Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Хэт хөгшин Японд есөн сая байшин эзэнгүй хаягджээ

2024/05/09
Зүүн Азийн хүн амын тоо буурах үзэгдэл үргэлжилсээр Японд эзэнгүй хаягдсан байшин, орон сууцны тоо есөн саяд хүрсэн нь АНУ-ын Нью-Йорк хотын хүн амаас ч давсан тоон үзүүлэлт юм. Ийнхүү хаягдсан орон сууцнуудыг Японд “акияа” гэх ба гол төлөв хотын захын болон хөдөөгийн нутгаар түгээмэл болоод байсан бол сүүлийн үед Токио, Киото гэх мэт томоохон хотод олшрох болжээ. Жилээс жилд төрөлт багасах, хүн амын дунд ахмад настны тоо зонхилох болсон Японд  акияанууд олширсоор буй нь тус улсын Засгийн газрын толгойн өвчнийг нэмж байна. Чиба муж дахь Олон улсын судалгааны Кандагийн сургуулийн лектор Жеффри Холл “Японы хүн ам огцом буурахын шинж тэмдэг ийнхүү илэрч байна. Үүнээс олон тооны шинэ орон сууц барихаас илүүтэйгээр хүн ам нь хүрэлцэхээ болих том бэрхшээл үүсэж байна” гэж цохов.

Японы Дотоод хэрэг, харилцан холбооны яамнаас гаргасан статистикаар тус улсын нийт орон сууцны 14% эзэнгүй хаягджээ. Үүний удаах шалтгаан бол япончууд хилийн чанадад хөдөлмөр эрхлэх нь огцом нэмэгдсэнтэй холбоотой юм байна. Эзэнгүй хаягдсан байшин, орон сууцнуудын дийлэнх нь хэдэн үе дамжин амьдарч ирсэн байх бөгөөд төрөлт буурснаар ганц бие өндөр настангуудын эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг өвлөн авах хүнгүй болж буй хамгийн ихээр санаа зовоосон бэрхшээл болж буйг социологичид анхааруулж байгаа юм. Судлаачдын хийсэн тооцоогоор Японы хүн амыг хэвийн хэмжээнд барихын тулд жилд 2.1 сая шинэ иргэн хэрэгтэй боловч өнөөгийн байдлаар жилд 1.3 сая ээж амаржиж байна. Үүний нөлөөгөөр сүүлийн 43 жилийн турш 15-аас доош насны хүүхдийн тоо буурсаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын нэгний байдлаар Япон улсад 15-аас доош насны 14 сая хүүхэд байж гэнэ.

Холбоотой мэдээ

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
Хүүхдийг төөрөх эрсдэлээс сэргийлж 515 хүүхдэд асран хамгаалагчийн холбоо барих утасны дугаар бүхий бугуйвч зүүж өгчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он