Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эрүүл мэнд

Чингэлтэй Нэгдсэн эмнэлэгт 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

2025/12/17

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Чингэлтэй Нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдал, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, эмч мэргэжилтнүүдтэй санал солилцоо. Энэ үеэр зарим тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэн, биелэлтийг ханган ажиллахыг газрын дарга нарт үүрэг болгосон байна. 

Чингэлтэй Нэгдсэн эмнэлэгт нийт 360 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байгаа бөгөөд хэвтүүлэн эмчлэх 7 тасаг, 288 ортой. 21 төрлийн амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Өнгөрсөн жил амбулаторийн нийт 343,911 үзлэг хийж, 7,786 хүн хэвтэн эмчлүүлжээ.

Тус эмнэлгийн хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 11 дүгээр  сарын 19-өөс 25-ны хооронд буюу томуугийн дэгдэлт нэмэгдсэн 7 хоногт 743 хүүхэд үзүүлжээ. Харин өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж, сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор сүүлийн 7 хоногт хүлээн авах, яаралтай тусламжаар нийт 183 хүүхэд үйлчлүүлсэн буюу өдөрт 20-30 болж ачаалал буурсан байна.

2025 оны 12 дугаар  сарын 16-ны өдрийн байдлаар амбулаторийн нийт үзлэгийн 3.3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа бөгөөд өмнөх 7 хоногтой харьцуулахад томуугийн үзлэг 3.1 хувиар буурчээ.

Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх 100 ортой ба өнөөдрийн байдлаар 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хүүхдийн тасаг ямар нэгэн хүлээгдэлгүй ажиллаж байна.

Мөн 2024 онд нэгдсэн эмнэлгийн хэмжээнд нийт 400 мэс засал хийсэн бол энэ онд мэс заслын тоогоо нэмэгдүүлэн өдөрт 4-6, сардаа 65-80 мэс засал хийж байгаа аж.

Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн тусламжийн чиглэлд шаардлагагүй хэвтэлтийг бууруулан орны чанарыг сайжруулах, яаралтай болон эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэн, аварч болох нас баралтыг бууруулах томоохон бодлогыг хэрэгжүүлж байна.

Мөн эрт илрүүлгийг шинэ шатанд гаргаж, оновчтой болгох замаар үрэлгэн биш ухаалаг тогтолцоог бий болгох зэрэг хүн төвтэй тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд эмнэлгийн тусламжийн бодлогоо чиглүүлэн, төлөвлөлт зохион байгуулалтаа сайтар тодорхойлж ажиллах нь чухал гэдгийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн онцлов.

Чингэлтэй Нэгдсэн эмнэлэг ирэх жил тусламж үйлчилгээний нэр төрлөө нэмэгдүүлэн гэмтлийн яаралтай болон төлөвлөгөөт мэс засал, дурангийн мэс засал, чих хамар хоолойн мэс засал, урологийн мэс засал хийхээр шаардлагатай тоног төхөөрөмж, хүний нөөцөө бэлтгээд байна.

Түүнчлэн 2026 оны 01 дүгээр сараас Халдварт бус өвчний хяналтын нэгж байгуулан химийн өдрийн эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээ, гемодиализ, чихрийн шижин өвчний хяналтыг нэмэгдүүлэн ажиллахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ

Ээлжит бус чуулган товлон зарлалаа
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
Замын-Үүдийн Гаалийн ахлах байцаагч Б.Болормаад хорих ял шийтгэв

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Замын-Үүдийн Гаалийн ахлах байцаагч Б.Болормаад хорих ял шийтгэв
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Ээлжит бус чуулган товлон зарлалаа
“Гацуурт”-ын Л.Чинбат таван адуу дайраад өөрөө гэмтсэн гэв үү
Сэрэмжлүүлэг: Хөрсөн дээр цочир хүйтэрнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Морьт барилдааны төрөлд Монголын баг гурван хүрэл медаль хүртлээ
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Гадаад: Хятадын нүүрсний импорт буурч магадгүй
“Монжура” тариаг их хэмжээгээр улсын хил нэвтрүүлэхийг завджээ
Гадаад: Сибирийн байгалийн хийн хоолойн төслийн асуудлаарх хоёр талт уулзалтаас ямар ч ахиц гарсангүй
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Гадаад: “Apple” компани энэ сарын 9-нд шинэ бүтээгдэхүүнээ танилцуулна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он