Сэтгэгдэл 0
Авто тээврийн хэрэгслийн жилийн татвар төлөх хуулийн хугацаа дуусахад 5 хоног үлдлээ

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлөх хугацаа дуусахад тав хоног үлдээд байгааг Татварын ерөнхий газраас анхаарууллаа.
Тодруулбал, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 8.1-д зааснаар иргэн, хуулийн этгээд нь тухайн жилийн албан татвараа жилд нэг удаа зургаадугаар сарын 1-нээс өмнө харьяалах татварын албанд төлөх үүрэгтэй байдаг.
Иймд татвар төлөгч иргэд хугацаандаа амжиж төлөхийг зөвлөж байгаа бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд Зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль, журмын дагуу торгууль, алданги тооцох нөхцөл үүсэхийг сануулжээ.
Эх сурвалж: Монголын татварын алба
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.