Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

1 цаг 6 минут

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо 2026 оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд болно. Чуулга уулзалтыг “Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн дор Улсын Их Хурал, Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулж байна.

Чуулга уулзалтад 20 гаруй орны парламентын төлөөлөгчид оролцож, парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг шийдвэр гаргах түвшинд бодит нөлөөлөл болгон хөгжүүлэх арга зам, шийдлийг хамтдаа хэлэлцэнэ. Түүнчлэн хууль тогтоох үйл явц дахь жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэй улс төрчдийн манлайллыг нэмэгдүүлэх хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан туршлага мэдлэгээ хуваалцаж, цаашид хамтран ажиллах боломжийн талаар ярилцана.

Чуулга уулзалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нар үг хэлэх бөгөөд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг чуулга уулзалтын бүгд хуралдааныг даргална. Төлөөлөгчид бүгд хуралдаанд үг хэлэхээс гадна сэдэвчилсэн 5 хуралдаанд оролцож, чуулга уулзалтын төгсгөлд тойм-дүгнэлтээ танилцуулах юм.

Дэлхийн улс орнуудын парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллын асуудлыг хэлэлцэх энэхүү чуулга уулзалт нь Монгол Улсын сүүлийн жилүүдэд зохион байгуулж буй арга хэмжээнүүдийн үргэлжлэл юм. Ерөнхийлөгчийн ивээл дор 2022 онд Эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын хурал, 2023 онд Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, 2025 онд Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Улаанбаатар хотноо болсон билээхэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Шинжээчид Н.Учралын төсвийн бодлогод “МУУ” дүн тавив
ГЕГ: 2026 оны эхний 9 сард гадаад худалдааны нийт бараа эргэлт 25.9 тэрбум ам.долларт хүрчээ
МУГТ Л. Энхрийлэн ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Шинжээчид Н.Учралын төсвийн бодлогод “МУУ” дүн тавив
Буриадын Закаменск хотод баавгайн улмаас сургууль алсын зайн сургалтад шилжжээ
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ГЕГ: 2026 оны эхний 9 сард гадаад худалдааны нийт бараа эргэлт 25.9 тэрбум ам.долларт хүрчээ
МУГТ Л. Энхрийлэн ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ
Хахууль авч шинжилгээний дүнг өөрчлөн "Ковид-19" тархах нөхцөл бүрдүүлсэн гурван хүнд торгох ял оноов
Жеффри Эпштейн болон АНУ-ын Худалдааны сайд нарын харилцааг ил болгосон шүгэл үлээгч нас баржээ
Улсын нөөцийн газрын тосны бүтээгдэхүүн хадгалах терминалын агуулах байгуулах газартай танилцлаа
Газрын ховор элементийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлж буй улс орнууд
ГССҮТ: "Баавгайд бариулсан" гэх оноштой хүргэгдэж ирсэн өвчтөний биеийн байдал одоогоор хүнд байна
Моносын уулзвараас Эмээлт хүртэлх авто замын гэрэлтүүлгийн ажлын үргэлжилж байна
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны X хуралдаан энэ сард болно
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баянзүрх дүүргийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдаж, нэг хүн нас барж, нэг хүн бэртжээ
Литва улс НАТО-гийн цөмийн зэвсгийг газар нутагтаа байршуулах шийдвэр гаргалаа
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он