Сэтгэгдэл 0
Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулна.
Тэгш, сондгой хязгаарлалтын хуваарийг хүргэж байна.
Сондгой дугаартай (1, 3, 5, 7, 9) автомашин хөдөлгөөнд оролцох өдөр:
8-р сар: 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31 9-р сар: 3, 5, 7, 9, 11
Тэгш дугаартай (0, 2, 4, 6, 8) автомашин хөдөлгөөнд оролцох өдөр:
8-р сар: 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30 9-р сар: 2, 4, 6, 8, 10, 12
Харин есдүгээр сарын 1-ний өдөр хичээлийн шинэ жилийн нээлттэй холбоотойгоор бүх тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахаар зохицуулжээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.