Сэтгэгдэл 0
С.Молор-Эрдэнийг суллах үндэслэлгүй гэж үзэн, үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэжээ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар философич С.Молор-Эрдэнэ тэргүүтэй этгээдүүдийг шалгаж эхэлсэн. Тодруулбал, тэднийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, түүхийг илтэд гуйвуулж гутаан доромжилсон гэх үндэслэлээр шалгах нь зүйтэй гэж үзсэн юм. Энэ дагуу ТЕГ-аас С.Молор-Эрдэнийг саатуулсан бөгөөд шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан билээ.
Тэгвэл шүүхэд С.Молор-Эрдэнийн цагдан хориог цуцлуулах хүсэлт ирсэн тул есдүгээр сарын 08-нд 14.00 цагт хэлэлцэж С.Молор-Эрдэнийг суллах үндэслэлгүй гэж үзэн, үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэлээ.
Сануулахад, шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн тайлбар зэрэгтэй танилцаад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдож байх тул прокурорын саналыг хүлээн авч, яллагдагчид энэ сарын 2-ноос цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.