Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Киргизстаны аюулгүйн албаныхан “Женго”-г баривчилжээ

2024/09/17
Киргизстаны Үндэсний аюулгүй байдлын улсын хорооноос зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн гишүүн Кадырбек Досоновыг саатуулсан байна. Олон нийтийн дунд “Женго” хочоороо алдартай К.Досоновын гэмт хэргийн талаар үлгэр домог мэт яриа олон байдаг аж. Өмнө нь бусдыг айлган сүрдүүлэх, бусдын эд хөрөнгийг хууль бус аргаар өөрийн болгох, зэвсэгт дээрэм, бусдын эрүүл мэнд, бие мах бодод онц хохирол учруулах зэргээр олон тооны гэмт хэрэг үйлдэж, шоронгийн хаалга нэлээд хэдэн удаа татаж байсан этгээд юм байна. Мөн тэрбээр орон нутгийн эрх баригчидтай хамсаж, үнэ бүхий томоохон үйлдвэрийн байгууламж бусдаас булааж авах гэмт хэрэг үйлдэж байсан юм. Харин хоёр хоногийн өмнө Киргизстаны Үндэсний аюулгүй байдлын улсын хорооноос “Женго”-г баривчилж, түр саатуулсан талаар мэдээлжээ. Тус хорооны хэвлэлийн албанаас өгсөн мэдээллээр Ош муж болон Ош хотод үйл ажиллагаа явуулдаг ажил олгогчдын үл хөдлөх хөрөнгийг айлган сүрдүүлэх замаар булаан авчээ. Ингэхдээ дээрэмчид зарим хохирогчийн биед ноцтой гэмтэл учруулсан байна. Амь насанд нь халдах заналхийллээр айлган сүрдүүлж, Кара-Сүү дүүргийн Шарк тосгоны хөвөнгийн үйлдвэр, мөн тус дүүргийн Кашкар-Кыштак тосгон дахь ногооны хүлэмж, тосны үйлдвэр, тракторын засварын газрыг дээрэмдэж авсан байна. Түүнчлэн, хөнгөлөлттэй зээл гаргаж өгөх нэрийдлээр бусдын аж үйлдвэрийн байгууламжийг өөрийн нэр дээр шилжүүлж, хувьдаа завшсан гэж Киргизстаны Үндэсний аюулгүй байдлын улсын хорооноос мэдээллээ. “Женго” Кадырбек Досоновын гэрт нэгжлэг хийх үеэр гөлгөр амтай галт зэвсэг хоёр, олон тооны хутга, Бүгд найрамдах Киргизстан улсын Дотоод хэргийн яамны ажилтны үнэмлэх, тусгай зориулалтын аж үйлдвэрийн байгууламжийн бичиг баримт илрүүлэн хурааж авчээ. Хэрэгтэнг одоогийн байдлаар Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны түр саатуулах байранд саатуулж байна.

Холбоотой мэдээ

Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо
Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 1
  • хха

    Манайд нэг иймэрхүү нэртэй нөхөр бдаг билүү

    [ 103.168.34.87 ]
    2024/09/17

Шинэ мэдээ

Их уншсан

Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо
Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Элчин сайд Стивен Дауст СОР17 хурлыг дэмжихээ илэрхийллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве-тай уулзлаа
Хуурамч төрсний гэрчилгээ ашиглан 18 жил хүүхдийн мөнгө авсан этгээдийг илрүүлжээ
Баян-Өлгий аймагт хорио цээрийн дэглэм тогтоолоо
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 460 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Авто тээврийн хэрэгслийн жилийн татвар төлөх хуулийн хугацаа дуусахад 5 хоног үлдлээ
У.Сүрэнжав тивийн аварга боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он