Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Швейцарийн эрдэмтэд эртний монголчуудын хүч тамирын нууц жорыг олжээ

2024/06/06
Швейцарийн Базелийн их сургуулийн эрдэмтэн судлаачид эртний монголчуудын бие бялдар хөгжил сайтай, хүч тамир ихтэй байсны нууцыг олсон талаар “Nature” сэтгүүлийн цахим хуудасны “Scientific Reports” буланд нийтэлсэн байна. Дундад зууны үеийн монголчууд идэрмэг, хүчирхэг явж, дэлхийн талыг эзлэхдээ хэрэглэж явсан тэрхүү уургаар тамир нөхөх нууц жор нь 3,000 жилийн тэртээгээс эхтэйг Базелийн их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Бүр тодруулбал 2700 жилийн өмнө буюу Хүрэл зэвсгийн үеэс эхтэй хүч сэлбэх нууц жор нь өдгөө ч та бидний зарим төрлийн хоол хүнсэнд агуулагдсаар байдаг аж. Балар эртний нүүдэлчид дайн тулаанд орохын өмнө амьтны цус ууж, хүч чадал, тэсвэр тэвчээрээ сайжруулдаг байсан гэх домог мэт яриа нь ийнхүү шинжлэх ухааны туршилт, судалгаагаар нотлогдсоныг тэд онцоллоо.

Базелийн их сургуулийн доктор Шеван Вилкин 2019 онд Монгол Улсын нутгаас олдсон 3000 жилийн настай метал тогоонд уургийн шинжилгээ удтал хийсний эцэст дээрх дүгнэлтэд хүрчээ. Ингэснээрээ евразийн нутгаас элбэг олддог учир битүүлэг метал тогооны зориулалтыг хайсан оньсогын хариуг олсон гэв. Эрдэмтэд тогооны эргэн тойронд үлдсэн толбонуудыг шинжилж үзэхэд хонь, ямааны цус болохыг олж мэджээ. Энэ нь талын дайчин эрс амьтны цус уудаг гэх домгийг нотолж байна гэж судалгааг хамтран хийсэн Мичиганы их сургуулийн доктор Брайн Миллер нотлон өгүүлжээ. Тэдний үзэж буйгаар монголчуудын өвөг дээдэс Хүрэл зэвсгийн үеэс л мал, амьтны цусыг амтлаад өлөн гэдсэнд нь шахаж, чанаж идэх буюу орчин цагийн зайдастай төстэй хоолоор асар их уургийг бие, махбоддоо хуримтлуулж, хүч сэлбэдэг байсан аж. Энэ нь нүүдэлчдийн ахуйд хамгийн төгс тохирсон хүнс, тэжээл мөн гэж эрдэмтэд тодорхойлсон байна. Ижил төрлийн хоол хүнсийг өнөөгийн монголчууд ч түгээмэл хэрэглэсээр байгааг судалгааны ажилд онцолжээ. Мал, амьтны цуснаас гадна үхэр, хонь, ямаа, адуу, сарлагийн сүүг боловсруулж хэрэглэдэг байсныг дээр дурдсан метал тогоонд хийсэн шинжилгээгээр олж мэдсэн байна. Үүнд, өнөөгийн монголчуудын хэрэглэдэг тараг, өрөм зэрэгтэй тун төстэй хүнс бэлдэж, хэрэглэж байсныг судалгааны нийтлэлд дурджээ.

Товчоор эртний монголчуудын хэрэглэж байсан уургаар баян хүнс, тэжээл нь өнөөгийн фитнес, бодибильдингийн тамирчдын хэрэглэдэг уургийн бэлдмэлээс ч үр шимтэй гэж доктор Ш.Вилкин цохон тэмдэглэв.

Холбоотой мэдээ

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 1
  • Лут

    Худлаа юм бичиж үнэмшихдээ амархан Цагаан арьстануудад Монгол гэж мал ,амьтны цус сорогчид гэж ойлгуулах гэсэн хэрэг

    [ 66.181.176.207 ]
    2024/06/10

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
Хүүхдийг төөрөх эрсдэлээс сэргийлж 515 хүүхдэд асран хамгаалагчийн холбоо барих утасны дугаар бүхий бугуйвч зүүж өгчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он