Сэтгэгдэл 0
Итгэл үзүүлэх асуудал чуулганаар орвол Засгийн газар огцрох нь ээ

Ерөнхий сайд Н.Учрал итгэл үзүүлэх асуудлаа УИХ-ын чуулганаар оруулбал Засгийн газар огцрох юм байна. Түүний гэр бүлийн “Их засаг кинг” сургуульд төсвийн тодотголоор 3.5 тэрбум төгрөг олгохыг завдсан ашиг сонирхлын асуудал олон нийтийн анхаарлыг татсан. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан нам “Итгэл үзүүлэх асуудлаа оруулж ир” гэдэг шаардлага тавиад чуулганы хуралдаанд бойкот хийж буй.
Харин яагаад энэ асуудал чуулганы босгыг давбал Засгийн газар огцрох вэ гэвэл өнөөдрийн УИХ-ын чуулганы ирц бэлхэн харуулж байна. УИХ-аар шинээр Хууль зүйн сайдаар томилогдож буй Г.Тэмүүлэнг хэлэлцэх байв. Гэтэл чуулганы ирц дөнгөж 40 хувьд л хүрлээ. Танхимынхаа шинэ сайдыг ч хэлэлцүүлж чадахгүй байна гэсэн үг. Энэ бага хэрэг. Тус ирц бас олон зүйлийг хэлж байна. АН-аас гадна Н.Номтойбаяр гишүүний тэргүүлдэг Үндэсний эвслийн гишүүд чуулганы ирцэд орсонгүй. Үүний дээр МАН-ын “30-ын бүлэг” гэгдэх гишүүд ирцийг бойкотлолоо. Тэд нийлээд Засгийн газрыг огцруулахад хангалттай олуулаа гэдгээ чуулганы ирцийг бойкотлон харуулж байгаа юм.

Тодруулбал, Үндэсний эвслийн Н.Номтойбаяр, А.Ундраа, Д.Пүрэвдаваа, М.Сарнай нар орсонгүй. Үүний дээр УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, С.Амарсайхан, А.Ариунзаяа, О.Батнайрамдал, Э.Болормаа, М.Ганхүлэг, Ц.Даваасүрэн, Ц.Идэрбат, С.Лүндэг, Л.Оюун-Эрдэнэ, Б.Чойжилсүрэн нарын МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хурлыг тасалжээ. Тэдний олонх нь өнөө “30”-ын гэгддэг хүмүүс юм. Мэдээж, “30”-ын талаас өнөөдрийн чуулганд ирцээ бүртгүүлсэн олон хүн бий. Тэд санал хураалтад нөгөө талдаа гарах эрсдэлтэй гэвэл Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учралд өөрийгөө хамгаалах барьцтай хүч алга.
Өнөөдөр өглөө МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “Намын бодлого, шийдвэрийн эсрэг яваа гишүүдийг намаас хөөнө” хэмээн сүрдүүлсэн. Гэвч түүний үг ч бас хий хоосон агаар болон замхарч байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.