Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

15 мин өмнө

Прокурорын байгууллага 2026 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 43,229 эрүүгийн хэрэгт хяналт тавьсан. Дээрх хугацаанд 1,553 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 793 хэрэг шинээр нээж, 391 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 163, Өмчлөх эрхийн эсрэг 86, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 74, Авлигын эсрэг 17, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 16, Хүрээлэн байгаа орчны эсрэг болон Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг тус бүр 10, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 6, Эдийн засгийн  гэмт хэрэг 5, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг 3, Эрүүл мэндийн эсрэг 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлсэн зарим хэргийн талаар тоймлон хүргэж байна.

Авлигын хэргийн талаар

- М.Б, П.Б, Ц.Т, Б.Н нар нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авахдаа тус тусын хувийн ашиг сонирхолд давуу байдал бий болгох зорилгын үүднээс ... дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Э-д 2-15 сая төгрөгийг түүний төрсөн дүү Б.Э-ийнх нь дансаар шилжүүлж хахууль өгсөн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх (хахууль өгөх) хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд;

- С.С нь “ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын гүйцэтгэлд шаардлагатай техник, багаж тоног төхөөрөмж, хувцас хэрэгслээр хангах нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” тендерт “Х...” ХХК-ийн нэрээр оролцон шалгарсаны хариуд үнэлгээний хорооны нэр бүхий гурван гишүүнд бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 12 сая төгрөгийн хахууль өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх (хахууль өгөх) хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд;

- Л.А нь Улсын ... төв эмнэлгийн Зүрхний төвийн даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа тус төвөөр үйлчлүүлсэн 7 иргэний орны төлбөрийг авахдаа ахлах сувилагчийн дансаар нийт 3.1 сая төгрөгийг шилжүүлэн авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

УЛСЫН ХИЛЭЭР МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ 

- Б.Б нь хориглосон сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр түүж, хууль бусаар бэлтгэсэн, биедээ хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах)-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Н.М нь 2026 оны 7 дугаар сард … аймгийн нутаг дэвсгэрээс тетрагидроканнабинолын агууламжтай “шавар”, метафетаминийн агууламжтай “мөс”  гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр бусдаас худалдан авсан, биедээ хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах)-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Ч.Г нь 2025 оны 8 дугаар сард … аймгийн нутаг дэвсгэрээс хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, хадгалсан, Т.Б-той бүлэглэн олсны ургамал буюу хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан үйлдлийг  Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах)-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд; 

- Б.Ц, У.Д нар нь бүлэглэн 2026 оны 2 дугаар сарын 11-ний өдөр “мөс” гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах)-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Ж.А нь 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчин ирэхдээ метафитаминийн агууламжтай “мөс” гэх хэрэглээний нэршилтэй 511.8 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн ачаа тээш дотор нууж, худалдаалах зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн,  

- Т.М нь 2026 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Бээжин-Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэгээр зорчин ирэхдээ метафитаминийн агууламжтай “мөс” гэх хэрэглээний нэршилтэй 70.2 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн биедээ нууж улсын хилээр нэвтрүүлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах)-т зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.  

Холбоотой мэдээ

Т.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” бол иргэний мэдэх эрх, оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх цахим шинэчлэл юм
Азийн испорт болон оюуны спортын анхдугаар наадам 2027 онд зохиогдоно
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ
Т.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” бол иргэний мэдэх эрх, оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх цахим шинэчлэл юм
Азийн испорт болон оюуны спортын анхдугаар наадам 2027 онд зохиогдоно
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
“Chapman Freeborn” компани “Boeing 787-9” онгоцыг түрээслүүлэхэд зуучилжээ
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Монгол Улсад 958,470 жуулчин иржээ
Төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 35.5 хувиар өсжээ
Хандивын дроныг төсвийн хөрөнгөөр авсан гэж мөнгө завшсан даргын ялыг хэвээр нь үлдээв
Аравдугаар сард гадаадын 3,646 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
Аюулт үзэгдэл, ослын 94 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Сассексийн гэр бүл Их Британи руу буцаж нүүсэн ч хааны гэр бүлийн гишүүдтэй уулзаагүй
Хүүхдийн диабетийн шинэ тохиолдол нэмэгдэж байна
“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он