Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Африк тивийг хөгжлийн оргилд хүргэх “Транс-Африкийн хурдны зам”

2024/10/18
Африк тив гэхээр л бидний санаанд өлсгөлөн, дайн дажин, ядуурал орж ирдэг. Гэвч үнэндээ тус тивд дэлхийн бусад орнуудтай эн зэрэгцэн өрсөлдөх чадалтай хөгжингүй орнууд олон бий. Энэ ч утгаараа Африк тивийн хөгжил, цэцэглэлтийн замыг түргэсгэхээр “Транс-Африкийн хурдны зам” төслийг 17 жилийн өмнөөс хэрэгжүүлж хэлсэн байна. Төслийн нийт замын урт 56,683 км бөгөөд Пан-Африкийн орнуудын санаачлагаар нийт есөн томоохон хурдны замыг нэгтгэх алсыг харсан төсөл юм. Энэхүү хурдны замыг ашиглалтанд оруулснаар технологи, дэд бүтцийн сүлжээнд хувьсал авч ирж, Африкийн ард түмнийг холбож, ачаа бараа саад зөөвөрлөж, олон орныг нэг судсаар холбох улсын зайны, худалдааны бүсүүдийг нэгтгэсэн систем болж, цогцлох юм. Төслийн хамгийн гол зорилго нь Африк тивийг тэр чигт нь арилжаа, худалдааны сүлжээгээр холбож, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, улмаар хөгжлийн оргилд хүргэх. Хэдийгээр хурдны замын барилгын ажил удаашралтай яваа ч төслийг санаачилсан Африкийн холбоо, Африкийн хөгжлийн банк, НҮБ-ын Африкийн эдийн засгийн хорооноос бүс нутгийн орнуудтай хамтын ажиллагаагаа улам сайжруулахад хичээн ажиллаж буй.

Транс-Африкийн хурдны замд хамрагдсан хамгийн том замын сүлжээнүүдийг танилцуулъя:
1. Каир-Дакарын хурдны зам буюу ТАХ-1.
Египетийн нийслэл Каир хотоос Хойд Африкийн Газар дундын тэнгисийн эрэг дагуу явж, нийт долоон улсын нутгаар дамжиж, Атлантын далайн эрэгт орших Дакарт хүрэх 8,636 км урт зам. Энэ замыг барьж дуусгаснаар Африк тивийн Баруунаас Хойд нутгийг худалдааны замаар холбох юм. Өнөөдрийн байдлаар замын ихэнх хэсгийг бүрэн хучсан боловч Морокко, Мавритани улсын хил дагуух хэсэг цөл дундуур явах тул түр саатчихаад байгаа аж.
2. Альжир-Лагосын хурдны зам буюу ТАХ-2.
Өөрөөр Африкийн нэгдлийн зам нэртэй 4,500 км үргэлжлэх энэ зам нь Алжирийн нийслэл Альжирс хотоос гараад Нигерээр дамжин Нигерийн Лагос хот хүрнэ. Албан ёсны мэдээллээр өнгөрсөн оны хоёрдугаар сард замын барилгын ажил төгсгөлийн шатандаа орсон гэж байв.
3. Триполи-Виндхүүк-Кейп Тауны хурдны зам буюу ТАХ-3.
Транс-Африкийн хурдны замын сүлжээний гол чиглэл бол Хойд, Өмнөд Африкийг холбосон 10,000 км үргэлжилж, Ливийн Триполиос Кейп Таун хүрэх зам. Чад, Камерун, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Конго, Ангол, Намиб гэсэн есөн улсын нутгаар дайран гарна. Википедиад бичсэнээр шинэ барилгын арга барил хэрэгтэй учир энэ чиглэлийн зарим хэсгийг холбож амжаагүй байгаа. Зөвхөн Ливи, Камерун, Ангол, Намиб, Өмнөд Африкийг холбосон хэсэг л ашиглах боломжтой.
4. Каир-Габоронь-Кейт Тауны хурдны зам буюу ТАХ-4.
Египетиийн Каир, Өмнөд Африкийн Кейп Тауныг холбосон энэ замыг Африк тивийн босоо шугамын дагуу барьж байгаа юм байна. Анхны Умардын их замтай адилдуу боловч цөөхөн хэдэн ялгаатай. Жишээ нь, ТАХ-4 зам Этиопийн Аддис Абабагаар дайран гарч байгаа бол Умардын их зам нь Өмнөд Суданаар дайраад шууд Кени улсад хүрдэг. Энэ зам нийтдээ 10,288 км үргэлжилнэ.
5. Дакар-Нжаменагийн хурдны зам буюу ТАХ-5.
Өөрөөр Транс-Сахелийн хурдны зам гэх энэ зам Сенегалын Дакараас эхлээд Мали, Буркина Фасо, Нигер, Нигери, Камерунаар дайраад Чадын Нжамена хүрнэ. Замын нийт урт 4,500 км. Ерөнхийдөө Сахелийн бүс нутагт амин чухал худалдааны хонгил үүсгэнэ.

