Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Шри Ланк Марксист Ерөнхийлөгчтэй болов

2024/09/23
Шри Ланкад өнгөрсөн ням гарагт Ерөнхийлөгчийн сонгууль болж, өдгөө 55 настай Анура Кумара Диссанаяке ялалт байгуулсан байна. Сүүлийн арваад жилийн турш Азийн хамгийн хүнд санхүүгийн хямралд автсан улс гэгдээд байгаа Шри Ланкад бугласан авлигатай тэмцэж, хэврэг эдийн засгаа бэхжүүлэх амлалт өгснөөр Марсист үзэл баримтлалтай улстөрч Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь олон улсын хэвлэлийнхний анхаарлыг татаад байгаа юм. Хэдийгээр бусад өрсөлдөгч шигээ улс төрийн арвин туршлагагүй ч гэлээ Диссанаяке санал хураалт эхэлсэн мөчөөс үнэмлэхүй тэргүүлсээр тус улсын одоогийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ранил Викремесингхе, сөрөг хүчний лидер Сажит Премадаса нарыг ардаа орхиж, илт давуугаар ялалт байгуулжээ. Санал хураалтын хоёрдугаар үе дуусаж, ялалтаа баталгаажуулсны дараа Диссанаяке “Бид энэ улсыг орвонгоор нь өөрчилж, тогтвортой Засгийн газар байгуулж, улам урагш алхаж чадна. Ерөнхийлөгч бол миний хувьд ажил үүрэг бус өндөр хариуцлага юм.” гэж ажиллах зарчмаа тунхагласан байна. Амур Кумара Диссанаяке 5.6 сая санал буюу 42.3 хувийн санал авсан бол С.Премадаса 32.8 хувь, Р. Викремесингхе 17 хувийн санал авч эрэмбэлэгдсэн байна.
Шри Ланк улсын хувьд түүхэндээ анх удаа сонгуулийн санал хураах хоёрдугаар шатыг зохион байгуулсан нь энэ байлаа. Тус улсын хуульд зааснаар гурван нэр дэвшигчийн аль нэг нь 50%-иас дээш санал авахгүй бол дахин санал хураах ажиллагаа зохион байгуулдаг юм. Ийм учраас хоёр дахь санал хураалтаар хамгийн их дэмжлэг авсан нь дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Орон нутгийн сонгуулийн хорооноос мэдээлснээр 17 сая сонгогчийн 75% нь санал хураалтад оролцсон ирцтэй байна.

Холбоотой мэдээ

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
Хүүхдийг төөрөх эрсдэлээс сэргийлж 515 хүүхдэд асран хамгаалагчийн холбоо барих утасны дугаар бүхий бугуйвч зүүж өгчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он