажилладаг судлаач Стефен Вүүдкок, Жей Фаллетта нар сармагчин Шекспирийн жүжиг, соннет, шүлгүүдийг хуулбарлан бичиж сурахад манай ертөнцийн нас хүрэхгүй гэж уг теоромыг үгүйсгэлээ. Математик талаасаа үнэн теором боловч ташаа ойлголт юм гэж тэд тайлбарлав. Дэлхий дээр 200,000 орчим толгой шимпанзе төрлийн сармагчин байдаг бөгөөд тэдний оюун болоод биеийн чадамжийг харьцуулан судлаад ийм дүгнэлтэнд хүрсэн байна.

Шимпанзе нэг секундэд нэг товчлуур дарахаар тооцвол энэ ертөнцийн нас дууссан ч сармагчин ядаж ганц богино өгүүллэг ч хуулан бичиж сурахгүй, чадах ч үгүй гэнэ. Харьцуулсан жишээ татахад амьдралынхаа туршид “гадилнууд” гэдэг үгийг л бичиж сурах магадлал ердөө тавхан хувь аж. Тэгэхээр нэг сармагчин “Би бол сармагчин” гэж ганцхан өгүүлбэр хуулан бичиж сурахад хэдэн зуун тэрбум жил шаардлагатайг судалгааны үр дүн харуулжээ.

С.Вүүдкок, Ж.Фаллетта нар судалгааныхаа төгсгөлд “Бичих хурд, сармагчингийн тоо толгой өссөн ч бичгийн бүтээл хуулбарлах хэрэгсэл болох нь бүтэшгүй явдал. Хэрэв сармагчин бичиж сурахаас өмнө ертөнц мөхчихвөл бүхий л теорем утгаа алдан замхрах нь ойлгомжтой юм” гэж дүгнэжээ.

Холбоотой мэдээ

Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо
Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо
Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Элчин сайд Стивен Дауст СОР17 хурлыг дэмжихээ илэрхийллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве-тай уулзлаа
Хуурамч төрсний гэрчилгээ ашиглан 18 жил хүүхдийн мөнгө авсан этгээдийг илрүүлжээ
Баян-Өлгий аймагт хорио цээрийн дэглэм тогтоолоо
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 460 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Авто тээврийн хэрэгслийн жилийн татвар төлөх хуулийн хугацаа дуусахад 5 хоног үлдлээ
У.Сүрэнжав тивийн аварга боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он