Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2024/05/01

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Энэхүү хуулийн төсөл нь нэг зүйлтэй бөгөөд хуулийн төсөлд Европын зөвлөлөөс Страсбург хотноо 1959 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тусгагдсан.

Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенц нь Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т заасан “эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэхтэй холбогдсон олон улсын гэрээ"-нд хамаарах тул Монгол Улсын Их Хурал соёрхон батлах зохицуулалттай юм.

Тус конвенц нь 30 зүйлтэй бөгөөд гишүүн улсууд хооронд эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай хүсэлт гаргах нийтлэг үндэслэл, хүсэлтийг биелүүлэхээс татгалзах үндэслэл, конвенцын талуудын харилцах журам, конвенцын үйлчлэх хүрээ, шүүхийн баримт бичиг гардуулан өгөх, гэрч, шинжээч, яллагдагчийг дуудан ирүүлэх, хоригдож буй этгээдээс нотлох баримт гаргуулах буюу мөрдөн байцаалтад байлцуулахаар ирүүлэх, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан мэдээлэл солилцох, шийтгэх тогтоол болон түүний дагуу авсан арга хэмжээний талаар мэдээлэл солилцох зэрэг зохицуулалтыг багтаасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгг “Гадаад улсын нутаг дэвсгэрт мэдүүлэг авах, үзлэг, нэгжлэг, туршилт хийх, эд хөрөнгө хураан авах болон энэ хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагатай бол уг асуудлыг эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай болон олон улсын бусад гэрээ, хэлэлцээрийн дагуу гүйцэтгэнэ." гэж, 42.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь гадаад улсын холбогдох байгууллага, албан тушаалтны мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай хүсэлтийг энэ хуульд заасан нийтлэг журмын дагуу биелүүлнэ.” гэж тус тус заажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

Аюулт үзэгдэл, ослын 65 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Баруун бүсэд гурил, тэжээлийн үйлдвэр байгуулах чиглэлээр санал солилцов
Б.Мөнх-Эрдэнэ ДАШТ-ий хоёр дахь өдөр Монголын баг, тамирчдын ялалтын салхийг хагаллаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Баруун бүсэд гурил, тэжээлийн үйлдвэр байгуулах чиглэлээр санал солилцов
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр нэг сая тонн нүүрс баяжууллаа
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ
Дүүжин замын тээвэр төслийн тулгуур баганыг суурилуулах ажил үргэлжилж байна
Нийслэлийн хэмжээнд 274 цэгт шахмал түлш борлуулж эхэллээ
Аюулт үзэгдэл, ослын 65 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК 32 мянган тонн баяжуулсан сул коксжих нүүрс арилжлаа
Б.Мөнх-Эрдэнэ ДАШТ-ий хоёр дахь өдөр Монголын баг, тамирчдын ялалтын салхийг хагаллаа
ДАШТ-ий хоёр дахь өдөр Монголын таван бөх зодоглоно
Маргааш УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган эхэлнэ
ХХААХҮЯ-ны Ажлын хэсэг Завхан аймгийн Онцгой комисстой хамтарсан хурал хийлээ
D-GOV.MN цахим систем ажиллаж байна
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хуралдаан түр завсарлалаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он