Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Хотын дарга Д.Сумъяабазарт хууль үйлчилдэггүй

2023/02/01

Сүүлийн жилүүдэд олны анхаарал татсан хэргүүд ихэнхдээ хэрэгсэхгүй болох, эсвэл цагаатгагдаж дуусаж байгааг бид тодоос тод харсаар байна. Нүүрсний хулгай, төмөр зам гээд дуулиант хэргүүд хөвөрсөөр байгаа энэ цаг үед шүүх нь шударга байж, хараат бус, эрх мэдэлтнүүдийн нөлөөллөөс ангид байж чадах уу гэдэг тун эргэлзээтэй болж. Ямар сайндаа албан тушаалтанд үйлчилдэг шүүх гэсэн яриаг иргэд зохиосон хэрэг огт биш юм. Шүүхэд нөлөөлсөн, шүүгч авлига хахууль авсан нь нотлогдсон бодитой жишээнүүд олон бий. Энэ талаар ч олон нийт шуугисаар байна.

Саяхан Ерөнхий сайд болон Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч нар ам муруйж шүүгч нарын авлигын асуудлыг Ерөнхий сайд илчлэх талаар яригдсан тухай нийгэм шуугиад өнгөрлөө. Үүнээс үзвэл шүүхэд одоо ч “но” байсаар байна гэх хардлага төрж байна.

Иргэд шударга шүүхэд итгэх итгэлээ алдаж тамираа барж байгаа энэ үед  хотын дарга Д.Сумъяабазарын шүүхэд нөлөөлж байна гэх мэдээлэл сонсогдох боллоо. Асуудлыг тодруулбал, ах дүү 2 иргэнээс тусламж хүсэж зээл авсан байх юм. Харин зээлээ эргэн төлөх болоход хэлсэн яриснаасаа буцаж тусалсан хүмүүсээ айлган сүрдүүлж дарамтлаж улмаар асуудлыг шүүхэд нөлөөлөх замаар замхруулж байгаа гэх шуум эртнээс явах болсон.

Бүр шүүхээр маргаан нэгэнт шийдвэрлэгдэж, өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байтал шүүхийн шийдвэрт 10 гаруй удаа гомдол гаргаж, эцэст нь эрх дархаа ашиглаж, өмнөх 9 удаагийн хариуг гэнэт өөрчлүүлж буй нь шүүх хараат бус байж зөвхөн хуульд захирагдах зарчим алдагдсан байна гэдгийг илтгэж байна.

Хачирхалтай нь, хотын дарга маань өөрөө хүлээн зөвшөөрөөд гарын үсгээ зурчихсан зүйлээ үгүйсгэж, хэлсэн амласнаасаа буцаж буй нь бөх хүний хариуцлагаас зугтах уран мэх гэлтэй.

Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлэх зарчмыг тодорхой суулгаж хуульчилж өгсөн. Гэтэл өнөөдөр эрх мэдэлтнүүд шүүх хуулийн системийг амин хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зэвсэг болгон ашиглаж байгааг нэг мөр цэг тавихгүй бол энэ нийгэмд хэзээ ч шударга ёс гэж тогтохгүй. Ийм тодорхой хэргүүд дээр АТГ, холбогдох газрууд нь хараад арга хэмжээ авч байх ёстой. Хэвлэл мэдээлэл, олон нийт ч гэсэн үнэний талаас нь мэдээллэж, шүүхийн хараат бус байдал, хариуцлага ба ёс зүйг нэмэгдүүлэх ёстой. Иргэдийн мэдээлэл, гомдлын мөрөөр эдгээр илэрхий тодорхой асуудал дээр АТГ, шүүх, цагдаа нь хэрхэн яаж ажиллахыг одоо бид харах л үлдэж байна.

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллалаа
Баяр наадмын үеэр ГССҮТ-д 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
Г.Занданшатар: Дэвшилтэт технологи ашиглах, үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт түшиглэн хөгжих зорилтыг тээвэрчид амжилттай хэрэгжүүлж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Зөвшөөрөлгүй терраса барьсан зөрчлийг арилгуулж байна
Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллалаа
Баяр наадмын үеэр ГССҮТ-д 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
Г.Занданшатар: Дэвшилтэт технологи ашиглах, үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт түшиглэн хөгжих зорилтыг тээвэрчид амжилттай хэрэгжүүлж байна
Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийнэ
Ерөнхий сайд Г.Занданшатар ДЦС 3-ын нөхцөл байдалтай танилцлаа
Шина арслан Э.Батмагнайг Lexus-600 автомашинаар мялаалаа
Шар хоолойн аманд шүлхий гарчээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө
Оюутан цэргийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
Гандантэгчэнлин хийдийн төв талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилжээ
Тэмээтэй хөшөөний уулзварыг хааж шинэчилнэ
Э.Батмагнай, Б.Түмэндэмбэрэл нар начин цолоо баталлаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он