Сэтгэгдэл 0

Оросын арми гэрээт цэрэг болон сайн дурынхнаар бүрэн бүрэлдэхүүнээ хангасан тул дайчилгаа явуулах шаардлагагүй гэж Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев мэдэгджээ. Тэрбээр "Оросын зэвсэгт хүчний хэрэгцээ гэрээт цэрэг болон сайн дурынхнаар бүрдэж байна. Тэд бол жинхэнэ эх орончид юм. Тийм ч учраас дайчилгаа явуулах шаардлага байхгүй" гэж "Ведомости" сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Тэрбээр энэ намар дайчилгаа зарлах гэж буй тухай цуу яриаг хүний нөөцийн ноцтой дутагдалд орсон Киевийн доголдолтой дэглэм"-ийн зүгээс гаргаж буй хуурамч өдөөн хатгалга хэмээн шүүмжилсэн байна. Медведев энэ асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч бөгөөд Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Владимир Путин өмнө нь байр сууриа илэрхийлж байсныг мөн дурджээ. Медведевийн хэлснээр, Оросын өрсөлдөгчид тус улс дахь сонгуулийн кампанит ажлыг ашиглан нөхцөл байдлыг тогтворгүй болгохыг оролдож байгаа аж. Тэрбээр "Дайсан этгээд сонгуулийн үеийг ашиглан улс орныг дотроос нь сулруулж, нийгмийг хагалан бутаргаж, нөхцөл байдлыг бүхий л аргаар тогтворгүй болгохыг зорьж байгаа нь ойлгомжтой. Ингэснээрээ эцсийн дүндээ биднийг тусгай ажиллагааны зорилгодоо хүрэх болон ялалт байгуулахад саад учруулахыг эрмэлзэж байна" гэжээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.