Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Автобус хулгайлж, Өмнөд Солонгосоос Умард руу зугтахыг завджээ

2024/10/04
Одоогоос арав гаруй жилийн өмнө БНАСАУ-аас зугтаж, БНСУ-д амьдрах болсон нэгэн этгээд автобус хулгайлж, Умард Солонгос руу зугтахыг завдах үеэрээ баривчлагджээ. Өмнөд Солонгосын Гиёонги Пугбу мужийн цагдаагийн газраас мэдээлснээр гуч гаруй насны эрэгтэй хулгайлсан автобусаараа энгийн иргэдийн зөвшөөрөлгүй нэвтрэх эрхтэй, хилийн шалган нэвтрүүлэхийн сүүлчийн цэг Тонгил гүүрэн дээгүүр 800 метр орчим яваад хил хамгаалахынханд саатуулагдсан байна. Солонгосын хойгийг хоёр хуваадаг цэрэггүй бүстэй маш ойр учир тухайн зурвасыг цэргийнхэн маш өндөр хараа хяналтан дор хамгаалж байдаг юм. Умард руу эргэж зугтахыг завдаад баригдсан этгээд 2011 онд Өмнөд Солонгост дүрвэн ирж амьдарсан бөгөөд өдгөө 35 настай. Тэрбээр цагдаад өгсөн мэдүүлэгтээ өдөр, шөнөгүй ажилласан ч тогтсон орон гэртэй болж чадаагүй. Эдийн засгийн маш хүнд байдалтай амьдардаг. Ганц бие, мөн нутагтаа үлдсэн гэрийнхнийгээ үргэлж санадаг зэрэг шалтгаан нь эргэж Умард руу зугтах сэдэл төрүүлсэн гэж учирласан байна.

Умардаас зугтаж, Өмнөдөд ирсэн хүмүүсээс эргэж буцах нь маш ховор тохиолддог. Ямартай ч хоёр Солонгосын дайн 1953 онд гал зогсоосноос хойш БНАСАУ-ын 34,000 хүн БНСУ-д зугтан ирсэн бол ердөө 30 хүн буцаж явсан гэдэг статистик байна. Тэдний буцаж явах шалтгаан нь Өмнөд Солонгосын нийгэмд дасан зохицож чаддаггүйтэй нь холбоотой аж.

Холбоотой мэдээ

Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо
Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо
Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Элчин сайд Стивен Дауст СОР17 хурлыг дэмжихээ илэрхийллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве-тай уулзлаа
Хуурамч төрсний гэрчилгээ ашиглан 18 жил хүүхдийн мөнгө авсан этгээдийг илрүүлжээ
Баян-Өлгий аймагт хорио цээрийн дэглэм тогтоолоо
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 460 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Авто тээврийн хэрэгслийн жилийн татвар төлөх хуулийн хугацаа дуусахад 5 хоног үлдлээ
У.Сүрэнжав тивийн аварга боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он