Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Гаднын хэвлэлд

Хосууд салахыг хүссэн ч амьжиргааны өртгийн хямралаас болоод салж чадахгүй байна

1 цаг 9 минут
Их Британийн Үндэсний Статистикийн Газар (ONS) лхагва гарагт гаргасан тайландаа, гэрлэлтээ цуцлуулсан хосуудын хамт амьдарсан хугацаа дунджаар 13 жил байсныг мэдээлжээ.

Энэ нь 1963 онд бүртгэл хөтөлж эхэлснээс хойших хамгийн урт хугацаа бөгөөд 1985 онд бүртгэгдсэн түүхэн доод үзүүлэлт болох 8.9 жилээс нэмэгдсэн үзүүлэлт байна. Гэрлэлт цуцлуулах асуудлаар мэргэшсэн тэргүүлэх хуулийн фирм болох "Clarke Willmott"-ын ахлах хуульч Ребекка Астон-Жонс амьжиргааны өртгийн өсөлт нь сэтгэл ханамжгүй хосуудыг хамт амьдрахад хүргэж байна гэжээ.  Тэрбээр "Хүмүүсийг гэрлэлтээ цуцлуулахаас татгалзахад хүргэж буй гол хүчин зүйлсийн нэг бол тус тусдаа хоёр өрх гэр байгуулж, авч явахад учирдаг санхүүгийн томоохон дарамт юм" гэдгийг онцолсон байна.

Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн хурцдаж буйгаас үүдэн инфляци өсөж, түрээс, орон сууцны зээл болон хүүхэд асрах үйлчилгээний зардлыг нэмэгдүүлээд байна. Астон-Жонс "Олон хүн салах тухай бодохдоо санхүүгийн хувьд хүндрэлтэй байдалд орохоос айж эмээдэг нь гайхах зүйл биш" хэмээсэн байна. Үндэсний Статистикийн Газар (ONS)-ын мэдээллээс үзэхэд, жилд 150,000 тохиолдолд хүрч байсан 1980-аад болон 2000-аад оны оргил үетэй харьцуулахад салалт буурчээ.

2025 онд Англи, Уэльсэд нийт 105,002 гэрлэлт цуцлагдсаны дотор эсрэг хүйстний хос 102,879, ижил хүйстний хос 2,123 байв. Ижил хүйстний хосуудын хувьд энэ нь 2014 онд ижил хүйстний гэрлэлтийг хуульчилснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Мөн 959 иргэний хамтын амьдралын гэрээ (civil partnership) цуцлагдсаны дотор эсрэг хүйстэн хос 270, ижил хүйстэн хос 689 байсан байна.

ONS-ын хүн амын амьдралын үйл явдлын асуудал хариуцсан дарга Грег Сийли "Сүүлийн жилүүдэд гэрлэлт цуцлалтын түвшин тогтвортой байгаа ч 1980, 1990-ээд болон 2000-аад оны эхэн үеийн оргил түвшнээс доогуур хэвээр байна. Бидний хамгийн сүүлийн үеийн судалгаагаар гэрлэлт эсвэл хамтын амьдралаа цуцлуулж буй хүмүүс харилцаагаа дуусгахаасаа өмнө илүү удаан хугацаанд хамт амьдарч байгааг харуулж байна" гэжээ.

Астон-Жонс "Үүний улмаас зарим хосууд аз жаргалгүй эсвэл таагүй уур амьсгалтай орчинд амьдарсаар байгаа нь холбогдох бүх хүнд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм. Бид хамтран эзэмшдэг хөрөнгийн давуу талыг хадгалах, өрхийн зардлаа хуваан төлөх зорилгоор тусдаа амьдрах болсон ч нэг дээвэр дор амьдарсаар байгаа хосуудыг түгээмэл харж байна.
Энэхүү зохицуулалт нь ихэвчлэн хурцадмал байдлыг нэмэгдүүлж, гэрт илүү тогтворгүй уур амьсгалыг бий болгодог. Мөн харилцаан дахь санхүүгийн дарамт, хүчирхийлэл (financial abuse) нэмэгдэж байна. Энэ нь хувь хүмүүсийг бие даан санхүүгээ зохицуулах чадвартаа эргэлзэхэд хүргэж, улмаар гэрлэлтээ цуцлах алхам хийхэд саад болж байна” гэжээ.  

"Osbornes Law" хуулийн фирмийн түнш бөгөөд гэрлэлт цуцлалтын асуудлаарх мэргэшсэн хуульч Лиза Пеппер "Сүүлийн 60 жилийн хугацаанд гэрлэлт цуцлуулах үйл явц урьд өмнөхөөсөө илүү хялбар болсон хэдий ч эдгээр гайхалтай тоо баримт нь хосууд хамтдаа амьдрах хугацаагаараа дээд амжилт тогтоож байгааг харуулж байна" гэжээ.

Холбоотой мэдээ

Визний хураамж 20 дахин нэмэгдэхтэй холбоотойгоор Японы цагаачлалын алба гадаад иргэдээр дүүрчээ
Владимир Зеленский: Хойд Солонгос дахин 10 мянган цэрэг ОХУ илгээхээр бэлтгэж байна
Диана гүнжийн дүү Чарльз Спенсер өөрийн шинэ ном болох "Swan Song: Diana, My Sister"-т дурдагдсан зарим асуудлын талаар ярьжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдлөлт боллоо
Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Визний хураамж 20 дахин нэмэгдэхтэй холбоотойгоор Японы цагаачлалын алба гадаад иргэдээр дүүрчээ
Хосууд салахыг хүссэн ч амьжиргааны өртгийн хямралаас болоод салж чадахгүй байна
Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна
Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Төсөв: Дарга нарын томилолтын зардалд 37.7 тэрбумыг зарцуулжээ
Монгол-Италийн түүхэн хэлхээ өнөө цагт музейн хамтын ажиллагаагаар үргэлжилж, тусгай үзэсгэлэн дэлгэлээ
Узбекистан улс түүхий эдийн боловсруулах үйлдвэр хамтран байгуулах боломжтой гэв
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 18.7 хувиар өсжээ
АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 44 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав
АҮЭБЯ иргэдээ “Шатахуун зохисгүй хэрэглэлээ” гэж өдөр бүр загнах болов
Монголын хүн амын 9.6 хувийг 60-аас дээш насныхан эзэлж байна
АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он