Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулав

2 цаг 44 минут
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.06.24/хуралдаан 11.10 цагт УИХ-ын гишүүн  О.Алтангэрэл, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Ж.Баярмаа, С.Бямбацогт, А.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Т.Доржханд, Б.Жавхлан, Ч.Лодойсамбуу, Л.Мөнхбаатар, Э.Одбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Туваан, Ч.Ундрам, Б.Чойжилсүрэн, Б.Энхбаяр, Д.Энхтуяа нар ирснээр 56.3 хувийн ирцтэйгээр эхэлж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа.
Төрийн байгуулалтын байнгын хорооноос нэр дэвшүүлсэн Н.Мягмар, Ц.Уртнасан нарын нэр дэвшигчийн сонсголыг хийх гэж байгааг сонсгол даргалагч танилцуулаад, сонсголын бэлтгэл хангах хүрээнд нэр дэвшигчийн мэдээлэл болон сонсголын тов, хугацаа, сонсголд оролцогчдыг бүртгэх хуудсыг www.parliament.mn буюу Улсын Их Хурлын цахим хуудсанд байршуулан олон нийтэд хүргүүлсэн бөгөөд уг сонсголд оролцох оролцогч, ажиглагч бүртгүүлээгүй гэдгийг дурдсан.
Энэ сонсголоор нэр дэвшигч нь тухайн албан тушаалд тавигдах шаардлага хангасан эсэх болон мэдлэг, мэргэжил, ур чадвар, ёс зүйн хувьд тэнцэх эсэх, уг албан тушаалд томилогдсон тохиолдолд хийх ажлын талаар мэдээлэл авах зорилготой гэдгийг тодотгоод сонсголыг эхлүүлсэн юм.
Сонсгол даргалагч Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд Н.Мягмарыг Төрийн байгуулалтын байнгын хорооноос нэр дэвшүүлсэн талаар танилцуулж, нэр дэвшигч Н.Мягмар тухайн албан тушаалд томилогдсон тохиолдолд хийх ажил, боловсрол, ажлын туршлага, тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангаж байгаа талаараа мэдээлэл хийсэн.
Тэрбээр, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилогдвол өнөөдрийг хүртэл бий болсон сонгуулийн тогтолцооны ололт амжилтыг хадгалан хөгжүүлж, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын байгууллагад олон жил ажилласан туршлага, эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагад ажилласан мэдлэг чадвараа ашиглан сонгуулийн тогтолцооны хөгжил, шинэчлэлд хувь нэмэр оруулахыг зорино хэмээсэн.
Мөн хараат бус байдал, хууль дээдлэх зарчим, ил тод байдал, хариуцлагыг үйл ажиллагааныхаа үнэт зүйл болгон баримталж, иргэдийн сонгох эрхийг бүрэн хангах, сонгуулийн байгууллагын нэр хүнд, олон нийтийн итгэлийг бэхжүүлэх, Монгол Улсын ардчиллын хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө мэдлэг, туршлагаа зориулан ажиллах болно гэдгээ илэрхийлсэн. /Нэр дэвшигчийн танилцуулгыг эндээс үзнэ үү/
Нэр дэвшигчийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Сонгуулийг шударга явуулахын тулд хэрхэх нь зүйтэй вэ хэмээн асуусан. Сонгуулийн үеэр мөнгө тараасан асуудлыг шалгуулахаар холбогдох байгууллагад хандсан ч усанд хаясан чулуу мэт алга болдгийг хэрхэн шийдвэрлэхийг тодруулсан.
Нэр дэвшигч Н.Мягмар, Мөнгө тараалттай холбоотой хэрэг зөрчлийг Зөрчлийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтан шалгах үүрэгтэй. Шалгах асуудал хуулийн дагуу явсан эсэхэд хяналт тавьдаг прокурорын байгууллага бас бий. Хэрэв хууль хяналтын байгууллагууд хэрэг, зөрчлийг шийдвэрлээгүй бол давж заалдах журмаараа хуулийн дагуу хандах ёстой гэж үзэж байна. Нөгөө талаасаа сонгуулийн шударга үр дүн хүлээж байгаа сонгогчид ийм үйлдэл хийж байгаа нэр дэвшигчдэд саналаа өгөхгүй байх, ийм явдал дахин гаргуулахгүй байх чиглэлээр улс төрийн намуудын удирдах байгууллагуудад гомдол гаргах зэргээр сонгогчид ямар арга хэмжээ болох талаар мэдээлэл хүргэж, сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах нь зүйтэй гэж үзэж байна хэмээсэн.
УИХ-ын гишүүд нэр дэвшигч Н.Мягмараас асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа сонсгол даргалагч Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд Ц.Уртнасанг нэр дэвшүүлсэн талаар танилцуулж, нэр дэвшигч Ц.Уртнасан тухайн албан тушаалд томилогдсон тохиолдолд хийх ажил, боловсрол, ажлын туршлага, тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангаж байгаа талаараа мэдээлэл хийсэн.
