Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эрүүл мэнд

Ж.Чинбүрэн: Эмийн үнэ, чанарын асуудлыг шийдэхэд иргэдийн хяналт маш чухал учраас em.hdc.gov.mn цахим хуудсыг ашиглаж хэвшээрэй

2026/01/22

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа. ЭМЯ-ны харьяа ЭЭХХЗГ нь 104 албан хаагчтай ба бүртгэл зөвшөөрөл, аюулгүй байдал тандалт, хяналт шалгалт, үйлдвэрлэл хангамж, Эм эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори зэрэг зургаан газар нэгжтэйгээр ажиллаж байна.

Тус агентлаг нь 2025 онд эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан, эмнэлгүүдэд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус 1622 хяналт шалгалт хийж 7815 зөрчил илрүүлжээ. Үүнээс 2996-г нь газар дээр нь арилгуулж, 422 байгууллагад хугацаатай албан шаардлага хүргүүлэн ажиллав.
Монгол Улсын хэмжээнд эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй нийт 485 байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, экспортлох тусгай зөвшөөрөлтэй 29 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. 
2026 оны 01 дүгээр сарын 12-ны байдлаар Монгол Улсад 3914 эм, үүнээс уламжлалтын 546, үндэсний үйлдвэрийн 342 эм бүртгэлтэй байна.
Улсын хэмжээнд нийт 2906 эмийн сан байгаагаас ЭМД-аар хөнгөлөлттэй олгох эмийг цахим жороор олгодог 1560 эмийн сан байна. Өнгөрсөн 2025 онд нийслэл болон 21 аймгийн хэмжээнд нийт 83,696 цахим жор бичжээ.
ЭЭХХЗГ-ын Эм шинжлэх лабораторид 2025 онд 21 эмийн хэлбэрт нийт 2007 дээжийг шинжилгээнд хамруулсан ба 1519 нь импортынх, 488 нь дотоодын эм, биобэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн байв.
Эмийн зар сурталчилгааны 102 зөвшөөрлийг олгож, хуурамч стандартын бус 5 эмийн сэрэмжлүүлгийг олон нийтэд хүргэн, зах зээлээс 4 нэр төрлийн 72 цувралын дугаартай эмийг эргүүлэн татсан байна.

Энэ 2026 онд эм, эмнэлгийн хэрэгслийн тандалт, эмчилгээний идэвхид харьцуулсан судалгаа хийх, аж ахуйн нэгжүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалтгалт, нэгдсэн худалдан авалтын процессыг сайжруулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн талаар ЭЭХХЗГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтанцэцэг танилцуулав.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбарын итгэлийг бий болгодог зүйл бол эмийн чанар болон бодит үнэтэй байх явдал. Үүнтэй холбоотой эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль шинэчлэгдэн батлагдаж хэрэгжиж байгааг ярианы эхэнд онцлов.

Монгол Улсын Засгийн газраас эмийн чанар ба үнийн тогтвортой байдлыг хангаж ажиллах бодлогыг барьж байгаа бөгөөд агентлагийн үйл ажиллагаа ч үүнтэй нягт уялдаатай байж илүү чанартай эмийг зах зээлд гаргах, үнийг бодитой буулгахад анхаарч ажиллах шаардлагатайг хэллээ.

Эмийн үнийг бодитой байлгах тал дээр ЭМЯ, ЭМХТ, ЭЭХХЗГ, СМТТ хамтран 2025 онд эмийн үнийг ил тод мэдээлэх https://em.hdc.gov.mn/ цахим системийг нэвтрүүлсэн. Уг системд 2600 гаруй эмийн үнийн мэдээллийг ил тодоор байршуулсан. Иймд цахим системд эмийн сан, шинээр бүртгэгдсэн эмийн үнийн мэдээллийг цаг алдахгүй нэмж оруулан, бүртгэлжүүлэхэд анхаарч ажиллахыг даалгав. Энэ онд “Агуулахын бүртгэлийн систем” хөгжүүлэлтийн ажлыг хийж байгаа юм. Уг систем ашиглалтад орсноор Эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтын цахим тогтолцоо бүрдэнэ хэмээн үзэж байна.

Тэрбээр УИХ-аас барьж буй бодлого бол бизнес эрхлэгч нарт аль болох төвөггүй, чөдөр тушаа болохгүйгээр үйл ажиллагаа явуулах боломж нөхцөлийг бүрдүүлэх явдал тул аливаа тусгай зөвшөөрөл нь хялбар, харин үйл ажиллагаанд нь тавих хяналтаа сайжруулж, шаардлага хангахгүй бол цуцалдаг зарчим барьж ажиллахыг ЭЭХХЗГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтанцэцэгт үүрэг болгов.

Эмийн үнэ, чанарын асуудлыг шийдэхэд иргэдийн хяналт чухал тул уг цахим хуудсыг ашиглаж хэвшихийг иргэдэд уриалж байна. em.hdc.gov.mn болон e-barimt аппликэйшний Эрүүл мэнд цэснээс харах боломжтой.

Холбоотой мэдээ

Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
“Оюутолгой” ХХК зээлдэгчдээсээ зөвшөөрөл авч байж ногдол ашиг хуваарилах хатуу гэрээтэй
Ган үйлдвэрлэлийн цогцолбор төслийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах үнэлгээний хоёрдугаар шатны хуралдаан боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо 20 хувиар нэмэгджээ
Ган үйлдвэрлэлийн цогцолбор төслийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах үнэлгээний хоёрдугаар шатны хуралдаан боллоо
Улсын хэмжээнд баавгайтай холбоотой 8 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Улсын нэгдүгээр төв эмнэлэг зүрхний эмийн ачаалалтай SPECT/CT шинжилгээг Монгол Улсад нэвтрүүлжээ
Бор-Өндөр сумын Засаг дарга асан П.Чинбат, орлогч Д.Отгонцэцэг нар "Амейртроп" ХХК-д давуу байдал олгосон хэрэгт холбогдов
ГЕГ: 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.260 кг алтыг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоолоо
8.260 кг алтыг улсын хилээр хууль бусаар гаргахыг завджээ
Малд яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Ховд аймагт есөн зорчигчтой, хоёр суудлын автомашин цасанд суужээ
Үндсэн хуулийн шүүхийн Азийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн уулзалт боллоо
Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна
УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголтыг хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
Японы визийн хураамжаас чөлөөлөгдсөн улс, бүс нутаг
Жаргалтын-Аманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, хяналт хариуцлагыг сайжруулах чиглэлээр Засгийн газарт Зөвлөмж хүргүүлэв

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он