Сэтгэгдэл 0
“Ozempic”, “Wegovy”, “Mounjaro”, “Zepbound” зэрэг эм болон тариа нь хараанд нөлөөлдөг гэх үндэслэлээр үйлдвэрлэгчийг шүүхэд өгчээ

“Ozempic”, “Wegovy”, “Mounjaro”, “Zepbound” зэрэг GLP-1 ангиллын жин хасах болон чихрийн шижингийн эсрэг эм болон тариа нь хараанд нөлөөлдөг гэх үндэслэлээр уг бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хүмүүс үйлдвэрлэгчийг шүүхэд өгчээ. Тодруулбал, гомдол гаргагчид эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглээд NAION буюу хараагаа алдахад хүргэдэг ховор тохиолддог нүдний өвчнөөр өвдсөн 200 гаруй тохиолдлыг гомдолдоо нэгтгэсэн байна.
Гэхдээ эдгээр эм болон тариа нь хараанд нөлөөлөх боломжит эрсдэл маш бага бөгөөд үнэхээр хараанд нөлөөлдөг эсэх талаар судалгаа байдаггүй аж. АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газар мөрдөн байцаалт явуулж байгаа бол Европ, Их Британи, Япон, Австралийн зохицуулагчид хэрэглэгчдэд хандан болзошгүй эрсдэлийн талаар анхааруулга өгсөн байна. Харин эм үйлдвэрлэгчид өөрсдийн эмүүд хараанд нөлөөлөхгүй гэж мэдэгдэж байна.
Эхсурвалж: The Wall Street Journal

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.