Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Ши Жинпин Америкийн урхинд унаж, Тайванийг эзлэхгүй гэв

2024/06/19
БНХАУ-ын удирдагч Ши Жинпин АНУ-ыг талыг буруутгасан талаар Financial Times мэдээлж, уг асуудлын талаар учир мэдэх хүмүүсийн хэлсэн үгсийг эш татжээ. Тодруулбал, Вашингтоны зүгээс Бээжинг өдөөн хатгаж, урхинд унагаж, Тайванийг эзлүүлэх явуулга хийж байна гэж Ши Жинпин америкчуудыг буруутгажээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Ши Жинпин Европын хорооны Ерөнхийлөгч Урсула Фон Дер Лэентэй уулзах үеэр тийнхүү мэдэгдсэн ч албан ёсны мэдээлэлд тэр талаар дурдаагүй аж. Мөн тэрбээр Хятадын албаныханд анхааруулж, бэлэн байдалд шилжихийг даалгасан гэх ч мэдээлэл байгаа юм байна. Уг уулзалтын үеэр хэвлэлээр гарсан мэдээлэлд Ши Жинпин Тайвань бол Хятадын гол сонирхол бөгөөд тус улс Тайваньд баримталдаг бодлогоо орхиж, бууж өгнө гэдэг бол хоосон мөрөөдөл юм гэж цохон тэмдэглэж байжээ. Гэхдээ АНУ-ын талаас хэчнээн өдөөн хатгалга хийсэн ч Бээжин өгөөшийг үмхэхгүй гэж тэр хэлсэн байна.

Энэ талаарх асуудал олны анхаарлын төвөөс гадуур орхигдсон учир Business Insider-ийнхан жилийн өмнөх явдалыг дахин сануулсан нь энэ аж. 

АНУ-ын талаас хэдэн арваны турш Тайванийг чиглэсэн стратегийн бодлого баримталж, хамгийн тууштай хамтрагчаар нэрлэж, Хятадын цэрэг тус бүс нутагт халдсан тохиолдолд бүхий л чадлаараа хамгаална гэж мэдэгдсээр ирсэн. Гэхдээ Вашингтон дахь уг хандлага бага зэрэг өрчлөгдөж, Конгресс хэдхэн жилийн өмнөөс л Тайваньд илүү их дэмжлэг үзүүлэх бодлого барьж эхэлсэн гэж Евразиа группийн аналист Грийм Томпсон өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Business Insider-т ярьж байв. Харин өнгөрсөн сард Хятадын тал Тайванийн арал орчимд цэргийн сургуулилт хийснээс хэдхэн хоногийн дараа АНУ-ын Конгрессийн төлөлөөгч Тайванийн албаныхантай уулзаж, АНУ-Тайванийн харилцааны талаар зөвлөлдсөн билээ. Энэ үеэр төлөөлөгч, Конгресс дахь Тайванийн асуудлыг эрхэлсэн Энди Барр “Тайванийн хоолой дахь статус кво, энх тайвныг хамгаалах тал дээр ямар нэгэн байдлаар эргэлзэх эсвэл үл итгэх шаардлагагүй” хэмээн хариуцлагатай мэдэгдсэнийг Ассошейтэд Пресс уламжилсан. Ерөнхийлөгч Ж.Байден ч АНУ нь хэзээд Тайванийг хамгаална гэж дахин, дахин мэдэгдсээр л байгаа.

Лондон дахь Эзэн хааны коллежийн Лау хятадын хүрээлэнгийн захирал Керри Браун Business Insider-т мэдээлэхдээ “Ши Жинпин АНУ-ыг урхи тавилаа гэж буруутгасан нь сүүлийн үед америкчуудын үзүүлж буй хэт түрэмгий үйлдэлд үнэнхүү гайхаж, цочирдсондоо үзүүлсэн хариу үйлдэл гэж тайлбарлажээ. АНУ-ын талынхан ч сүүлийн үед Тайванийг “шинэ Украйн”-тай зүйрлэх нь олширсон дипломат аргаар шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай асуудал болж байна гэж К.Браун цааш нь ярьсан байна.

Д.Трампын засаг захиргаанд Төрийн нарийн бичгийн дарга байсан Майк Помпео, Үнэсдний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон нарын хүмүүс ч асуудлыг түрэмгий хүч ашиглан шийдвэрлэхийг уриалж байгаа билээ. Энэ бол БНХАУ-ын талд ноцтой бэрхшээл. Хэрээс хэтэрсэн хэрэг бөгөөд сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатайг олон улсын ажиглагчид анхааруулсаар л байна.

Дээр дурдсан өнгөрсөн дөрөвдүгээр сарын уулзалтын үеэр Хятадын Гадаад хэргийн сайд Ван И тус улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхолд хөндлөнгөөс хэт халдахгүй байхыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенд анхааруулсан. Энэ нь Ши Жинпиний барууны орнуудыг ятгаж, АНУ-ын түрэмгий авирыг аргадаж өгөхийг гуйсан гомдол байсан гэж 2000-2003 онд Бээжин дэх Их Британийн элчин сайдны яамны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Керри Браун тайлбарлаж байна.

Ядаж байхад өнгөрсөн долоо хоногт Номхон далай дахь АНУ-ын флотын адмирал Самуэль Папаро “АНУ Тайванийн арал орчимд олон мянган алсын удирдлагатай дроныг бэлэн байдалд тараан байрлуулах шаардлагатай. Хятадууд Тайвань руу довтолсон үед хамгаалах бүс үүсгэж, АНУ-ын цэргүүдийг байлдааны бүсэд иртэл хугацаа хожиж өгнө” гэж Вашингтон Постод ярьсан нь гал дээр тос нэмснээс өөрцгүй явдал боллоо гэж ажиглагчид анхааруулав.

Холбоотой мэдээ

Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо
Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо
Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Элчин сайд Стивен Дауст СОР17 хурлыг дэмжихээ илэрхийллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве-тай уулзлаа
Хуурамч төрсний гэрчилгээ ашиглан 18 жил хүүхдийн мөнгө авсан этгээдийг илрүүлжээ
Баян-Өлгий аймагт хорио цээрийн дэглэм тогтоолоо
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 460 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Авто тээврийн хэрэгслийн жилийн татвар төлөх хуулийн хугацаа дуусахад 5 хоног үлдлээ
У.Сүрэнжав тивийн аварга боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он