Сэтгэгдэл 0
Завханы Улиастай сумын Хот тохижилт, үйлчилгээний албаны дарга бээлий зэргээс мөнгө завшжээ

Завхан аймгийн төв Улиастай сумын Хот тохижилт, үйлчилгээний албаны даргаар ажиллаж байсан А.Гантөмөрт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад хүргүүлжээ.
Тэрбээр уг албан тушаалыг хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан төсвийн хөрөнгөөс завшиж, үрэгдүүлсэн хэрэгт холбогдсон байна. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлж буйгаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин “Боврой” гэх компаниас тракторын дугуй хамгаалах тор (цепь) худалдан авч, улмаар байгууллагын өмчид бүртгэх тушаал гаргасан аж.

Мөн дээрх хуулийг зөрчин 2024 онд нэгэн иргэний нэрийг ашиглан тус бүрийг нь 12 500 төгрөгөөр тооцон 500 ширхэг бээлий худалдан авахаар болсон ч 440-ийг нийлүүлж, 5.2 сая төгрөг бэлнээр гаргуулан авч өөртөө давуу байдал олгосон. Дараа жил нь мөн ийм байдлаар зах зээлийн дундаж үнээс өндөр ханшаар бээлий Хот тохижилт, үйлчилгээний албандаа авсан хэрэгт буруутгагдаж буй аж. Эдгээрээс гадна нягтлан бодогчтойгоо үгсэж, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан хэрэгт буруутгагдсан гэнэ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.