Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Европын зугаа цэнгэлийн нийслэл Прагаас архичин жуулчдыг хөөхөөр боллоо

2024/10/16
Хуучны уран барилга, шар айргаараа дэлхий дахинаа алдаршиж, Европын зугаа цэнгэлийн нийслэл хэмээгддэг Чехийн Прага хот “архичин” жуулчдаас залхан хөөж эхэлсэн байна. Учир нь гэвэл тус хотын удирдлагууд гадны архичид хэт ихээр цугларч үүр цайтал наргиж цэнгэдэг нь иргэдийн амьдралын чанарт хорт уршиг дагуулж байна гэж үзсэн учир уушийн болон шөнийн цэнгээний газруудыг эрт хааж байхаар шийдвэрлэжээ. Ингэснээр жуулчдын урмыг хугалж, дээр дурдсанчлан зугаа цэнгэлийн нийслэл нэрнээсээ сална гэж олон улсын хэвлэлүүдээр мэдээлж байна. Прага хотын захирагчийн орлогч Жири Посписил “архичин жуулчдын наргих цагийг багасгаж, оронд нь илүү соёлтой, чинээлэг жуулчдыг татах бодлого баримтална” гэж АФП мэдээллийн агентлагт ярьжээ. Польшийн Засгийн газар агаарын тээврийн салбартаа хөрөнгө хаяснаар сүүлийн хориод жилд тус улсыг зорих жуулчдын тоо огцом өсөж, аялал жуулчлалын салбарт тэсрэлт гарсан бөгөөд гол төлөв уух дуртай, ганц бие болон удахгүй гэрлэх гэж буй хүмүүсийн очих дуртай чиглэл болсон байна. Уушийн болон шөнийн цэнгээний газруудыг эрт хаах шийдвэрийг ЮНЕСКО-гийн хамгаалалтанд орсон Хуучин хотын талбай, Прага цайз, Чарльз гүүр зэрэг түүхэн дурсгалт газруудын оршин суугчид жуулчдын дуу чимээ ихтэйд мэдүүлсэн гомдолд үндэслэн гаргасан гэж холбогдох хүмүүс нь тайлбарлалаа. Хотын захирагчийн албанаас мэдээлснээр Прага 1 тэргүүтэй түүхэн дурсгалт хуучны дүүргүүдэд уушин газрууд өглөөний 06 цаг хүртэл ажилладаг байсныг болиулах шийдвэр ирэх сарын 01-нээс хэрэгжиж эхлэх юм байна.

Холбоотой мэдээ

Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ
Жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гаргаж, хоёр хүн гэмтжээ
Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 959 вагон байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ
Жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гаргаж, хоёр хүн гэмтжээ
Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 959 вагон байна
Гол, нуурын мөсөнд цөмөрсөн 4 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь 3.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна
“Замын- Үүд- чөлөөт бүс”-ийг цэгцлэх ажлыг Засгийн газар онцгой анхаарна
Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална
Г.Занданшатар: Замын-Үүд сумыг хотын статустай болгож, хил гааль дахь авлигыг тасдах замаар эх орны үүдэн хэсгээ цэгцэлнэ
Орон сууцны барилгад урьдчилсан захиалга өгсөн 260 иргэнийг залилжээ
Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, 9.5 тонн давс, 32.5 тонн бодис цацжээ
Г.Занданшатар: Шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт тусгах замаар хүүхдийн сэтгэхүй, оюуны хөгжлийг дэмжинэ
НЕБ-ын сургуулийн 189.600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана
Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална
Цахимаар сугалаанд оролцож 32 сая төгрөг залилуулжээ
2025 оны ХАСХОМ-ийг шинэчлэгдсэн цахим системээр гаргуулж эхэллээ
Төслийн хүрээнд 5 нэр төрлийн 150 иж бүрэн хувцас, хэрэглэлийг хүлээлгэн өглөө

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он