Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа

1 цаг 28 минут

Монгол Улсын Их Хурлын 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа.

Монгол Улсын Засгийн газар 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн.

Түүнчлэн, Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүн болон Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нарын 8 гишүүн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан 3 хуулийн төслийг нэгтгэж, хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Х.Булгантуяа ахлан ажиллаж, өнөөдөр ийнхүү нэгтгэсэн хуулийн төслийг баталлаа.

Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тэтгэвэр авагчийн тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх, ажил олгогчийн санхүүгийн ачааллыг бууруулж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлж, даатгуулагчийн нийгмийн хамгааллын баталгааг хангахад чиглэсэн зохицуулалтуудыг тусгасан. Үүнд:

Нийгмийн даатгалд анх удаа даатгуулах бол шимтгэлийн чөлөөлөлт үзүүлнэ. Албан бус салбарт ажиллагчдын ирээдүйн нийгмийн хамгааллын баталгааг хангах хүрээнд анх удаа нийгмийн даатгалд хамрагдах иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг 24 сарын хугацаанд хөнгөлнө;

Жижиг бизнес эрхлэгчдийг дэмжинэ. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, үйл ажиллагааг нь тогтворжуулах зорилгоор сүүлийн 5 жилийн дотор нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн, 5 хүртэл ажилтантай ажил олгогчийн 3 хүртэл ажилтны ажил олгогчийн төлөх тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэлээс 36 сар хүртэлх хугацаанд, хэрэв ажилтан хөгжлийн бэрхшээлтэй бол 60 сар хүртэлх хугацаанд чөлөөлнө.

Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нийгмийн даатгалын шимтгэлээ уян хатан нөхцөлөөр төлнө. Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээгээр ажиллаж байгаа ажилтанд зориулсан нийгмийн даатгалын шимтгэлийн уян хатан зохицуулалтыг тусгасан. Энэ хүрээнд ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах хэд хэдэн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан өөрт таатай нөхцөлтэй хоёр хүртэлх гэрээнээс сонгон нийгмийн даатгалд даатгуулна. Харин даатгуулагч хөдөлмөрийн гэрээтэй ажилтан ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээгээр ажиллахад нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байж болно;

Ажил олгогчийг дэмжинэ, шимтгэлийн хэмжээг бууруулна. Ажил олгогчийг дэмжих, ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх, хувийн нэмэлт тэтгэврийн даатгалд хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнд хязгаар тогтооно.

Мөн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хувь хэмжээ хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлага, эрсдэл бүхий ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлөөс хамааран 0.5%, 1.5%, 2.5% байсныг 0.3%, 1.2%, 2.2% болгон тус тус бууруулна.

Ажил хөдөлмөр эрхэлж байгаа оюутан, суралцагчид нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөнө. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөрийн, их сургууль, коллежид дэд бакалаврын болон бакалаврын хөтөлбөрийн 15-24 насны суралцагчид өөрөө хүсвэл нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөнө. Чөлөөлөгдсөн хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлээ 26 нас хүрэхээсээ өмнө өөрөө хариуцан нөхөн төлөх боломжтой. Оюутан, суралцагчийг ажиллуулж байгаа аАжил олгогч зөвхөн ҮОМШӨ-ний даатгалын шимтгэл төлнө.

Тэтгэвэр авагчийн тэтгэврийн орлогыг нэмэгдүүлнэ. Олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжиж, ахмад настныг нийгмийн хамгааллын баталгааг хангах зорилгоор суурь тэтгэвэр олгоно.

Тэтгэврийн даатгалын параметрийг шинэчилнэ. Тэтгэврийн даатгалын сангаас олгох тэтгэврийн авч байсан цалин хөлсний хэмжээ, шимтгэл төлсөн хугацаатай уялдаатай шударга болох буюу шимтгэл төлж, ажилласан дараалсан 5 жилийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тогтоож байгааг үе шаттай 10 жил хүргэнэ.

Тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдсэн. Даатгуулагч ирээдүйдээ зориулж тэтгэврийн даатгалын шимтгэлийнхээ 1.0 хувийг сайн дурын үндсэн дээр хуримтлуулах бол улсын төсвөөс тэтгэврийн мөнгөн хуримтлалын 50 хувьтай тэнцэх хэмжээний урамшууллыг 120 сар хүртэл хугацаанд олгоно.

Энэхүү шинэчлэлээр урт хугацаанд нийгмийн даатгалын тогтолцооны санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхийн зэрэгцээ даатгуулагчийн нийгмийн хамгааллын баталгааг сайжруулж, ажил олгогчийг дэмжих, тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүллээ.

Холбоотой мэдээ

ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэдийн асуудлаарх Ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжив
Аукционы ялагч компаниудтай цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулав
УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн нартай уулзлаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэдийн асуудлаарх Ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжив
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа
Аукционы ялагч компаниудтай цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулав
УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн нартай уулзлаа
Монгол Улс, БНСУ хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллоо
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангараг өргөлөө
Монгол Улсын Засгийн газар нийтдээ 30 их наядын зардлыг бууруулсан амжилтыг гаргалаа
Эрчим хүчний салбарынхан ажил хаялтаа зогсоохоо мэдэгдлээ
ГССҮТ-ийн эмч нар цээжний хөндийн мэс засал эмчилгээг орон нутагт бүрэн нэвтрүүллээ
Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Улсын хэмжээнд 530.4 мянган га талбайд тариалалт хийгээд байна
Манай улсад хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага өндөр байна
Соёмботой уулыг сэргээн буджээ
Монгол, Оросын хамтарсан өсвөрийн геологичдын II олимпиад эхэллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он