Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ

46 мин өмнө

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва холбогдох албаныхан айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын зуухыг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг шалгаж, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд ажиллалаа.

Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороонд гэр сууцаа дулаалж, шингэрүүлсэн нефтийн хийн халаалтын төхөөрөмж суурилуулж, сайн жишиг болж буй айл өрхүүдээр орлоо.

Гэр сууцаа дулаалж, хийн халаалтад шилжсэн иргэдийн зүгээс орчны бохирдол мэдэгдэхүйц буурч, хуурайшилт багассан, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл багассан, илүү цэвэр, таатай орчин бүрдэж байгааг онцлон илэрхийлж байна.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн нийт 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлээд байна. Тодруулбал Баянгол дүүргийн 872, Чингэлтэй дүүргийн 4128 өрх хийн халаалтыг хэрэглээндээ нэвтрүүлээд байна.

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбаатар “Хийн халаалтын системд гал алдах, тэсэрч дэлбэрэх эрсдэлгүй, Систем бүр хий алдагдлыг илрүүлэх мэдрэгч төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд нийслэлийн хяналтын төвөөс 24 цагийн турш тасралтгүй хяналт тавин ажиллаж байна” гэв.

Нийслэлийн хэмжээнд түүхий нүүрс хэрэглэж байсан 27 уурын зуухыг хий, цахилгаан, агаарын дулааны эх үүсвэрт шилжүүлээд байгаа юм. 2027-2028 онд энэ тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Мөн “Хийн түлш хэрэглэж эхэлсэн 5000 өрх шинэ хэрэглээндээ бүрэн дассаны дараа дараагийн шатны өргөтгөл, нэвтрүүлэлтийн ажлыг хэрэгжүүлнэ” гэв.

Төслийн хүрээнд айл өрхүүдэд БНХАУ-ын Haier болон Hisense үйлдвэрийн хийн зуухыг суурилуулж байгаа бөгөөд Монгол инженерүүдийн шийдлээр сайжруулсан эдгээр төхөөрөмж нь олон улсын NFPA стандартын шаардлагыг хангасан, хий алдагдлаас хамгаалах олон шатлалт хамгаалалтын системтэй, ашиглахад хялбар, агаар чийгшүүлэгч усны тавцантай зэрэг давуу талтай юм. Нийслэлийн хэмжээнд хийн түлш борлуулах 25 цэг тогтмол ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ

Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Будаг шингэлэгч бодисыг хүүхдээс хол байлгаарай
Ногоон нуурын хамгаалалтыг сайжруулж, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Будаг шингэлэгч бодисыг хүүхдээс хол байлгаарай
Ногоон нуурын хамгаалалтыг сайжруулж, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа
Сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх үзлэг зохион байгуулж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлийг түр өөрчлөв
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
Авто зам шинээр барина
Зүүн бүсийн алслагдсан 38 баг үүрэн холбооны сүлжээнд холбогдоно
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй өргөн хүрээнд хамтран ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
Нисэх буудал, нийслэлийг холбосон хурдан галт тэрэгний ТЭЗҮ-ийг эхлүүлжээ
COP17 хурлыг угтаж газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа
Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг СОР17-ын үеэр дэвшүүлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он