Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

ЭЗБХ: Дөрвөн дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

2025/07/09
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.07.09) хуралдаан 12 цаг 12 минутад гишүүдийн 54.8 хувийн ирцтэйгээр эхэлж, Дэд хороодын бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тус хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалсан юм.


Улсын Их Хурлын 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан бөгөөд энэ дагуу Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүн дэх дэд хороодыг өөрчлөн байгуулж байгаа юм. Энэ хүрээнд Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнд Аялал жуулчлалын хөгжлийн; Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн; Инновац, цахим бодлогын хөгжлийн; Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороог байгуулж, өнөөдрийн хуралдаанаар Дэд хороодын бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв. Хуралдаанд холбогдох танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа.


Аялал жуулчлалын хөгжлийн дэд хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Н.Батсүмбэрэл, Ш.Бямбасүрэн, Г.Лувсанжамц, Э.Одбаяр, Б.Тулга, М.Энхцэцэг нар ажиллах юм байна.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжлийн бодлогын асуудлыг дагнан эрхэлж, энэ хүрээнд судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авах, ажлын хэсэг байгуулах, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, эрхэлсэн асуудлаараа тогтоол гаргах эрхтэй Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороог Ж.Алдаржавхлан, Ц.Баатархүү, М.Бадамсүрэн, О.Батнайрамдал, П.Батчимэг, Ж.Ганбаатар, Р.Сэддорж нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулах аж. 


Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо нь өндөр технологи, үндэсний инновацыг дэмжих, хөгжүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, цахим хөгжлийн бодлогын асуудлыг дагнан эрхэлж, энэ хүрээнд судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авах, ажлын хэсэг байгуулах, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, эрхэлсэн асуудлаараа тогтоол гаргах эрхтэй. Тус дэд хорооны бүрэлдэхүүнд Ч.Анар, Ц.Баатархүү, Р.Батболд, Ж.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа, П.Ганзориг, Б.Жаргалан, Л.Соронзонболд, Б.Тулга нарын Улсын Их Хурлын 9 гишүүн ажиллана хэмээн Ж.Бат-Эрдэнэ гишүүн танилцууллаа. 


Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хууль тогтоомж болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгах, хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг дагнан эрхэлж, энэ хүрээнд судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авах, ажлын хэсэг байгуулах, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, эрхэлсэн асуудлаараа тогтоол гаргах эрхтэй юм. Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал, Г.Лувсанжамц, М.Мандхай, Б.Найдалаа, Б.Пунсалмаа, А.Ундраа, Б.Уянга, С.Цэнгүүн нарын 8 гишүүн ажиллахаар төсөлд тусгажээ. 


Хэлэлцэж буй асуудал болон дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, М.Мандхай, Б.Тулга нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Аялал жуулчлалын хөгжлийн; Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн; Инновац, цахим бодлогын хөгжлийн; Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороодын бүрэлдэхүүнийг хуралдаанд оролцсон 20 гишүүний 13 буюу 65 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Түлш, шатахууны үнэ өсөхгүй

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ж.Баатар: Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай дахь зөрчлийг илрүүлж, тогтмол арга хэмжээ авч байна
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Хүннү хот”-ын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалтын ажил 95 хувьтай хэрэгжиж байна
Орон нутгийн сонгуулийн дүн гартал E-Mongolia платформоор 21 аймагт оршин суух хаягийн шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад 9 хоног үлдлээ
Казахстаны аж ахуйн нэгжүүдтэй 20 гаруй сая ам.долларын гэрээ байгуулжээ
"САНЬЯА-2026" Азийн элсний VI наадмын нээлтийн үйл ажиллагаа өчигдөр боллоо
Улаанбаатар хотод 2026 онд ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгогдохгүй
Гаалийн хууль тогтоомж зөрчин татвараас зайлс хийсэн 9 зөрчил илрүүлжээ
Улаанбурхан өвчний халдвар вакцины нас хүрээгүй хүүхдүүд хүндэрч, эндэх эрсдэлтэй байна
Дулааны V цахилгаан станцын төсөлд нийслэлийн зүгээс 250 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Казахстан Улс 2029 он гэхэд бүс нутгийн цахим зангилаа төв болно

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он