Сэтгэгдэл 0

Ч.М, Б.М нар нь бүлэглэн 2026.08.03-ны шөнө Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг дэвсгэрээс зөвшөөрөлгүйгээр хууль бусаар газрын хэвлийд халдаж, 3.9 кг алт (байгалийн) олборлосон хэрэгт Өвөрхангай аймгийн прокурорын газраас хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Ч.М, Б.М нарыг хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8.5 сая төгрөгийн торгох ял оногдуулж, нөхөн сэргээлтийн зардалд 1.1 сая, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийн үнэ 500 мянган төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах, хууль бусаар олсон 3.9 кг алтыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.