Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

​МАН айлгаж, АН хөгжөөсөөр

2024/04/29
Уншигч та төвөггүй ойлгосон байх. Сонгуулийн өнгөн дээрх улс төрийн зураглал гэвэл ийм байна. Бүтэн дөрвөн жилийн турш эрх баригчид “авлигачид”, “нүүрсчид” гэж айлгасан эрх баригчдын айлгах төлөвлөгөө дуусаагүй нь өнгөрсөн өдрүүдийн явдал учир бэлхнээ харуулна. Эсрэгээрээ сөрөг хүчин байж, сөрж тэмцэж байж хөгжүүлдэг ардчилсан парламентын гол дүр сөрөг хүчин болон Ардчилсан нам “хөгжөөсөн” хэдэн үйлдлээс өөрийг хийсэнгүй. Бүтэн дөрвөн жил дуутай, дуугүйн хооронд эв хавгүйхэн “суусан” Ардчилсан нам “хөдөлж” эхлэхдээ AI-аар Тэнгисийн эрэг дээрхийг дуурайж нэг үзэв, Ардын намын жижиг улстөрчийг “нусан буу” гэж дуудаж үзэв, бүр эцэстээ хоорондоо толхилцож үзэв. Байдаггүй...

МАНгаа айлгана...

Айдас бол улс төрийн үзэл суртлын хамгийн увайгүй арга техник. Ингэвэл шонд өлгөж, шоронд зооно гэх айдас Исүсийн үеэс байсан юм. Байсан учраас түүнийш загалмайнд өлгөөд нийтэд харуулсан. Энэ цагаас хойш дэлхийн аль ч цаг үед, улс төрийн судлагдахуун нь хэн байхаас үл хамаараад айдсаар захирч иржээ. Холдон одоод удаагүй атлаа одоо ч биднээс цухалзсаар байгаа улаан коммунизмын жилүүдэд гагц айдсаар л барьж байлаа. Айгаагүй цөөхөн хүн байдаг ч тэд дэндүү цөөхөн учраас нийтлэг олонлогийн өнгөнд уусаад “сарнин оджээ”. За одоо гол асуудалдаа оръё. Өнгөрсөн дөрвөн жил эрх баригчид юугаар засаглав. Та бараг таасан байх айдсаар. Ковид гэж айлгаад 2020 онд засаг суусан Ардын намынхан дараагийн айдсаар 30 жил ах нарын аманд хүлхэгдсээр ирсэн хэдэн чихрийг олж аваад, олонд харуулав. Эхлээд тэд шударга ёс гэж цээжээ дэлдээд, авлига гэдгийг нийтэд зарлав. Намынхаа үг дуу сайтай хэдийг шоронд өлгөөд хөөж явуулах замаар нийтийг айлгаж эхэлсэн. Удалгүй нүүрсчид гэдэг үг эрх баригчдын аманд оров. Түүхийн бүх л үед амьд амьтан, ургамлаас бүрдсэн энэ хатуу чулуугаар Монгол Улс 30 жил хооллосон шиг эрх баригчид үүгээр шударга ёсыг тогтооно гэдгээ харуулахаар шийджээ. Нүүрсний 17 хүнийг хүний өөрийн нийлсэн хэдэн хүнээр цоллоод хариуцлага тооцохдоо нэг улс төрчид оноогоод үүнийг тойрсон “үлгэр зохиож” эхлэв. Авлигагүй нийгмийг цогцлооход хүний өөрийнгүй хяргаад, “өмчид” нь ч халдах цондон бийг гадарлах тул олон нийт ерөнхийдөө гайхаж байв. Дараа нь өрнөсөн үйл явц бараг өрнөл нь тодорхой болж байгаа биз. Сонгууль дөхөөд эхэлмэгц “системийн авлига” гэдэг үг моданд орж, Гүйцэтгэх Засгийн тэргүүн нь нийтээр нэг цацаж орхисон. Цоллох хүн хэрэгтэй болсон. Тэр нь “экс” Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Дараа нь бүтэн 6 жил аудитын байгууллагаас хууль зөрчсөн шүү гэж сануулсан “Ачит Ихт” ХХК-ийг гэрэл цохиулав. Хүний гарт бүрлэгдээд 30 жил болох гэж буй С.Зоригийн хэргийг ч гаргаж ирэв. Бүр хөшөөг нь хүртэл зарах гэж байгаа гэж айлгав. Тохох хэн нэгэн нь тодорхой. Дээр дурдсан “экс” байв.

