Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа

1 цаг 53 минут
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.07.06) 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийж, хууль тогтоох үйл ажиллагаа, парламентын хяналт, ил тод байдал, иргэдийн оролцоог өргөжүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө. 
Тэрбээр мэдээллийнхээ эхэнд, 2026 оны хаврын ээлжит чуулганыг иргэн төвтэй, нээлттэй парламентын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгож, эдийн засаг, бизнесийн орчин, иргэдийн амьжиргааг дэмжсэн эрх зүйн шинэчлэлийн чуулган болсныг онцлов.
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурал нийт 35 удаагийн нэгдсэн хуралдаан, 127 удаагийн Байнгын хорооны хуралдааныг зохион байгуулж, 263 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Төлөвлөсөн 35 удаагийн нэгдсэн хуралдааныг бүрэн зохион байгуулж, чуулганы дундаж ирц 82 хувь хүрсэн нь өмнөх намрын чуулганы үзүүлэлтээс 5 хувиар өссөн болохыг танилцууллаа. 
Мөн хаврын чуулганаар нийт 278 хууль, тогтоомж баталж, иргэдийн орлого, бизнесийн орчин, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, байгаль орчин зэрэг салбарын эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх суурийг бүрдүүлсэн байна. Батлагдсан хууль тогтоомжийн дотор анхдагч хуулиуд, шинэчилсэн найруулга, хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд багтаж байгааг тэмдэглэв. 
Иргэд, аж ахуйн нэгжийг дэмжсэн эрх зүйн шинэчлэлүүдийг хэрэгжүүлэв
Хэвлэлийн бага хурлын үеэр хаврын чуулганаар баталсан онцлох хууль тогтоомжийг танилцууллаа.
Тухайлбал, Хувь хүний орлогын албан татварын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Онцгой албан татварын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, татварын багц шинэчлэлийг баталснаар татварын шатлалыг өөрчилж, иргэдийн орлогыг хамгаалах, бизнес эрхлэх орчныг сайжруулах томоохон шинэчлэлийг хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд 1.3 сая татвар төлөгч иргэн жил бүр татварт төлдөг байсан 2 сая төгрөгөө өөртөө үлдээж, өрхийн амьжиргаандаа зарцуулах боломж бүрдсэн бөгөөд анхны орон сууц худалдан авч буй иргэдийг татварын бодлогоор дэмжих эрх зүйн орчин бүрдсэнийг онцоллоо. 
Мөн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг батлан төр, хувийн хэвшлийн харилцааг тодорхой болгож, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, бизнесийн орчин тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой болж, хөрөнгө оруулалтыг дэмжих суурь зохицуулалтыг бүрдүүлсэн байна. Үүний зэрэгцээ зөвшөөрлийн тогтолцоог хөнгөвчилж, төрийн зохицуулалтын давхардлыг бууруулах, хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангах бодит боломж бий болсныг тодотгов. 
Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай, Цусны донорын тухай анхдагч хуулиудыг баталсан нь эрхтэн шилжүүлэн суулгах болон донорын тогтолцоог боловсронгуй болгож, иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах эрх зүйн орчныг шинэ шатанд гаргасан чухал шийдвэр гэдгийг онцолсон юм. 
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталж, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийг ялгаварлалгүйгээр дэмжих, гэр бүлийн хөгжлийг төрөөс цогцоор нь дэмжих эрх зүйн орчин бий болжээ. Мөн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулсан байна. 
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг баталснаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэнийг дурдлаа. Мөн Хөдөө аж ахуйн тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хүнс, хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийн үндсийг бүрдүүлжээ. 
Үүнээс гадна Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хууль зэрэг олон чухал хууль батлагдаж, нийгмийн хамгаалал, инновац, үндэсний хэмжээний томоохон төслүүдийг дэмжих эрх зүйн шинэчлэлүүд хэрэгжсэнийг танилцууллаа. 
Парламентын хяналт, ил тод байдлыг шинэ шатанд гаргав
