Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эрүүл мэнд

Ходоод, улаан хоолойн хавдрын эрт илрүүлгийг Увс аймагт эрчимжүүлэх чиглэл өгчээ

2026/03/09

Увс аймагт ажиллаж, аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, сумдын Эрүүл мэндийн төвийн дарга, эмч, ажилтнуудтай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр иргэдийн эрүүл мэндэд тулгамдаж буй асуудал, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа, хүний нөөц, тоног төхөөрөмж, тусламж үйлчилгээний нөхцөл байдалтай танилцав.

Увс аймаг нь Улаанбаатар хотоос 1417 км зайд оршдог бөгөөд 85.2 мянган хүн амтай. Аймгийн эрүүл мэндийн салбарт нийт 1438 ажилтан ажиллаж байна. Үүнээс 250 нь их эмч, 344 нь сувилагч, 106 нь эм зүйч юм. Нийт ажилтнаас 1037 нь улсын эрүүл мэндийн байгууллагад, 306 нь хувийн хэвшилд, 69 нь бусад салбарт ажиллаж байна. Мөн 37 нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, 24 удирдах ажилтан, 290 тусгай мэргэжилтэн, 86 бусад дээд мэргэжилтэн, 301 бусад ажилтан салбарт ажиллаж байгааг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Х.Дашзэвэг танилцууллаа.

Увс аймгийн хүн амын дундаж наслалт 71.3 жил байна. Үүнээс эрэгтэйчүүдийн дундаж наслалт 66.9 жил, эмэгтэйчүүдийнх 74.7 жил бөгөөд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс дунджаар 7–8 жилээр урт насалж байна. Хүн амын дундаж наслалтад цусны эргэлтийн тогтолцооны өвчин, хавдар, осол гэмтэл, амьсгалын эрхтний өвчин зэрэг нас баралтын голлох шалтгаанууд нөлөөлж байна. Эдгээр өвчлөлийг бууруулах, эрт илрүүлэх арга хэмжээг орон нутагт үе шаттай хэрэгжүүлж байгааг эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд мэдээллээ.

Аймгийн ард иргэдийн өвлөл нас баралтын тэргүүлэх шалтгаанд хавдрын нас баралт тэр дундаа ходоод, улаанхоолойн хавдрын өвчлөл, нас баралтаараа улсын хэмжээнд тэргүүлж байна. Тухайлбал жилд 200 гаруй хавдрын шинэ тохиолдол бүртгэгдэж 800 гаруй хүн хавдрын өвчлөлийн хяналтад байна. Үүний дийлэнх хувийг хоол боловсруулах замын эрхтэн тогтолцооны хавдар эзэлж байна.

Иймд ходоод, улаан хоолойн хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эхэн үед нь өртөг багатай эмчлэх цогц хөтөлбөрийг эрчимжүүлэх шаардлагатайг хэлж, чиглэл өглөө. Тэрбээр эдгээр хавдрыг дурангийн нэг шинжилгээгээр илрүүлэх бүрэн боломжтой тул эрт илрүүлгийг нэмэгдүүлснээр богино хугацаанд үр дүн гарч, хүн амын нас баралтыг бууруулах боломжтойг тэмдэглэв. Мөн осол гэмтэл, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Аймгийн удирдлага болон эрүүл мэндийн байгууллагууд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ходоод, улаан хоолойн хавдрын эрт илрүүлэгт иргэдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, мөн ходоодны өвчлөлтэй холбоотой хеликобактерийн халдварыг илрүүлэх тоног төхөөрөмжийг шийдвэрлэн ажиллаж байна. Үүний зэрэгцээ иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, хавдрын эрт үеийн шинж тэмдгийг таниулах, урьдчилан сэргийлэх сургалт, мэдээллийг тогтмол зохион байгуулж байна.

Цаашид Увс аймаг бүс нутагтаа хоол боловсруулах эрхтэн тэр дундаа ходоод, улаанхоолойн хавдрын илрүүлэг, эмчилгээний төв болж ажиллах зорилт тавин ажиллаж байгааг уулзалтын үеэр танилцууллаа.

Маргааш Увс аймагт үргэлжлүүлэн ажиллаж, Азийн хөгжлийн банкны 5 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар шинэчлэгдсэн Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилгын нээлтэд оролцож, хавдрын мэс засал хийж ажиллахаар төлөвлөж байна.

Холбоотой мэдээ

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 129 гомдол, мэдээллийг хянан шалгав
“Хавдар судлалын үндэсний төв 2” төслийн ТЭЗҮ-ийг эрчимжүүлнэ
Монгол хэл бичиг болон Элсэлтийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20-ны өдөр дуусна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Манай улс гадаадын 5856 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
“Марш тусгай бэлтгэл-2026” эхэллээ
Монгол хэл бичиг болон Элсэлтийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20-ны өдөр дуусна
“Хавдар судлалын үндэсний төв 2” төслийн ТЭЗҮ-ийг эрчимжүүлнэ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 129 гомдол, мэдээллийг хянан шалгав
МИАТ: Тусгай үүргийн нислэг амжилттай үйлдэж, 91 иргэнийг эх орондоо авч ирлээ
Нүдний даралт ихсэх өвчинтэй тэмцэх дэлхийн 7 хоног тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа
Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийн бүртгэл эхэллээ
Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хороо ирэх баасан гарагт хуралдана
“Оюу Толгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явц 95 хувьтай байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он