Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Улсын Онцгой Комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

1 цаг 2 минут

Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах асуудлаар Улсын Онцгой Комиссын хуралдааныг 2026.07.30 өнөөдөр зохион байгуулж, холбогдох үүрэг даалгавруудыг өглөө.

Хуралдааны үеэр Шадар сайд Н.Номтойбаяр орон нутагт ажиллах үеэр тулгамдаж буй асуудал, гарсан санал, санаачилгын талаар танилцуулж, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаар үүрэг чиглэл өгөв.

Тодруулбал, орон нутгуудад олон жил шийдвэрлэгдээгүй, шийдвэрлэлт удаашралтай байгаа асуудлууд олон байгаа нь уялдаа холбоо муутай, хөгжлийг сааруулж байгааг Шадар сайд тодотгож, салбар байгууллагууд бодлого, зохицуулалт уялдаа холбоогоо сайжруулж, асуудлыг шуурхай шийдвэрлэдэг байх шаардлагатайг тэмдэглэлээ. Мөн орон нутагт халамжийн тогтолцоо хэт төвлөрсөн байдлаар хэрэгжиж байгааг дурдаж, аймаг орон нутгийн санхүүгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, нэн шаардлагатай худалдан авалтыг орон нутаг өөрийн эрх хэмжээнд шуурхай шийдвэрлэдэг байх нь чухал болохыг онцоллоо. Төсөвт хэт төвлөрсөн хандлага нь хөгжлийн бодлогыг удаашруулдаг тул орон нутгийн санхүүгийн чадавхыг үе шаттайгаар бэхжүүлэх шаардлагатай гэв. 

Хуралдаанаар байгууллага хоорондын өр, авлагын асуудлыг судалж, бодит мэдээлэлд үндэслэн танилцуулах, мал тооллогын мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогыг эрчимжүүлэх, орон нутагт тулгамдаж буй дулааны станц, инженерийн дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлээр үүрэг өглөө. 

Мөн Гамшгаас хамгаалах тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаатай холбогдуулан гамшиг, онцгой байдлын үед санхүүгийн эрх мэдлийг шатлалтайгаар төвлөрлөөс орон нутаг руу шилжүүлж, шуурхай шийдвэр гаргах боломжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг Шадар сайд онцлон дурдав. 

Ийнхүү Шадар сайд Н.Номтойбаяр орон нутагт үүсэж буй асуудал, эрсдэлийн мэдээллийг Улсын Онцгой Комисст шуурхай хүргүүлж, шийдвэрлэлтийн явцыг эргэн мэдээлдэг тогтолцоог төлөвшүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах үүргийг УОК-ын гишүүд, холбогдох яамны удирдлагуудад өглөө. 

Холбоотой мэдээ

Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХК ажилчдынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмлээ
“Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн хүнд мод тарих үүрэг хүлээлгэжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХК ажилчдынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмлээ
“Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн хүнд мод тарих үүрэг хүлээлгэжээ
Улсын Онцгой Комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ
Агуулахад аммиак алдагдаж байсныг саармагжуулжээ
Нийслэлийн хүүхдийн цэцэрлэгийн цахим бүртгэл 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлнэ
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг онцоллоо
Хот доторх эрэн хайх, аврах багийн үйл ажиллагааны баазтай танилцлаа
COP17-тай холбоотойгоор автомашиныг тэгш, сондгой улсын дугаараар зорчуулна
ХАА-н “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаа туршилтаар эрдэнэшиш, шош тариалаад байна
Зөвшөөрөлгүйгээр ус ашиглан элс угааж байсан компанийн үйл ажиллагааг зогсоолоо
Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
Х.Баттулга "АРА ОПЕН 2026" тэмцээний үйл ажиллагаатай танилцлаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он