Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Бусад

ЕВРО 2024 | Португал-Чех | Хэн нь хэн бэ?

2024/06/18

Европын аварга шалгаруулах тэмцээний “F” хэсгийн эхний тоглолтооо Европын аварга Португалийн шигшээ Чехийн шигшээ багийн эсрэг хийх гэж байна. Лайпцих хотын цэнгэлдэхэд энэ хоёр баг Европын аваргын түүхэнд дөрөв дэх удаагаа таарч тоглох гэж байгаа нь энэ юм. Өмнөх гурван удаагийн нэгд нь Чехийн шигшээ хожиж, үлдсэн хоёрт нь Португалийн ялалтаар өндөрлөж байжээ.
 



ПОРТУГАЛ

Португалийн шигшээ баг 2016 онд сул бүрэлдэхүүнтэй түрүүлж байлаа. Одоо тэдний хүч залуусаар сэлбэгдэж 2016 оныхоос хүчтэй бүрэлдэхүүнтэй Германд ирж байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Тэд 2022 оны Катарын ДАШТ-нд шөвгийн наймд шалгарсан. Гэвч тэд Мароккогийн шигшээ багт хожигдсон юм.

Португалийн шигшээ баг бүх тэмцээнийг оролцуулаад сүүлийн таван тоглолтын гуравт нь ялалт байгуулж, хоёрт нь хожигджээ. Тэд энэ хугацаанд 12 гоол оруулж, 8 гоол хаалгандаа алдаад байна. Олон гоол алдахгүй хамгаалж чадвал Португалийн шигшээ баг энэ тэмцээнд амжилт гаргаж мэдэх юм. Гэхдээ Роберто Мартинез том тоглогчийг зохицуулах тал дээрээ сул. Том оддыг зөв цагт нь суулгаж, зөв цагт нь талбайд гаргахаас Португалийн шигшээ багийн амжилт шалтгаална.

Хамгийн сүүлд тэд энэ сарын 12-ны өдөр Ирландын шигшээтэй нөхөрсөг тоглолт хийж Криштиану Роналдугийн хоёр гоолын ачаар 3-0 онооны харьцаагаар ялалт байгуулсан билээ. Португалийн төдийгүй дэлхийн хөлбөмбөгийн тод од Криштиану Роналдугийн замналын сүүлийн томоохон тоглолт нь энэ удаагийн тэмцээн байж болох билээ.
 



ЧЕХ

Куфал, Кречи, Соучек, Шик нарын авьяастнууд Чехийн шигшээд бий. Тэгэхээр аль ч багийн хувьд зөөлөн боорцог биш. Чехийн хувьд хаалгач л хамгийн том асуудал болоод байна. Хэрэв хаалгач найдвартай байж чадвал ялалт тэдний талд байх нь гарцаагүй. Чехийн шигшээ баг 2022 оны ДАШТ-нд оролцсон ч харамсалтай нь хэсгээсээ гарч чадаагүй билээ.

Европын том тайзанд гарахаас өмнө Чехийн шигшээ багийн форм төгс гэмээр сайн байна. Тэд бүх тэмцээний оролцуулаад сүүлийн таван тоглолтын бүгдэд нь ялалт байгуулжээ. Тэр дундаа энэ сарын 7-ны өдөр Мальтын шигшээн эсрэг нөхөрсөг тоглолтод 7-1 онооны харьцаагаар бут ниргэсэн юм. Чехийн шигшээ энэ хугацаанд 15 гоол оруулж, ердөө дөрвөн гоол л хаалгандаа алджээ. Тэгэхээр ямархан ур чадвартай гэдгийг үүнээс харж болно.
 


Дасгалжуулагч юу хэлэв?



 

Португалийн шигшээ багийн дасгалжуулагч Роберто Мартинез: “Чехийн хэв маяг маш сайн байгаа. Тэд эрсдэлтэй ч прессинг сайн, гоол оруулах чадвартай олон тоглогчтой. Тэд сонгон шалгаруулалтад ямархан чадвартай вэ гэдгээ хангалттай харуулсан. Бид одоогоор арван тоглолтод ялалт байгуулаад байна. Гэхдээ энэ бол Европын аваргын том тэмцээн шүү дээ. Ямар ч байсан бид өндөр ур чадвартай тоглолтыг таарах учраа бүрдээ үзүүлнэ”


Чехийн шигшээ багийн дасгалжуулагч Иван Хашек: “Португал бол энэ дэлхийн хамгийн шилдэг тоглогчидтой сайн баг. Тэд энэ тэмцээний гол фаворит байж болох ч бид гагцхүү ялахыг л хүсэж байгаа. Бид Криштиану Роналдуг ямархан чадвартай вэ гэдгийг мэднэ. Гэсэн ч хөлбөмбөг бол багийн спорт. Бид багийнхаа нөөц бололцоонд бүрэн дүрэн итгэж байгаа”

Холбоотой мэдээ

Критэд гарсан ой, хээрийн түймрийн улмаас 5000 хүнийг нүүлгэн шилжүүллээ
Японы Цог Жавхлант Эзэн хаан Монгол Улсад төрийн айлчлал хийхтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийжээ
Эрик хар салхины улмаас Мексикт хоёр хүн амь насаа алджээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Баяр наадмын үеэр ГССҮТ-д 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
Г.Занданшатар: Дэвшилтэт технологи ашиглах, үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт түшиглэн хөгжих зорилтыг тээвэрчид амжилттай хэрэгжүүлж байна
Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийнэ
Ерөнхий сайд Г.Занданшатар ДЦС 3-ын нөхцөл байдалтай танилцлаа
Шина арслан Э.Батмагнайг Lexus-600 автомашинаар мялаалаа
Шар хоолойн аманд шүлхий гарчээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө
Оюутан цэргийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
Гандантэгчэнлин хийдийн төв талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилжээ
Тэмээтэй хөшөөний уулзварыг хааж шинэчилнэ
Э.Батмагнай, Б.Түмэндэмбэрэл нар начин цолоо баталлаа
Соёолон насны морьдын уралдаанд айргийн тавд орсон хүүхдүүдэд батламж гардууллаа
Ерөнхий сайд Г.Занданшатар түрүү соёолонгийн галын уяачдад хүндэтгэл үзүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он