Улсын Их Хурал парламентын үндсэн чиг үүргийн нэг болох хяналт, шалгалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдтэй төрийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн талаар хэлэлцэх “Асуулгын цаг”-ийг гурван удаа зохион байгуулжээ. Мөн нийслэл Улаанбаатар хотын 2024–2026 оны хөрөнгө оруулалт, төсвийн зарцуулалт, Малчны тухай хуулийн хэрэгжилт зэрэг асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж, холбогдох шийдвэрүүдийг гаргасан байна. 
Хэвлэлийн бага хурлын үеэр парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох чиглэлээр хэрэгжүүлсэн шинэчлэлүүдийг мөн танилцууллаа. И-Монголиа системд “Нээлттэй парламент” цэсийг шинээр нэвтрүүлснээр иргэд хууль тогтоомжийн төсөлд санал өгөх, нийтийн өргөдөл санаачлах, парламентын үйл ажиллагаанд цахимаар оролцох боломж бүрдсэн байна. 
Түүнчлэн Parliament.mn цахим сайтыг шинэчилж, чуулган болон Байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудал, танхим дахь гишүүдийн ирц, санал хураалтын дүн, гишүүн бүрийн санал, ирцийн мэдээллийг бодит цагийн горимоор олон нийтэд нээлттэй болгосныг онцоллоо. 
Хаврын чуулганы хугацаанд нийт 122 удаагийн Байнгын хорооны, 20 удаагийн дэд хорооны, 236 удаагийн ажлын хэсгийн хуралдаан зохион байгуулж, хууль тогтоомжийн төслүүдийг өргөн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэжээ. Мөн санал хураалтад хамгийн олон удаа биечлэн оролцсон гишүүдийг Х.Тэмүүжин манлайлж, эмэгтэй гишүүдийг Д.Энхтуяа тэргүүлсэн бөгөөд ажлын хэсгийг хамгийн олон удаа ахалсан гишүүдээр Х.Баасанжаргал, Д.Энхтүвшин тодорсныг мэдээлэв. 
Хэвлэлийн хуралд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн,  Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай нар оролцож Байнгын хороодоос хийж хэрэгжүүлсан ажлын үр дүнг танилцуулсан юм.
Хэвлэлийн бага хурлын төгсгөлд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хаврын чуулган иргэн төвтэй, нээлттэй парламентын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгож, эдийн засаг, бизнесийн орчин, иргэдийн амьжиргааг дэмжсэн эрх зүйн шинэчлэлийн чуулган байсан гэдгийг онцлон дүгнэж, парламент өөрөө шинэчлэгдэж, өөрөөсөө хариуцлага нэхдэг тогтолцоог төлөвшүүлэх нь төрийн бусад байгууллагад манлайлал үзүүлэх үндэс болно хэмээлээ. Цаашид хүн төвтэй хууль тогтоомж баталж, иргэдээ сонсдог, ил тод, хариуцлагатай парламентын төлөө тууштай ажиллахаа мэдэгдээд, хаврын чуулганы үйл ажиллагааг олон нийтэд шуурхай хүргэж ажилласан сэтгүүлчдэд талархал илэрхийлээд, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
 

Холбоотой мэдээ

Монголбанк 6 дугаар сард 2,430.2 кг үнэт металл худалдан авчээ
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Говийн бүсийн ахмад настны чуулга уулзалт цахимаар боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголбанк 6 дугаар сард 2,430.2 кг үнэт металл худалдан авчээ
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Говийн бүсийн ахмад настны чуулга уулзалт цахимаар боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ -ийн төсөл өргөн мэдүүлэв
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ
Аюулт үзэгдэл, ослын 120 удаагийн дуудлагаар 19 иргэний амь насыг авран хамгаалжээ
Орон сууц захиалгын залилантай холбоотой 5 хэргийг шүүхэд шилжүүллээ
Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа эхэллээ
Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ гол дагуу иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашинууд үүрэг гүйцэтгэж эхэллээ
Хөөтийн нүүрсний уурхайг түшиглэн 300 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц байгуулна
Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлаад Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг хаалаа
“Чингис хаан” музей байгуулагдсан түүхийг өгүүлэх танхимын нээлт боллоо
Зөгийн тоос хүртээлтээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн нээлт боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он