 Ковид гэж айлгаад 2020 онд засаг суусан Ардын намынхан дараагийн айдсаар 30 жил ах нарын аманд хүлхэгдсээр ирсэн хэдэн чихрийг олж аваад, олонд харуулав.


Эрх баригчид айдсаар хооллож байгаа нь зөвхөн манайх ч биш. Ерөөс ковидын дараа клиентист шинжит улс төртэй пост коммунист хэдэн улсуудад айлгах төлөвлөгөө од болсон. Станы хэдэн улсад айх айдас мундахгүй. Түүнчлэн Итали улс, Унгар улсад ч айдас газар авсан юм. Баруун Европын улс орнууд цагаачид гэж айцгааж байна. Азийн хэдэн улсууд Хятадын хүчирхэгжлээс айж байна. АНУ популизмаас, баян өвгөн Доналд Трампаас айж байна. Манайх харин ковидоор айлгаж хаячихаад, одоо 30 жил аманд хүлхэгдсэн С.Зоригийн аллага, авлигаар айлгаж байна.

АН хөгжөөнө
 

Ардчилсан нам уг нь хүчтэй сөрөг хүчин байх ёстой. Ёстой ч гэсэн түнэрсэн их айдас дунд замхраад сонгуулийн өнгөтэй золгожээ. Эрх баригчид айдсаар хооллож байхтай зэрэгцэн Ардчилсан нам тамгатай, тамгагүй олон дарга нарын дүрсэнд төөрч, бодлого гэхээр зүйлгүй болов. Гэтэл эрх баригчид эрхдээ эрдээд олон бурууг зөвтгөсөөр байдаг. Тэгж, тэгж нэг юм даргатай золгосон. Тэр нь Л.Гантөмөр байсан юм. Л.Гантөмөр эхлээд Элбэгээг мимикийн хувьд дуурайж үзээд яваагүй. Олон фракцийн дүрсүүдэд муулуулаад шалиагүй. Одоо хөгжил ярьж, боловсрол ухаан ярьж явсаар Ардын намын төлгөн коммунистын аманд ороод байна. Аманд орох, орохдоо Боловсролын сангийн зээлээр шүү. Нусан буу гэж “тулаанд дуудсан” энэ “тулаан” эхэлсэн нь ч, дууссан нь ч мэдэгдэхгүй өнөөтэй золголоо. Их хурал дээр ч хүчтэй сөрөг хүчин бус эрх баригчдын томъёолсон айдсыг нь зураглах маягтай сууж байна. Нийслэл ч дээ, ялгаагүй. Цэнгэлдэхийн газрыг жиргээд тараая гэж хэлж үзсэн, Хотын их цэвэрлэгээ эхэллээ гэж Ардчилсан намын индэр дээрээс хашхирч үзсэн. Тусыг эс олов. Ардчиллын баянбүрд гэдэг олон улсын хурал зохиосон ч мөн л Ардын намын томъёолсон “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээр”-т даруулав. Ардчиллын индексээр хол хойно хоцорсныг нийтэд таниулах гэсэн боловч Эмнестигийн зарласан засаглалын тайланд мөн л дарагдав. Ингээд дарга нь нь Тэнгисийн эрэг дээрхийг үглэж байгаа мэтээр хиймэл оюун ухаанаар клип цацлаа. Спорттой яриа гэдэг “хөөрхөн” сэдэв гаргаад сошл хуудсаар спонсордож байна. Залуу талынханд харагдах гээд л үзэж тарж байгаа болохоос биш уг нь Ардчилсан намд сэдэв гэвэл мундахгүй. Уг нь “Электрон жаал” боловсрол гэж их гоё сэдэв гаргаж ирсэн ч масст таалагдах хүртэл анхаарахгүй байгаа нь гунигтай. Гунигтай тул гунигаа мартах гээд хөгжөөгөөд байгаа юм болов уу?
 