6. Нжамена-Жибутигийн хурдны зам буюу ТАХ-6.
Уртаашаа 4,219 км үргэлжлэх энэ зам Чадаар дайран Суданд хүрнэ. Ингэхдээ тус улсын баруун нутгийн Дарфур хот болон Дарфурын мөргөлдөөний голомт болсон Ал-Фашир хотоор дайраад Этиопийн умард этгээдэд орших Жибути хотод хүрээд дуусна. Зам барилгын ажил 85%-тай яваа ч замын ихэнх хэсэгт засвар хийх шаардлагатай болсноос гадна одоогийн байдлаар түр зогссон байдалтай байна.
7.Мавритани-Лагосын хурдны зам буюу ТАХ-7.
Транс-Баруун Африкийн эрэг дагуух хурдны зам гэж өөрөөр нэрлэсэн энэ зам Баруун Африкийн эрэг дагуух Мавритани, Нигери чиглэлд 12 улсыг холбох учиртай юм. Үүн дотор далайд гарцгүй Мали, Буркино Фасо улс оржээ. Африкийн холбооны мэдээлснээр энэ зам 4,010км урттай.
8. Лагос-Мумбасагийн хурдны зам буюу ТАХ-8.
Нигерийн Лагос хот, Кенийн Мумбасагийн эргийг холбосон энэ зам нийт 6,259км үргэлжилнэ. Энэ чиглэлд Камерун, Лагос, Төв Африкийн Бүгд найрамдах улс, Угандаа, Кени зэрэг улс оржээ.

9. Бейра-Лобитогийн хурдны зам буюу ТАХ-9.
ТАХ-9 нь Мозамбикийг Анголтотй холбосон 3,523км зам юм. Ардчилсан Бүгд Найрамдах Конго, Замби, Зимбаб тэргүүтэй Африк тивийн өмнөд бүсийн худалдаа, арилжааны сувгуудыг холбох зорилготой. АБНК, Анголыг холбох зарим хэсэгт ажил тасалдсанаас бусдаар бүтээн байгуулалтын ажил нь тун амжилттай явж байгаа юм байна.
10. Умардын Их Зам
Кейп Таунаас Каир орох зам буюу Пан-Афикийн хурдны зам нь Өмнөд Африкийн Кейп Таунаас эхэлж, Зимбаб, Замби, Танзани, Кени Уганда, Суданаар дайраад Египетийн Каир хот хүрээд дуусна. Эхлэл цэгээс төгсгөл цэг хүртэл нийт 10,2258км урт.

Холбоотой мэдээ

Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо
Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо
Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Элчин сайд Стивен Дауст СОР17 хурлыг дэмжихээ илэрхийллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве-тай уулзлаа
Хуурамч төрсний гэрчилгээ ашиглан 18 жил хүүхдийн мөнгө авсан этгээдийг илрүүлжээ
Баян-Өлгий аймагт хорио цээрийн дэглэм тогтоолоо
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 460 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Авто тээврийн хэрэгслийн жилийн татвар төлөх хуулийн хугацаа дуусахад 5 хоног үлдлээ
У.Сүрэнжав тивийн аварга боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он