Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

МАН-ын бүлэг С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлж, дэмжлээ

2 цаг 24 минут

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2026.04.02/ хуралдаж, УИХ-ын даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын даргад парламентад ажилласан байдал, боловсрол, туршлагыг харгалзан үзэж Сандагийн Бямбацогтыг нэр дэвшүүлэн танилцуулж, бүлгийн хуралдаанаар хэлэлцүүллээ. УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсэн

УИХ-ын даргад нэр дэвшигч Сандагийн Бямбацогт иргэд сонгогчдын итгэлийг хүлээж 2008 оноос хойш нэг тойргоос УИХ-ын гишүүнээр тасралтгүй 5 удаа сонгогдож, 2024 оны УИХ-ын сонгуулиар Монгол Улсын Их Хурлын түүхэнд хамгийн олон санал авч сонгогдсон гишүүн юм. Тэрбээр Хууль зүйн сайд, Батлан хамгаалахын сайд, Зам тээвэр, хөгжлийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны дарга зэрэг УИХ-ын бүх бүтцийг ахалж, даргалж ажилласан ажлын туршлагатай. Нийт 50 гаруй хуулийн төслийг санаачилж ажилласан. Түүнчлэн 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эх баригчдын нэг, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого тодорхойлогч, УИХ-ын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төслийг санаачлагч, эрх зүйн олон шинэтгэлийг амжилттай хэрэгжүүлсэн мэргэшсэн парламентч гэж үзэж нэр дэвшүүлэн бүлгийн гишүүдийн олонх дэмжлээ.

С.Бямбацогт нь 1974 онд Ховд аймагт төрсөн, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1999 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2005 онд Нидерланд Улсын Маастрихтын их сургууль, 2014 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Эдийн засаг, бизнесийн удирдлага болон хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй.

С.Бямбацогт нь

2000-2008 онд “Нью прогресс” группын захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга,

2008-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,

2012-2013 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дэд дарга,

2013-2016 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга,

2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,

2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайд,

2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга,

2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,

2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга,

2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд,

2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,

2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайд,

2025 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар тус тус томилогдон ажилласан.

 

Эх сурвалж: УИХ дахь МАН-ын бүлэг

Холбоотой мэдээ

Ховор амьтан агнасан гэмт хэргийг илрүүллээ
“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг нээлээ
Элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог 450-500 байхаар тогтоожээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ховор амьтан агнасан гэмт хэргийг илрүүллээ
“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг нээлээ
МАН-ын бүлэг С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлж, дэмжлээ
Элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог 450-500 байхаар тогтоожээ
Нэгдүгээр улирлын НӨАТ-ын баримтыг дөрөвдүгээр сарын 8-нд багтаж бүртгүүлээрэй
Мах, махан бүтээгдэхүүний эскпортыг дэмжиж ажиллана
Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Байгаль орчны улсын хяналтын газраас авто засварын газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж эхэлжээ
“Олон улсын тээвэр, логистикийн форум”-д оролцогчид Санкт-Петербург хотын төмөр замын музейтэй танилцлаа
Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв
Богдхан ууланд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина
Улсын хэмжээнд мал төллөлт 9.3 хувьтай байна
Хөвсгөл нуурт живсэн “Зил 131” автомашиныг 23 метрийн гүнээс татан гаргалаа
ТББХ: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн явцын талаарх Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонслоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он