Тэрбээр, Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх болардчиллын үнэт зүйлсийг хамгаалах, институцийн хараат бус байдал, тогтвортой хөгжлийг хангах, олон улсын сайн туршлага, стандартыг нэвтрүүлэх, сонгогч төвтэй үйл ажиллагааг төлөвшүүлэх, ил тод байдал, хариуцлагыг бэхжүүлэх зарчмыг тууштай баримтлан ажиллах болно. Ардчиллын чанар нь зөвхөн сонгуулийн үр дүнгээр бус, харин сонгуулийг зохион байгуулж буй байгууллагын шударга байдал, чадавх, хараат бус байдал, олон нийтийн итгэлцлээр хэмжигддэг. Иймээс эдгээр үнэт зүйлсийг бэхжүүлэх нь миний үйл ажиллагааны тэргүүлэх зорилт байх болно. Мөн Монголын ард түмний хөгжин дэвжих хүсэл тэмүүлэл, ардчилсан хөгжлийн үнэт зүйлсийг бататгах үйл хэрэгт өөрийн мэдлэг, туршлагаа зориулж, Сонгуулийн Ерөнхий Хорооны үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, институцийн чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахын төлөө ажиллана. Түүнчлэн Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүнд нэр дэвшүүлж буй байгууллагынхаа итгэл найдвар, хүлээлгэсэн хариуцлагыг бүрэн ухамсарлаж, төрийн албаны ёс зүй, хараат бус байдал, мэргэжлийн зарчмыг эрхэмлэн ажиллах болно хэмээн танилцуулсан. /Нэр дэвшигчийн танилцуулгыг эндээс үзнэ үү/
Нэр дэвшигчийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Ганбаатар, Сонгуулийн идэвхийг нэмэгдүүлэх нөлөөллийн ажлыг зөвхөн сонгуулийн өмнөх нэг сар биш дөрвөн жилдээ явуулдаг байх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлээд, ийм ажлыг явуулахад Сонгуулийн ерөнхий хорооны төсөв хангалттай гэж үзэж байна уу хэмээн асуусан.
Нэр дэвшигч Ц.Уртнасан, Ардчилсан Үндсэн хуулиа баталснаас хойш зохион байгуулагдсан бүх сонгуулиудад сонгогчдын оролцоо буурсан гэсэн үзүүлэлт гарсан байна. Сонгогчдын ирц, оролцоо нь ардчиллын үнэт зүйл нийгэмд хэр хэрэгжиж, сонгууль ардчилсан утгаараа зохион байгуулагдаж байгааг хэмжих шалгуур гэж үздэг. Нөгөө талаас сонгуульд оролцож байгаа улс төрийн намуудын үйл ажиллагаа, улс төрчдийн мөрийн хөтөлбөр гэх мэт сонгуулийн олон оролцогч талуудын хүчин зүйлээс хамааралтай. Түүнчлэн манай сонгогчдын улс төрийн боловсрол, оролцоо сул байгаа.
Цаашид иргэдийн улс төрийн боловсролыг сайжруулах гарцаагүй шаардлага байна. Бүх шатны боловсролын тогтолцоогоор дамжуулан иргэдийнхээ улс төрийн боловсролыг дээшлүүлэх, улс төрийн оролцоог сайжруулах арга хэмжээг авах ёстой гэсэн байр суурьтай байна. Тийм учраас СЕХ-ны гишүүнээр сонгогдож ажилласан тохиолдолд сонгогчдын улс төрийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр чармайлт гарган ажиллана. Энэ чиглэлээр байнгын үйл ажиллагаа явуулахад төсвийн хүрэлцээгүй байдал нөлөөлөх ч сонгогчдыг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийнхээ оролцоотойгоор хийх бололцоо бий гэж үзэж байна гэсэн хариулт өгсөн.
Ийнхүү хоёр нэр дэвшигчтэй хийсэн нэр дэвшигчийн сонсгол өндөрлөж, Байнгын хороо Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайлан гаргах асуудлыг хаалттайгаар хэлэлцэж шийдвэрлэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
 

Холбоотой мэдээ

Мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш эхэлнэ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат хяналтын ерөнхий сонсголд танилцуулга хийлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулав
Мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш эхэлнэ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат хяналтын ерөнхий сонсголд танилцуулга хийлээ
Орхон голд 28 мянган жарамгай нутагшууллаа
ЗГ:Батлан хамгаалах салбарт БНСУ-ын Засгийн газартай хамтарч ажиллах хэлэлцээр байгуулна
Д. Баасандамба: Төрийн далбааны өдрөөр цэргийн ёслолын жагсаалд 8,500 гаруй алба хаагчид оролцоно
Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов
Долдугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна
Монгол Улсад олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын 72 салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна
Улсын аварга шалгаруулах тэмцээнд 340 орчим алба хаагч ур чадвараа сорьж байна
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов
Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 468 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
ХХНББХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, сайд нарын мэдээллийг сонслоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он