Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

“Телеграм”-ын П.Дуровын талаар нөлөө бүхий хүмүүс юу гэв

2024/08/26
Өнгөрсөн бямба гарагт Францын нийслэл Парис хотын захад орших Ле Буже нисэх онгоцны буудалд нууцлалаараа алдартай, хэрэглэгчийнхээ тоогоор дэлхийд гуравдугаарт бичигдэх, зурвас үйлчилгээний Телеграм платформын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Павел Дуровыг тус улсын цагдаагийн газрынхан баривчилсан хэрэг гарсан. Энэ нь үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэнд халдсан ноцтой явдал боллоо гэж дэлхийд нөлөө бүхий эрхэмүүд байр сууриа удаа дараалан илэрхийлсээр байна. Эх сурвалжуудын дамжуулснаар Телеграм платформ нь агуулгын хяналт муутай учир терроризм, луйвар, хар тамхины наймаа, кибер ялгаварлал, зохион байгуулалттай гэмт хэрэг сурталчилсан зэрэг олон тооны үндэслэлээр Павел Дуровыг буруутгаж байгаа бололтой.

Дмитрий Медведев/ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга/:
Би П.Дуровоос Оросын хууль сахиулагчидтай хамтран ажиллаж, онц ноцтой гэмт хэрэг илрүүлэхэд туслалцаа үзүүлэх хүсэлт тавьж байлаа. Хариуд нь энэ бол зарчимч байр суурь гэж байлаа. Ийм тохиолдолд ямар ч улсад хэрэгт холбогдох эрсдэлтэйг анхааруулсан. Гэвч тэр эх орноо орхин дэлхийн төгс иргэн болохыг эрмэлзсэн. Энэ бол түүний алдаа. Бидний дундын дайсны хувьд тэр бол орос л хүн учраас ямар аюул тулгарахыг таамаглах аргагүй. Хүн амьдрах цаг үеэ сонгож болдоггүй шиг эх орноо сонгож төрдөггүйг ойлгох хэрэгтэй.
Элон Маск:
Европт 2030 онд мийм дээр лайк дарсныхаа төлөө цаазлуулдаг болох нь л дээ.
Андрей Клишас/Холбооны зөвлөлийн Үндсэн хуулийн хорооны дарга/:
Францын үг хэлэх эрх чөлөө, Европын нэр төрийн төлөөх тэмцэл үргэлжилсээр.
Владислав Даванков/Төрийн думын орлогч дарга/:
Би Гадаад хэргийн сайд Сергей Лавров руу утасдаж, Павел Дуровыг яаратай суллах шаардлагыг Францын талд хүргүүлэхийг хүссэн. Францын эрх баригчид Павел Дуровыг суллахаас татгалзвал бидний зүгээс түүнийг Арабын нэгдсэн Эмират эсвэл ОХУ-руу шилжүүлэх бүхий л боломжит гаргалгааг эрэлхийлнэ. Мэдээж, өөрийнх нь саналын дагуу.
Эдвард Снөүден/АНУ-ын нууц мэдээллийг задруулагч, Москвад амьдардаг/:
П.Дуровыг баривчилсан нь үг хэлэх, эвлэн нэгдэх наад захын хүний эрхэнд халдсан хэрэг. Хувийн нууцад халдахын тулд ингэтлээ дордсон Макронд харамсаж байна. Францыг ч биш дэлхий дахиныг доош нь чирлээ.
Мария Захарова/ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч/:
Телеграмд хориг тавих тухай асуудал 2018 онд яригдахад Хүний эрхийн харуулууд, Эмнести Интернешнл, Эрх чөлөөт ордон, Хил хязгааргүй сэтгүүлчид, Сэтгүүлзүйг хамгаалах хороо гээд 26 төрийн бус байгууллага ОХУ-ын шүүхэд хандаж байлаа. Төдийгөөс өдийг хүртэл П.Дуров эрх чөлөөтэйгээр барахгүй Телеграмаа хөгжүүлэн боловсруулсаар ирсэн. Гэтэл одоо тэдгээр барууны байгууллага П.Дуровыг сулла хэмээн Францын талаас шаардах эсэхийг харцгаая!
Роберт Ф.Кеннеди/АНУ-ын Ерөнийлөгчид бие даан нэр дэвшигч/:
Францууд Павел Дуровыг баривчилж гэнэ. Үг хэлэх эрх чөлөөг нэн даруй хамгаалах шаардлага тулгарлаа.
Татяана Москалкова/ОХУ-ын хүний эрхийн бүрэн эрхт төлөөлөгч/:
Павел Дуровыг баривчилсан нь дэлхий дахин өрнөж буй үйл явдалыг үнэн бодитоор дамжуулдаг Телеграмыг хаах гэсэн оролдого мөн. Улмаар үг хэлэх эрх чөлөөг дээдлэгч, олон туйлд ертөнц бий болгохыг дэмжигчдийн дунд санаа зовних асуудал юм.
Иван Жданов/Алексей Навальныйгийн Авлигын эсрэг сангийн тэргүүн/:
П.Дуровт хар тамхины наймаа, педофиль, луйврын хэрэг тулгасан нь үнэнхүү ядмаг харагдаж байна. Ингэхээр эрх баригчидтай хамтран ажиллахаас татгалзсаны улмаас баривчилсан нь тодорхой.
Александер Роднянский/Украинийн продюсер, найруулагч, кино зохиолч/:
Павел Дуров бол бүхий л насаараа ямар ч хязгаарлалтгүй үг хэлэх эрх чөлөө шаардсаар ирсэн хүн. Үүнээсээ бол ОХУ-д шоронд сууж байсан, одоо Францад хоригдчихлоо. П.Дуровыг баривчилсан нь “Эх захаа алдсан баруунд чинь үг хэлэх эрх чөлөө хаана байна вэ?” хэмээн тавлаж асан Владимир Путинд барьсан бэлэг боллоо.
Такер Карлсон/Америкийн улс төрийн тоймч/:
Оросууд Телеграмыг атгандаа авах гэж яаж ч үзээд чадаагүй. Гэтэл үг хэлэх эрх чөлөөг хамгаалахын төлөө тэмцэгчийг баривчилсан нь Владимир Путин биш байж таарав.

Холбоотой мэдээ

Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо
Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо
Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Элчин сайд Стивен Дауст СОР17 хурлыг дэмжихээ илэрхийллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве-тай уулзлаа
Хуурамч төрсний гэрчилгээ ашиглан 18 жил хүүхдийн мөнгө авсан этгээдийг илрүүлжээ
Баян-Өлгий аймагт хорио цээрийн дэглэм тогтоолоо
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 460 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Авто тээврийн хэрэгслийн жилийн татвар төлөх хуулийн хугацаа дуусахад 5 хоног үлдлээ
У.Сүрэнжав тивийн аварга боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он