Сөрөг хүчин гэдэг сөрөхийн нэр ч гэлээ сөрж тэмцээд бодлогоор манлайлаад, боломж нь энэ байна гээд гаргаад ирвэл залуучуудтай ижил сэтгэж байгаа мэт жүжихээс ч илүү үр дүнтэй байж мэдэх юм шүү!!!


Ардын намынхан засагласан найман жилийн хугацаанд бүх үзүүлэлтээр доогуурт орсон. Ардчилсан үзүүлэлтээр таван байр ухрав. Авлигын үзүүлэлтээр 121-рт жагсаж түүхэн доод түвшинд хүрээд, африкийн хэдэн автократ улсуудтай зуузай холбох болов. Дэлхийн санхүүгийн дөрвөн голлох байгууллага эдийн засгийн өсөлтийг бууруулав. Легатум хүрээлэнгээс зарласан боловсролын чанар, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хөрөнгө оруулалтын орчин, аж ахуйн нэгжид ээлтэй байдлын үзүүлэлтээр 100-аас хойш байрт оров. Энэ бүгд ардчилсан намын барьж авах, улдан эсэргүүцэх сэдэв биш юм уу. Бүр эсвэл процессийн хуулиа зөрчөөд, сонсогдсон болж жүжсэн Сонсгол нэртэй драмыг яагаад шүүмжлэхгүй байна. Сан бүрээр сааж авчхаад, хүний хөгжлийн сан нэрээр баахан бэлэн мөнгө тараасан “ах нам” Үндэсний баялгийн сангийн хууль баталж, нөгөөх л хөрсөн дээрээ том нэртэй “сан” байгуулсан нь Ардчилсан намд хамаагүй сэдэв үү. Экс Ерөнхий сайд, одоо УИХ-д суугаа Сү.Батболдын талаар АНУ-ын Нью-Йорк хотын зүүн дүүргийн прокурорын газарт нийтэлсэн 14 сая ам.долларын үнэ бүхий тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийг барьж аваад иргэдийнхээ өмнөөс дуугарч болж байна. Энэ бас л Ардчилсан намд хамаагүй юу. Сөрөг хүчин гэдэг сөрөхийн нэр ч гэлээ сөрж тэмцээд бодлогоор манлайлаад, боломж нь энэ байна гээд гаргаад ирвэл залуучуудтай ижил сэтгэж байгаа мэт жүжихээс ч илүү үр дүнтэй байж мэдэх юм шүү!!!
 

Холбоотой мэдээ

Тариалалтын талбайн хэмжээг 200.000 га-аар нэмэх шаардлагатай гэж ХХААХҮЯ үзэж байна
Дорнод аймагт гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүсчилж зохион байгуулахыг даалгав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Тариалалтын талбайн хэмжээг 200.000 га-аар нэмэх шаардлагатай гэж ХХААХҮЯ үзэж байна
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 73 өргөдөл, гомдлыг хүлээн авчээ
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн сүүлийн тендерт 5 компани шалгарлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян бараалхлаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК наймдугаар сард 2.9 сая тонн нүүрс борлуулав
Нэгдүгээр эмнэлэг 100 жилийн ойгоо угтан дэлхийн шилдэг технологи “х50 халдваргүйжүүлэх төхөөрөмж“-ийг нэвтрүүллээ
ХӨСҮТ-ийн эмнэлгийн хог хаягдлын менежментийг сайжруулжээ
"Алтанбулаг" боомтыг шинэчилснээр өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 3, ачаа тээврийн урсгал 4 дахин нэмэгдэх боломжтой боллоо
Тийболын Азийн аваргын мөнгөн медальт баг тамирчдыг хүлээн авч уулзан баяр хүргэлээ
Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд Дэлхийн банктай хамтран ажиллана
Өнөөдөр улсын бүртгэлийн дугаар нь сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Дорнод аймагт гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүсчилж зохион байгуулахыг даалгав
Нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр, айлуудын гэр нурсан байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он